ММСУХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дагвадорж: ЦОЛ ХУРААСАН НЬ ЗӨВ гэж бодож байгаа


Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж хоёр уяачийн цолыг хассан билээ. Уяачийн цол хассан энэ асуудлаар Тод манлай цолоо хасуулсан ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дагвадоржтой уулзаж дараах асуултанд хариулт авлаа.
-Ерөнхийлөгчийн зарлигтай та санал нийлж байна уу? Уяачид болон морь сонирхогчид бол цол хураасан асуудлыг маш их эсэргүүцэж байгаа.
-Ер нь цол хураасан асуудлыг Ерөнхийлөгчийн зөв арга хэмжээ гэж бодож байгаа. Бид зөвхөн ганц Дүнжингарав уралдаанаа зохион байгуулалт муутай хийсэндээ ч биш төрийн болон улс бүсийн наадмаа хийж чадхаа байсан. Манай уяачид төр түмэн, наадамчин олноо хүндэлдэггүй, эрлийз монголоо хольж уралддаг, хэрэлдэж маргалддаг болсон. Мөн наадмын дүрэм журам баримталдаггүй, уяачийн ёс зүйн тангарагаа биелүүлдэггүй. Гэхдээ бүх уяач ийм биш л дээ хэсэг уяач нар бий. Энэ удаад нэр усаар нь хэлээд яахав тэд өөрсдийгөө мэдэж байгаа. ММСУХ-оос зохион байгуулсан бүх наадам дүрэм журамтай. Морио бүртгүүлэх гээд ирсэн уяачдад тэрхүү журмыг нь тарааж өгдөг. Ингэсээр байтал манай уяачид өөрсдөө наадмаа үймүүлдэг, будьлуулдаг. Зөвхөн өөрсдөө л айраг түрүү хүртэхийн төлөө наадаж болохгүй наадамчин олноо хүндэлж, тэднийгээ баярлуулан цэнгүүлж байгаа гэдгээ бодох хэрэгтэй. Наадам хэрүүл маргаан, будлиангүй болдог бол сайхан биз дээ. Харин бидний зүгээс Дүнжингарав уралдаанаа муу зохион байгуулсан уу гэвэл муу зохион байгуулсан. Түүнийгээ хүлээн зөвшөөрнө. Тэгэхдээ зохион байгуулалт муудаж, орой шөнөөр морь уралдах болсон нь уяачидтай холбоотой. Эрлийз, монгол гэж хэл ам хийснээс болж цаг оройтсон. Урьд нь бид цаг хугацаандаа хийгээд байж болдог л байсан. Наадмаа хүндлээд дүрэм журмаараа уралдацгаая гэж уяачиддаа уриалдаг, сануулдаг. Эцэст нь бидний ганц хүсдэг зүйл бол наадмаа будлиангүй сайхан зохион байгуулах л байдаг. Мөн дээрээс нь манай уяачид, ялангуяа том цолтой уяачид маань ард түмнээ хүндэлж наадаасай гэж би хувьдаа маш их хүсдэг. Том цолтой цөөхөн хэдэн уяач л наадмыг үймүүлдэг. Хөдөө орон нутагт морины уралдаан эрлийз, монголоо ялгаж уралдаад сайхан наадаад болж л байна шүү дээ. Жишээ нь: Жавхлант шарга. Тэгхээр өнөөдөр ерөнхийлөгч цол хурааснаараа зөвхөн Сэргэлэн бид хоёрт арга хэмжээ авч байгаа гэж бодохгүй байна. Цааш цаашдаа уяачдад том сануулга, анхааруулга өгч байгаа хэрэг гэж бодож байгаа.
-Цаашид зөрчил гаргасан, наадам үймүүлсэн уяачдад ямар арга хэмжээ авдаг байвал дээр вэ?
-Наадам хангалтгүй зохион байгуулсан наадмын комиссын гишүүд, дүрэм журмаа баримтлаагүй уяачдад эхний удаа цол бууруулах, удаа дараа зөрчил гаргавал цолыг нь бүр мөсөн хураах, төр засгийн шагнал урамшуулалд тодорхойлохгүй байх, цаашлаад уяачийн эрхийг нь тодорхой хугацаагаар түтгэлзүүлж ч болно. Энэ бол морио дээдэлдэг монгол түмнийхээ өмнөөс авч байгаа арга хэмжээ. Ингэхгүй бол манай уяачид хариуцлага гэдгийг тоохоо больсон. Дээр үед наадмаас наадмын хооронд тухайн наадмыг ам дамжин ярьдаг байсан тэр сайхан уламжлал байхгүй болсон. Тэрбүү хэл мориныхоо удам угшлыг худлаа хэлнэ. Бүр болохгүй бол манай унаган адуу гээд л зогсож байдаг боллоо. Адууны удам угшлыг худлаа хэлэх нь маш том нүгэл гэж манай өвөг дээдэс сургадаг байсан. Тэр том жудаг хүртэл өнөө үед байхгүй боллоо. Ерөнхийлөгчийн цол хураасныг хүн болгон өөрийн өнцгөөс харж зөв, буруу гэж байгаа. Миний хувьд бол цол хураасан нь зөв. Ингэж уяачдад сануулга өгөх хэрэгтэй гэдгийг дахин хэлмээр байна. Энэ жилийн Дүнжингарав уралдаан уяачдад маш том сургамж, анхааруулга авчирлаа. Холбооны зүгээс наадмаа хийх үү байх уу гэж маш удаан ярилцсан. Энэ хугацаанд уяачдаас наадмаа хийгээч, уяачдаа бодооч гэсэн маш олон санал ирсэн. Эцэст нь бид уяачдынхаа зарцуулсан хүч хөдөлмөр, хөлс хөрөнгө, цаг хугацааг бодолцон төр засгийн зөвшөөрөлгүй хийж “Дүнжингарав 2018” уралдааныг муу зохион байгуулсандаа нийт наадамчин олон, уяач, уралдаанч хүүхдүүдээсээ ММСУХ, уралдаан зохион байгуулсан комисс болон өөрийн зүгээс уучлал хүсэж байна. Цаашид бид олон том наадам зохион байгуулна. Тиймээс нийт уяачдаасаа наадмаа хүндэтгээд ёс жудагтай сайхан наадацгаагаач гэж хүсмээр байна. Ялангуяа том цолтой уяачиддаа уриалмаар байна.
-Сүүлийн үед яригдаад байгаа хуулийн төслийн талаар ямар байр суурьтай байгаа вэ? Зөвхөн сэрвээний өндрөөр эрлийз монголыг ялгах нь зөв үү, буруу юу?
-Уяачдын холбоо бол өмнөх зургаадугаар их хурлаараа өөрсдийн байр сууриа баталсан, сэрвээний өндөр хэмжинэ, давхар үүлдэрлэг байдлыг нь харна гээд. Энэ шийдвэрээ бол өөрчлөөгүй л байгаа. Жил жилийн улс, бүсийн наадмаар манай холбооны зүгээс дээрх зарчмаараа ялгаж уралдуулна гэж л саналаа өгдөг. Одоо УИХ-ын зарим гишүүд хууль санаачлаад зөвхөн сэрвээний өндрөөр нь ялгаж уралдуулъя гээд яригдаж эхэлж байна. Миний хувьд бол ММСУХ бүх аймгуудаараа явж сум сумаас арваас доошгүй төлөөлөлгч оролцуулсан бага хурлаа хийгээд уяачдынхаа саналыг авах хэрэгтэй. Үүний үндсэн дээр олонхийн саналыг нэгтгээд хууль санаачилж буй гишүүдэд холбооныхоо зүгээс өргөн барих нь зөв гэж бодож байгаа. Бусдаар тухайн нэг аймгийн тэргүүн нь ч юм уу тэргүүлэгч нь ирээд бүх уяачдаа төлөөлж чадахгүй. Тиймээс төлөөллөө 100 хувь оролцуулж саналаа нэгтгээд олонхоороо шийдэх хэрэгтэй. Харин тэндээс гарсан хууль дүрмээ ягштал биелүүлдэг байх хэрэгтэй.
Ярилцсан: Б.Золбаяр
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…