АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Б.ЦЭНДДОРЖ: АРХИТАЙ БИШ, АДУУТАЙ НӨХӨРЛӨ ГЭЖ БИ ХЭЛДЭГ


Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул, Баянхонгор багийн харьяат, аймгийн Алдарт уяач Бумцэндийн Цэнддоржийг уншигчдадаа танилцуулж байна. Тэрээр 1974 оны өвөл Гуулин тосгоны эмнэлэгт төрсөн бөгөөд АН-ын Эрх чөлөөний одон, 2000 онд сумын Тэргүүний залуу малчин, 2007 онд сумын Алдарт уяач, 2011 онд аймгийн Алдарт уяач цолоо хүртжээ.
-Таны өвөг дээдэс морь мал уяж байв уу. Та хэддэх үеийн уяач вэ?
-Жаахан Шатар гэж аймгийн Алдарт уяач бол миний нагац ах. Би адуу уях хоёр талын удамтай хүн. 1993 онд арван жилийн сургуулиа төгсөөд л хурдан морины сүүл боож эхэлсэн. Түүнээс хойш өдийг хүртэл морьтой нөхөрлөж явна. 2007 онд сумын Алдарт уяач, 2011 онд аймгийн Алдарт болсон. Жаахан Шатар ах их олон хурдан хүлэгтэй байсан. Хээр морь нь аймгийн наадамд түрүүлж байсан. Баардаг хээр, Сарт хээр, Зоос бор, Толбот бор, Хар морь, Мэнгэт, Том чихт, Хайнаг халтар, Бонтог гээд ахын нэрийг гаргасан хурдан хүлгүүд байлаа. Сарт хээр нь аймгийн наадамд түрүүлж байсан. Шатар ах сумынхаа баяр наадамд их насны гурван морь уяж нэгийг нь түрүүлүүлж, нөгөөг нь аман хүзүүдүүлээд, бас нэгийг нь дөрвөөр давхиулж байсан түүхтэй. Би бас 2003 онд сумынхаа баяр наадамд гурван хязаалан уяж уралдуулж байсан. Миний гурван хязаалангийн нэг нь түрүүлж, нөгөө нь аман хүзүүдэн, нэг нь тавласан. Нэг хүний гурван морь гэж бодохоор бас л сонин амжилт шүү.
-Таныг морь уяхад нагац ахын нөлөөлсөн их байжээ?
-Тэгэлгүй яахав. Анх нагац ахынхаа морийг унадаг байлаа. Тэр хүнээс уяаны эрдмийг өвлөөд, сүүлд өрх гэр толгойлоод хадам аавтайгаа нийлж морь уяад бишгүй амжилт гаргасан.
-Анхны айраг, түрүүгээ хэдэн оны наадмаас хүртэж байсан бэ?
-Анхны айргаа 2002 оны сумын баяр наадмаасаа авсан. Шүдлэн үрээ түрүүлүүлчихээд цоллуулах гээд зогсож байтал миний медаль байдаггүй. Бусад настнуудыг цоллож дуусчихаад хамгийн сүүлд шүдлэнг цоллоод шагналыг нь өгөх гэтэл медаль нь олддоггүй дээ. Тэр үед манай сумын Засаг даргаар Пүрэвдорж гэж МУ-ын Алдарт уяач өвгөн ажиллаж байсан юм. Тэр өвгөн хадаг тавьж ирээд “за миний хүү уучлаарай. Манайд яваад оч” гэж хэлдэг юм байна. Тэгээд би морио хөтлөөд очлоо. Тэгсэн Пүрэвдорж дарга надад аймагт түрүүлсэн халзан азарганыхаа алтан медалийг огтолж аваад шууд надад өгсөн. Тэгж анхны аймгийн медалиа авч байлаа /инээв/. Их бэлэг дэмбэрэлтэй юм боллоо гэж бодоод өөртөө илүү зорилго тавьсан даа.
-Тэгээд аймгийн медалиа хэзээ авсан бэ?
-Аймгийнхаа Анагаахын ойд даага айрагдуулаад авч байлаа. Мөн аймгийн шигшмэл хурдад хүрэн азарга маань айргийн таваар давхиж байсан.
-Өөр амжилттай наадсан ямар он жилүүд байна?
-Сумын наадамд азаргаа түрүүлүүлээд, их насаа гурваар оруулаад, бас соёолон, хязаалангаа түрүүлгэсэн. Мөн хоёр даага оруулсан. Сүхбаатар аймгаас авчирсан соёолон азарга сумын наадамд түрүүлсэн. Бас тэр морь маань Шилүүстэйд айрагдсан. Би энэ мориороо азарга тавьсан юм. Хүрэн азарга хязааландаа Гуулингийнхаа баяр наадамд түрүүлсэн. Миний хүрэн азарга сумын наадамд бага гурван насандаа долоо түрүүлсэн юм. Халиун сумын 50 жилийн ойд айргийн гурваар ирсэн. Мөн Шилүүстэйн сургуулийн 70 жилийн ойд нь түрүүлсэн. Завханы Отгон сумын сургуулийн 70 жилийн ойд аман хүзүүдсэн. Бууцагаанд “Халзан хангайн хурд” гээд зуны бүсийн уралдаанд айргийн дөрвөөр ирсэн. Хүрээмарал суманд болсон Мандалын хурдад гэравласан. Бууцагаан сумын сургуулийн ойд мөн аман хүзүүдсэн.
-Төлүүд нь яаж давхиж байна?
-Миний хүрэн азарганы төл саарал морь дааганаасаа хойш энэ суманд айргаас хасагдаагүй. Даагандаа түрүүлж, шүдлэн, хязааландаа айрагдсан. Цагаанчулуутын наадам, Гуулин сумын сургуулийн 40 жилийн ойд айрагдсан. Соёолондоо сумын наадамд айрагдчихаад, Гуулинд очиж бас айрагдсан. Ноднин, энэ жил хоёр уялгүй өнжөөсөн. Одоо дүү хээр нь ойр тойронд сайн давхиад байгаа. Адууныхаа цусыг сайжруулах гээд зүүн талаас нэг эрлийз гүү авчирч, хүрэн азаргандаа тавьсан. Англи адууны эрлийз гэсэн. Одоо унага нь төрсөн дажгүй сайн байна.
-Яриаг тань сонсохоор өөрөө нэлээн гадагшаа гарч уралддаг бололтой юм?
-Том уяачидтай болоод ч юм уу Бууцагаан сумын наадам их сайхан болдог. Маш журамтай, дэгтэй учраас надад их таалагдсан. Нэг үеэ бодвол уяачид харьцангуй наадаад сурчихсан байна. Хаа газрын наадам бүгд маш цэгцтэй болдог болжээ. Хаа газар морь нь төхөөрөмжнөөсөө эргээд сурчихсан. Элдэв будилаангүй их сайхан нааддаг болсон байна.
-Танай сумын наадам хэр болох уу?
-Зохион байгуулалтын хувьд нэлээн сайжирч байгаа. Уяачдын холбооны гишүүд нь наадмаа зохион байгуулчихдаг. Сумын 90 жилийн ойгоор морин уралдааны бүх тоног төхөөрөмжийг хүн бэлэглэсэн. Тийм болохоор морь будилангүй, хүүхэд эсэн мэнд сайхан наадсан.
-Та аймгийн баяр наадмаас хичнээн айрагтай байна?
-Аймгийн чанартай наадмаас гурван айрагтай. Харин сумын наадмаас 70,80 айраг, түрүүтэй.
-Тэгш ой аймгийн статустай болдог. Тэгж бодвол таны авсан амжилт нэмэгдэх үү?
-Халиун, Шилүүстэй, Хүрээмарал сумын ой мөн Халзан хангайн хурд гээд бүсийн чанартай наадам, хавар, зуны бүсийн уралдаануудын айраг, түрүү нэмэгдэнэ л дээ.
-Энэ нутгийн адуу ямар үнэ ханштай байдаг юм бэ?
-Нутгийн адуу сая төгрөнөөс илүү гарч зарагддаггүй байсан юм. Гайгүй азарганы төлийг хүмүүс ийм л үнээр авч байх шиг байна.
-Гэр бүлээс нэг хүн морь сонирхоод цаашлаад амжилт үзүүлээд ирэхээр үр хүүхэд, найз нөхөд, ах дүү нь “автагддаг”. Таны үхүүхдүүд моринд элэгтэй биз?
-Бид бие, биеэ уруу татаад одоо нийлээд морь уяж байна. Би нутгийнхаа залууст хандан “миний дүү нар архинд орсноос адуунд ор. Адуу бол хэзээ нэгэн цагт буянаа өгдөг ” гэж хэлдэг юм. 2008 онд би эндхийн залуустайгаа хамтраад Баянхонгорт байгалийн тогтоцоор их нарийхан хусуур шиг чулуугаар морины овоо босгосон. Тэгсэн тэр овооны дэргэд залуус шонгоо татаж морио уралдуулчихаад сумын наадамд оролцоход манай гал уяаны залуус 17 айраг, түрүүтэй ирсэн. Тэгэхэд нь би “бид эвтэй байвал хүчтэй байхыг харж байгаа биз. Олон хүн морь уявал мэддэг нь мэддэггүйдээ хэлээд өгнө, мэдэхгүй нь олон хүнээс суралцана. Ганцаараа байснаас хамаагүй илүү” гэж хэлж байсан. Би гурван хүүхэдтэй. Хамгийн том нь охин. Хоёр бага нь хүү. Нэг хэсэг морины хүүхэд олдохгүй хэцүү л байлаа. Одоо хөвгүүн маань морио унаж байна. Харин нөгөө хүү бие дааж морь уях гээд оролдож байгаа. Би Баянхонгор багийн Засаг дарга болохоор зуны цагт төрийн ажил хийхийн хажуугаар морио уяж өмждаггүй. Тэр хойгуур хүү минь надаас зөвлөгөө аваад морьдоо гардан уядаг юм. Онож, алдаад сурч л байна.
-Баянхонгор багийн даргын хувьд асууж байна. Танай багт морь уядаг хичнээн хүн байна вэ?
-Манай багт аймгийн Алдарт уяач найм, сумын Алдарт уяач 19 уяач байна. Манай сум 2012 оноос л уяачдын холбоотой болоод зохион байгуулалтад ороод явж байна.
-Танай багийнхан Дэлгэр сумынхаа наадамд амжилттай сайн уралддаг юм шиг байна?
-Манай баг бол Дэлгэр сумынхаа баяр наадамд үнэн сайн уралдана. Ер нь айраг, түрүүг нь л авна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Холоос ирж бидэнтэй уулзаж ярилцлага хийж буй та нарт маш их талархаж байна. Ажлын амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
3 цагийн өмнө Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
3 цагийн өмнө Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7 цагийн өмнө Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
8 цагийн өмнө Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
12 цагийн өмнө Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
12 цагийн өмнө Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
14 цагийн өмнө Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Өчигдөр, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Өчигдөр, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Өчигдөр, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Өчигдөр, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Өчигдөр, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Өчигдөр, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Өчигдөр, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Өчигдөр, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Өчигдөр, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Өчигдөр, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Ням, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Ням, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Ням, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Ням, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Өчигдөр, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Өчигдөр, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Өчигдөр, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Өчигдөр, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Ням, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Өчигдөр, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Ням, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
14 цагийн өмнө Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Өчигдөр, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
8 цагийн өмнө Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Өчигдөр, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Өчигдөр, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Өчигдөр, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
12 цагийн өмнө Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
12 цагийн өмнө Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Өчигдөр, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
3 цагийн өмнө Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
3 цагийн өмнө Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7 цагийн өмнө Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна