Билгийн мэлмийт “Цагаан” ДУГАР


Ардын хувьсгалын 38 жилийн ойн баяр наадамд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумаас ирсэн хоёр хүрэн үрээ түрүү /соёолон/, аман хүзүүнд /хязаалан/ хурдалжээ. Хүн бүл муутай Сөөнөн нэрээр нутагтаа алдаршсан Гомбын хүрэн адуунуудыг Манал гэгч уяж төрийн наадамд түрүүлгэсэн нь энэ байж. Тэрээр буцах замдаа Эрдэнэ сумын Харзтай Сэрүүн булагийн наадамд хурдан хүрнүүдээ мордуулж дахин түрүүлгээд наймаалцахаар болжээ. Ингээд соёолонд түрүүлсэн хүрэн азаргыг нь С.Гэсэрваань, хязааланд аман хүзүүдсэн хүрэн азаргыг нь Баянбараатын Лувсандорж авч /зарим нь наадмаас өмнө их сунгааны үеэр авсан ч гэдэг/ гурван жилийн дараа 1962 онд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Манлай уяач Лхан-Аажавын Дамдин 1500 төгрөгөөр худалдан авчээ.
Үүнээс хойш Манал улсын баяр наадамд ирж уралдуулаад, буцахдаа хөтөлж ирсэн үрээнүүдээ тэр хавиар нь зарчихдаг болж. Нэгэн удаа С.Гэсэрваанийн хүрэн азаргатай угшил нэгтэй хэмээн хүрэн азарга үлдээсэн нь хүмүүст гологдож, хэд хэдэн ч эзэн солиодохож. Харсан хүн болгон л чамлан “Гэсэрваанийн хүрэнгээс хийцээр өөр, уяад ч сайн давхихгүй юм байна” гэсээр нэгдлийн сүрэгт нийлүүлчихсэн байхад нь Дугар уяач шинжиж таниад өөрийн болгон авчээ. Энэ бол 1963 он буюу Төв аймгийн 40 жилийн ойн жил юм. Тэрээр гологдсон хүрнээ уяж, аймгийнхаа ойд 11-ээр давхиулаад, дараа жил нь сумын баярт аман хүзүүдүүлэн, 1965 онд Баяндэлгэрт айрагдуулж, 1966 онд Эрдэнэ сумандаа түрүүлгэжээ. Ийн Дугар уяач өөрийн эрдэм чадлаар голсоны голыг гогдож, шилсэний шилийг эргүүлж чадсан байна.
1967 оны АХ-ын 46 жилийн ойн баяр наадамд Дугар уяачийн “шидийг нь ургуулсан” хүрэн азарга аман хүзүүнд хурдалж, дараа жил нь түрүүлэн түмэн эхээ дуудуулсан билээ.
“Цагаан” Дугар уяачийн ийн хүлэг таньсан түүх ганц нэгээр тогтохгүй. 1960-аад оны үед Хэнтий, Сүхбаатар чигээс ирсэн тэрэгний цагаан морийг шалсаар байж аваад хавар Майн нэгний баяраар хол түрүүлгэн шуугиулж байсан гэдэг. Танигдахгүй болтлоо хувирсан цагаан мориндоо олны хэл ам хазгай тусаг гэсэндээ харуулалгүй мордуулахад цагаан морь өнгөлсөөр түрүүлж. Наадмыг үзэж суусан нутгийн хөгшчүүл “Нөгөө “цагаан” Дугар золигийн чинь хийж байгаа ажил” гээд хөхрөлдөж байсан гэдэг.
Ийн тэрэгний морийг түмэн эх болгон цоллуулсан Дугарыг нутгийнхан “нүд сайтай” гэцгээдэг байсан агаад үнэхээр ч хурдан морь шинжиж танихдаа гаргуун, дээр нь нямбай уяатай тэрээр хүүхэд залуусыг бага хэмээн гололгүй өөрийн мэдсэн дуулснаа хуваалцдаг байсан хэмээдэг. Тухайн цагтаа Эрдэнэ сумын нэрийг тахалж явсан Ичинхорлоо, Сэдванжил, Ваагийн Цэгмид нарын уяачидтай нэг голд зусаж хамт морь уядаг байсан Дугар уяачийн морь таних эрдэм өөрийн нутаг хошуугаар тогтохгүй алдаршэнн. Улмаар Галшар, Баянжаргалан, Нялга, Боржигон зэрэг хурдтай нутгийн уяачид Дугар гуайг зорин ирж зөвлөлдөг байсан гэнэ лээ.
Олон бүгээн адуу айрагдуулж нутгийн олноос “Цагаан” нэрийг дуулсан Дугарын шинжиж таньсан “гологдсон” хүрэн азарганы төл шарга азарга сумынхаа баяр наадамд таван удаа түрүүлсэн бол шаргын төл Бага шарга сумын наадамд дөрөв, Бага шаргын төл Цогтсайханы халиун мөн дөрөв түрүүлжээ.
"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна