ЗАЛУУ МАЛЧИД, УЯАЧДЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


Монголын морин спорт, залуу уяачдын холбооноос санаачлан Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамтай хамтран зохион байгуулсан “Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөн” өнгөрсөн баасан гарагт Төрийн ордны их танхимд болж өнгөрсөн билээ.
Зөвлөгөөнд хот, хөдөөгийн 500 гаруй залуу малчид, уяачид оролцсон бөгөөд ММСЗУХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Гантулга болон Б.Батзориг, Х.Болорчулуун, Ч.Улаан, О.Батнасан, Ж.Батзандан, Н.Учрал зэрэг УИХ, ЗГ-ын гишүүд, Д.Онон О.Батбилэг, Б.Мөнхтөр, Н.Даш-Өлзий, Б.Содномцог тэргүүтэй 13 Монгол Улсын Тод манлай болон Манлай, Алдарт уяачид оролцсон юм.
ММСЗУХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Гантулга зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд баяр хүргэж, хүндэтгэл үзүүлээд төрөөс малчид, уяачдын талаар гаргаж буй хууль тогтоомж, авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрүүдийн талаар танилцуулж, Үндэсний их баяр наадмаа Монгол Улс даяараа нэг өдөр зэрэг тэмдэглэдэг болох, малчид, малчдын хүүхдүүд болон хурдан морины уралдаанч хүүхдүүдийн насыг нэмэгдүүлэх, тэдний аюулгүй байдал боловсролын чиглэлд түлхүү анхаарч ажиллаж буйгаа илэрхийлсэн.
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Малчид, уяачдын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж үйлчилгээ, өнгөрсөн болон өнөө цагийн аж амьдралын хөгжил дэвшлийн" тухай илтгэл тавьсан бол УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ж.Батзандан нар зөвлөгөөнд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв. Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, УИХ-ын гишүүн О.Батнасан Мал амьтаны эрүүл мэндийн тухай хуулийн талаар танилцуулга хийсэн. Тус зөвлөгөөнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Даваахүү, Г.Сампил, АИХ-ын дарга асан Г.Гомбожав нар хүрэлцэн ирж өөрсдийн аж амьдралын туршлага, мал маллах, хурдан морь уяж сойх арга ухаанаасаа хуваалцсан нь залуу малчид, уяачдад сургаал үгээ хайрласан, урам зориг өгсөн сайхан үйл явдал боллоо.
Зөвлөгөөний үеэр ХААХҮЯ, ХААИС, ЦЕГ-ын Малын хулгайтай тэмцэх хэлтсийн мэргэжилтнүүд ч холбогдох сэдвийн дагуу илтгэлүүдээ танилцуулан хамтран ажиллахаа илэрхийлэв. Удахгүй УИХ-аар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл хэлэлцэгдэх гэж байна. Энэ хуулийн төслийн танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хийж, эрдэмтэн судлаачид, уяачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлыг нь сонсож, сонирхсон асуултад нь хариулсан бөгөөд зөвлөгөөнд оролцогчид тус хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.
Дашрамд дуулгахад, залуу малчид, уяачдын зөвлөгөөнийг “ТВ5” телевиз улс орон даяар бүтэн өдрийн турш шууд дамжуулж, зөвлөгөөнд оролцогчдын санал сэтгэгдлийг олон нийтэд хүргэж ажилласан билээ.
ММСЗУХ-ны Ажлын алба






0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна