Даага түрүүлгэсэн довонд дахин ирж уралдана

2018 оны 4-р сарын 18 -нд

Энд улс даяар хурдаа гайхуулсан саарал азарганы эзэн өвгөн уяач Дашийн Банзрагч /Ангасай хэмээн хочилдог. Ангалзаж олон юм ярьдаг байсан учраас ангалзуур гэж нэрлээд тэр үг нь сунжирч Ангасай хэмээгдсэн ажээ. Ж.С/-ийн тухай товч өгүүлье.
Улс хувьсгалын 50 жилийн ойгоор /1971 он/ улсын их баяр наадамд уяачийн ухаан, хурдны шандас хоёроо дахин нэг сорихоор өвгөн уяач Банзрагч 70 шүүрэх насан дээрээ азарга, морь тэргүүтэнтэй иржээ. Урьд нь 1946 онд хувьсгалын 25 жилийн ойгоор ирж хүрэн зээрд даагаа /энэ нь хожмын алдарт азарга Баяр хүрэн юм/ түрүүлгээд буцахдаа даага түрүүлгэсэн овоонд дахин нэг түрүү авах боломж ирэх буй гэж бодож явсан гэдэг.
1971 оны улсын наадам их л өтгөн дуулиантай болов. Өвгөн уяач морьдоо хэдэн өдөр манаж, наадмын өмнөх өдөр бүр гараасаа салгалгүй бариатай байж, өл хоолыг нь өөрийн ухаанаар тэнцүүлэв. Чухам монгол гутал парвайтал жийж усан чийгэн дунд азаргаа хөтлөн нуухаа цувуулан бүдчин яваа өвгөнийг залуу уяачид хараад “Ингэж л зөнөхгүй юм сан, энэ өвгөн майхандаа унтаж байхгүй” гэж шоолон хөхрөлдөж байсан гэдэг. Азарга 400 гарч мордов. Хэнтийн Галшарын Дашийн Банзрагчийн хөх саарал азарга түрүүлж, мөн Хэнтийгээс ирсэн Өндөрхаан хотын уяач Бажаагийн улаан азарга дөрөвт хурдлав.
Өвгөн Банзрагч 13 наснаасаа 80 хүртлээ морины хөлс хусаж явсан их туршлагатай эрдэмт шинжээч байв. Үе тэнгийнхэн нь “Алъя гэвэл Ангасайд өг” гэж тоглоом болгодог нь ангасай Банзрагч адууг уявал уясан шиг уяна, эс уявал байнд ч үгүй үлдээнэ гэсэн үг болой. Банзрагч 70-аад жил морь уяхдаа эх, ах хоёрыгор нас барсан хоёр жилд л өнжсөн гэдэг.
Дашийн Банзрагчийн уг гарвалыг хөөвөл Сэцэн хан аймгийн Хардэл жанжин бэйсийн хошууны ард Ганжуурын хоёрдугаар хүү бөгөөд Дашийнд өргөгдсөн аж. Банзрагч нь 1904 оны буюу Бадаргуулт төрийн 30 дугаар онд төрөөд 1984 онд 80 насандаа таалал болжээ. Эцэг Даш нь хошууны түшмэл байв. Даш нь бичгийн боловсролд мэргэжсэн хүн төдийгүй алтан ээмгээрээ “жовд” бүтээлгэсэн буянтан байжээ. Мөнөөх 30-аад оны баривчилгаанд түшмэл хүн өртөлгүй яах билээ. Эцгийгээ баригдаад үгүй болсны хойно Банзрагч гэр орон ч гэх юмгүй нийтээр хонож, хэдэн хүрэн халзан адуугаа хөөж явдаг болов. Эцгээ баривчлуулж, хөрөнгөө хураалгасан идэр насны залуугийн сэтгэлийг хэдэн адуу нь л хуваалцаж байв. Цаг төр өөр болоход хуучин язгууртан түшмэлийн ар гэр, үр хүүхдүүд хөөрхий болж байсны зовлон Банзрагчийг нэг адил дайрч өнгөрчээ. Гарын уртай Банзрагч төмрийн дарх хийж, гутал оёж, гөлөм дэвс ч урлаж амьжиргаагаа өөрийн хөдөлмөрөөр өөд татаж эхлэв. Тэрхүү гарын урын цаана бас ухааны ур байж хэдэн адуугаа даган хээрээр гэр хийж явах үед ухаарч мэдсэн зүйл нь морь уях эрдэм тийш хөтлөв.
Магнай, Баяр нэртэй хоёр хурдан азаргатай болж түмний нүүрийг бүтэн харж, магнайн үрчлээгээ олонтаа тэнийлгэв. Энэ хоёр азарганы тухай А.Баярмагнай “Түмний эх” номдоо бичсэн нь бий. Магнай, Баяр хоёр азаргыг нь сийлбэрч Наваандэндэв уяан дээр нь сууж байгаад харж сийлсэн гэдэг. Азаргануудыг мэдэх хүмүүс их адил болсон гэдэг. Магнай, Баяр хэмээх хоёр азарганы сийлбэр Банзрагчийн хүү Ёндонцэвэгийнд хадгалагдаж байна. Нэлээд хэдэн жилийн өмнө ажаа бид Б.Ёндонцэвэгийнхээр бууж хоёр азарганы сийлбэрийг сонирхож үзэж билээ.
“Д.Банзрагч их хэцүү хүн байсан. Адууны удмаа сайжруулахад сайн гүү хэрэгтэй дээ гэж ярьдаг байсан” гэж манай ажаа хүүгийнхээс нь гарсан хойноо хэлэв.
Ж.Саруулбуян /Сэцэн ханы хүлэг номоос/

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна