“Цогтын хурд” МСУХ-ны тэргүүлэгч С.Дашпэлжээ: Ойрын үед уяачдын холбоогоо өргөжүүлэх зорилготой байна


Говь-Алтай аймгийн Цогт сумын уугуул, Баян-Өндөр багийн харьяат, "Цогтын хурд" МСУХ-ны тэргүүлэгч Санжсүрэнгийн Дашпэлжээтэй ярилцсанаа хүргэж байна. Тэрээр 1968 оны хавар төрсөн бөгөөд Онц хилчин, Онц тээвэрчин аж.
-“Цогтын хурд” МСУХ-ны тэргүүний ажлыг хэзээ хүлээж авсан бэ? Холбооны тэргүүн болох саналыг хэн танд тавьж байв?
-Би “Цогтын хурд” уяачдын холбооны тэргүүний ажлыг хүлээж аваад хоёр сар болж байна. 12 дугаар сард манай уяачдын холбоо шинэ жилээ тэмдэглэж жилийн ажлын тайлангаа хэлэлцэж, хуралддаг юм. Тэр үеэр хуучин дарга маань “Миний бие муу байгаа учраас холбооны тэргүүний ажлаа өгнө” гэсэн юм. Тэгээд надад ажлаа хүлээлгэж өгнө гэхээр нь жаахан дургүйцээд “Би энэ удаа авахгүй ээ. Өөр хүмүүст хүлээлгэж өг” гээд гурван хүний нэрийг дэвшүүлсэн. Гэтэл нөгөө гурван хүн нь бас хүлээж авахгүй гэж явсаар зургаан сар хүргэлээ. Тэгээд хаврын бүсийн уралдаан зохион байгуулагдсан өдөр тамга, тэмдгийг нь шууд надад авчирч өгсөн дөө. Би ч өөрөө аваагүй олон түмний шахалтаар л энэ ажлыг хүлээж авсан. Шахалтаар гэхээс илүүтэйгээр итгэлээр гэж хэлэх ёстой юмуу.
-Холбооны тэргүүний ажлыг хүлээн авснаас хойш ямар ажилд оролцсон бэ?
-Гуулин баатрын 100 жилийн ойн баярыг тэмдэглэсэн. Тэр бараг бүсийн чанартай уралдаан юм. Долоо, найман сумын уяачид ирж морьдоо уралдуулсан.
-Гарааны төхөөрөмжөөс эхлээд бай шагнал бүрдүүлэх гээд ажил их байсан биз дээ?
-Тийм. Манай сум гарааны төхөөрөмжтэй байсан. Сумаас 30 км-ийн зайд морьдоо уралдуулдаг юм. Өмнө нь өглөө морьдоо хөтлөөд явуулчихдаг. Тэгээд морьдоо гаргадаг байсан байхгүй юу. Энэ удаа морьдоо барианы газраасаа мордуулсан. Бүх морио төхөөрөмжний араас анх удаа гаргасан тохиолдол тэр байлаа. Өмнө нь ингэж уралдуулж байгаагүй.
-Хэдэн насны морь уралдсан бэ. Нэг насанд дунджаар хэдэн насны морьд уралдав?
-Зургаан насны морь уралдсан. Бас хатирч, жороо морь уралдсан. Нийлээд найман насны морь уралдсан гэсэн үг. Их насанд 110 морь уралдсан. Ер нь бүх насанд морьдын тоо 100 гарч байсан.
-Уяачдын холбоонд ямар ачаалал ирсэн бэ?
-Уяачдын холбоог дааганы байг ивээн тэтгэ гэсэн. Тэгээд баяр наадмыг зохион байгуулах гол ажлаа хийж гүйцэтгэсэн дээ.
-Дааганы бай шагналыг ямар байдлаар бүрдүүлсэн бэ?
-Дааганы шагналыг уяачдын хандиваар бүрдүүлсэн. Мөн моринд ноймор тараагаад тэндээсээ бүртгэлийн хураамж авсан. Бас морь дагах тусгай зөвшөөрлөөс татвар авсан. Түрүүлсэн бүх насны моринд мотоцикль өгсөн шүү дээ. Хамгийн өндөр бай, шагналтай уралдаан болсон.
-Хэдэн аймаг, сумын морьд ирж уралдсан бэ?
-Голдуу манай аймгийн морьд л ирж уралдсан. Халиун, Бигэр, Чандмань, Эрдэнэ, Цээл, Есөнбулаг, Тайшир, Дэлгэр гээд найман сумын морьд ирсэн. Манайхтай нийлээд есөн сумын морьд уралдсан.
-Холбооны ажил авснаас хойш өөр ямар ажил хийгдсэн бэ?
-Одоо 12 дугаар сарын дундуур уяачдын холбоо хуралдаж тэргүүлэгчдээ сонгоно.
-Энэ олон хүний итгэлээр тэргүүний ажлыг авсан юм болохоор нэр зүүгээд яваад байя гэсэн бодол байхгүй байгаа байх. Цаашдаа хийж хэрэгжүүлье гэж төлөвлөсөн ажлууд байна уу?
-Миний гол зорилго холбоогоо өргөжүүлэх. Тэгээд баруун, зүүн зүгээс хурдан удмын адуу авчрахаас гадна сан байгуулах зорилготой байна. Ер нь сум орон нутгийнхаа наадмыг гадны сумынханд алдахгүй байх бодолтой байгаа. Ойрын хугацаанд хаврын бүсийн уралдаанаа зохион байгуулна. Тэгээд он гаргаад зүүн зүг рүү адуучидтайгаа хамт явж хурдан удмын адуу авчрах ажлыг зохион байгуулах бодолтой байна. Манай сумынхан өөрсдөө яваад зүүн зүгээс адуу авчирсан тохиолдол ховор. Дээхнэ үед Уртнасан гэж хүн Хэнтийгээс адуу авчирснаар Баян-Улаан, Рашаантын чиглэлийн адууны цус сэлбэгдэж чанар нь нэлээн сайжирсан. Тэр адуугаар олон жил сайхан наадсан. Харин бусад нь аймгаар дамжсан адуу л худалдаж аваад байгаа.
-Танай холбоо гишүүдээсээ татвар авдаг уу?
-Одоо төрийн бус байгууллага болчихсон учраас тамга тэмдэг, данстай болоод уяачдаасаа тодорхой хэмжээний татвар авдаг болно. Дансандаа төвлөрүүлсэн мөнгөө хэрхэн өсгөж, яаж зарцуулах уу гэдгээ хэлэлцэж тохирох л үлдээд байна.
-Өөр ямар ажил хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Уяачдаас гарсан санаачлага бүрийг хурлаараа ярьж байгаад л хэрэгжүүлнэ. Манай холбооны уяачид гадагшаа явж уралддаггүй. Хавар бид Цээл сумын хаврын уралдаанд очиж морьдоо уралдуулсан. Энэ жил Чандмань явсан. Харин энэ хавраас бүс, аймаг, сумдын уралдаанд явъя гэж төлөвлөж байна. Би өөрөө том машинтай. Уяачдынхаа морийг ачаад явах унаа тэрэгтэй хүн хэрэгтэй гээд л намайг энэ албан тушаалд тавьсан юм.
-Та энэ сумын уугуул уу?
-Би энэ сумын хүн. Алтай суманд амьдарч байгаад энд ирээд удаагүй байна.
-Ямар алба хашдаг, ямар мэргэжилтэй хүн бэ, та?
-Хилийн цэргийн ангид жолооч байсан.
-Уяачдын холбоо бол төрийн бус байгууллага. Уяачдын холбооны ажлыг сайн дураар хийдэг. Тэгэхээр морины төлөө сэтгэл зүтгэлгүй, хөндий хүнийг холбооны тэргүүнээр тавихгүй л байсан байх. Ер нь таны өвөг дээдэст морь уядаг хүн байсан уу?
-Багаасаа хурдан морь унадаг байсан минь морьтой нөхөрлөх гол шалтгаан болсон юм. Нагацынхаа уясан морийг унадаг байсан. Тэгээд цэргийн амьдралаар амьдарч яваад буцаж ирээд морь сонирхсон. Долоон жилийн өмнө нэг гүү авчирсан юм. Тэр гүүнээс төрсөн хоёр адуугаар л сумын наадамд наадаж байна. Би долоон жилийн өмнөөс л морь уяж эхэлсэн дээ. Ямартаа ч айрагдаад л байгаа. Миний нагац ах Ванчиндоржийн жороо хүрэн морь суманд найман жил түрүүлсэн.
-Яг өөрийнх нь унаган адуу юу?
-Өөрийнх нь унаган адуу биш. Цээл сумын Наран гэж хүнээс авсан.
-Хилийн цэрэг, цэрэг, цагдаад ажиллаж байсан албан хаагчид эрт тэтгэвэрт гардаг. Та тэтгэвэрт гараад л морь сонирхож эхэлсэн үү?
-Би тэтгэвэрт гараагүй. Хилийн цэргийн жолоочоор ажиллаж байгаад Алтай сумын Бургастайн гаальд ажилласан. Тэгээд гаалийн ажлаасаа гарч хувийн бизнес хөөсөн дөө. Алтай суманд 10 гаруй жил наймаа хийж байгаад энд ирсэн.
-Та уяачийнхаа хувьд ямар амжилт үзүүлсэн бэ?
-Би суманд хоёр айрагтай. Жижиг наадмуудаас олон айрагтай. Манай энд бүх багийн өдөрлөг болно. Багийн өдөрлөгөөр суманд уралддаг бүх морьд уралддаг. Тэгэхээр багийн өдөрлөг сумын баяраас дутахааргүй болчихсон. Дандаа шилмэл морьдууд нь уралддаг. Багийн өдөрлөгт суманд айрагддаг морь л орно. Өөр морь орохгүй.
-Ёстой тийм болоод байгаа байх шүү.
-Тийм. Баян-Өндөрт өдөрлөг боллоо гэхэд цаад талаас Бигэр, Эрдэнийн уяачид ирж морьдоо уралдуулдаг. Хойд сумаас Халиуны уяачид ирдэг. Бусад сумд ч биднээс туршлага судлаад явдаг. Бигэр сумынхан өнгөрсөн жилээс багийнхаа өдөрлөгийг хийж эхэлж байх шиг байна.
-Танай холбоонд удам дамжсан, залгамж халаа болсон уяач олон байна уу?
-Ер нь шинэ цагийн залуус бүгд удам дагасан уяачид. Огт морь уядаггүй байж байгаад уядаг болсон хүн байхгүй. Баасан гэж хөгшний хүү Отгонбаяр манай сумын нэрийг гаргаж байна, нэлээн ч сайн адуутай, аймагт айраг авсан аймгийн Алдарч уяач юм. Сүүлийн үед Гуулин баатрын зээ Дагвагал гэж залуугийн зүүн зүгээс авчирсан адууны унага их сайн хурдалж байна. Энэ жил Гуулин баатрын ойд манай сумаас Давгагалын морь л ганцаараа айрагдсан. Ер нь сүүлийн үед залуучууд моринд үнэхээр сонирхолтой болж байна. Энд, тэндээс морь их авч байна. Гурван жилийн дараа “Цогтод очиход хэцүү шүү” гэж гадны сумын уяачдад сэтгэл түрүүлэхээр ажиллаж холбооны үйл ажиллагаагаа идэвхижүүлье л гэж ярьж байгаа. Өөрсдөө гадны бүс, тойргийн сумаар явж уралддаг болъё гэж төлөвлөж байна. Одоо уяачид өвсөө татаад, түрүүч нь морио барьж аваад живхрүүлээд л байх шиг байна.
-Энэ сумын хэмжээнд морь уядаг хичнээн хүн байдаг юм бэ?
-Сумын хэмжээнд морь уядаг 38 уяач байна.
-Аль баг нь илүү хурдтай байх шиг байна
-Манай энд дээхнэ үеэс Баян-Улаан, Рашаант баг хурд ихтэй байсан. Одоо ч бас давуу шүү. Тэгээд Төгрөг, Баян-Өндөр, Баянтоорой гэсэн багууд байна. Баянтоорой бол хурдан адуу сайтай.
-Танай сумын унаган адуу энд тэнд очиж гайхам хурдан амжилт үзүүлсэн түүхүүдээс та мэддэгээ яриач?
-Сүүлийн үед манай сумын унаган адуу энд, тэнд уралдаж нэр гаргахгүй байх шиг байна. Дээр үед одооных шиг сум хэсээд уралдах бололцоо байхгүй байсан. Сумандаа л уралдаж байсан байх.
-Наймаа арилжааны шугамаар гарч байсан нь хэр байдаг юм бол?
-Түдэвийн халтар морь мал тууж ирсэн адуу. Гомбодоржийн алаг л манай эндхийн унаган адуу. Дүгэр гэж хөгшин Гомбодорж гуайн алаг адууг Чибиш гэдэг хүүхдэд цэргээс ирэхэд нь өгсөн юм гэнэ лээ. Тэгээд тэр хүүхэд нь “Би энэ морийг уяад яахав Гомбо ахад л өгчих” гэж хэлээд өгч байсан гэдэг юм. Тэгээд Гомбодорж гуайд очоод сумын наадамд 19 түрүүлсэн. Хөшөө нь сумын захиргааны үүдэнд бий. Манай сумын унаган морь байсан.
-За баярлалаа. Танд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
13 цагийн өмнө Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
14 цагийн өмнө Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
14 цагийн өмнө Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
18 цагийн өмнө Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
19 цагийн өмнө Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
23 цагийн өмнө Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
23 цагийн өмнө Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Өчигдөр, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Өчигдөр, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Өчигдөр, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Өчигдөр, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Өчигдөр, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Өчигдөр, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Даваа, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Даваа, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Ням, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Ням, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Ням, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
Ням, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Даваа, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Өчигдөр, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Өчигдөр, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Ням, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Өчигдөр, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Ням, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
19 цагийн өмнө Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Өчигдөр, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Өчигдөр, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Даваа, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
23 цагийн өмнө Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
23 цагийн өмнө Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Өчигдөр, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
13 цагийн өмнө Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
14 цагийн өмнө Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
18 цагийн өмнө Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
14 цагийн өмнө Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
Сэтгэгдэл бичигдээгүй байна