Хонгор азарга

2018 оны 5-р сарын 17 -нд

Манжийн ноёрхлын үед “Хонгор азарга” нэртэй нэг бэлэнгүй эрүү шүүлт байсан гэдэг. Хэрэгтнийг дөрвөн мөчөөр нь баглан сууж ч болохгүй, босож ч болохгүй байлгадаг тэр сүрхий эдийг чухам яагаад “Хонгор азарга” хэмээснийг молхи би мэдэхгүй юм. Үүнийг өгүүлэхийн учир гэвэл ижлээ идэж, ханиа барсан нэгэн хонгор азаргыг санаснаас үүтгэсэн хэрэг. Бяцхан өгүүллэгийн маань эзэн хонгор азарга бол хангал толгойдоо уурга, бугуйл хүргүүлэх нь бүү хэл, хоёр хөлт хойвондойг ч хараагүй эзгүй зэлүүд ээрэм говийн ардаг догшин, ааш авир ихт, омог сүр бадруулсан тахийн ноён сүргийн эрхэмсэг азарга билээ. Хонгор азаргыг хичнээн удаагийн тулалдаанд орж идэр омголон азаргануудын чилгэр хондлой, хаа гуяыг хутга мэт шүдээрээ тасар татан, ооль мэт туурайгаараа цавчлан сүйтгэж ялалт байгуулж байсныг түүний эх ухаагч гүү л мэднэ.
Тэр эхээс төрүүтээ цус амсаагүй, сүү амласан л байлтай. Тахийн шар нуруунд хонгор азаргын барааг харсан тахийн сүргүүд араатан, жигүүртэн үзсэн лүгээ барааны холоос үргэн дайжина. Хонгор азарга ч тэднийг зөнд нь орхихгүй, хойноос нь нэхэн хөөж ширүүн тулалдаанд унгалдан дуудаж, дэл сүүлээ хээрийн түүдэг мэт өрвөлзүүлэн нөгөө талын азарганы зүрхийг үхүүлж эхэлнэ. Тийм тулалдаан үзээгүй муусайн байдсан гүүнүүд шээс алдан хүлээх нь инээд хүрмээр. Тэд өөрийн азаргаа дийлээсэй гэхээсээ дийлсний талд хураалгах байгалийн хуульд хөтлөгдөх нь бүр ч хөөрхий. Хонгор азарга монгол адуугаар жишвэл хавчиг долоотой, зургаан шүд нь зургуулаа цөгцтэй үеэсээ л урдуураа улаан хөлтийг гаргахаа больжээ.
Хүч түрэмгийлсэн тулалдаанд дуудсан эсрэг талын азарганыхаа шилий нь тас хазаад, унага бүгдий нь толгой дараалан шилдэн хазаж нядлаад эх гүүнүүдийг яах ийхийн зуурт хураан сүрэгтээ нийлүүлнэ. Хонгор азарганы зоригийг нялх үр төлийнхөө улай дунд хэвтээ ялагдсан азарга бахдан хоцорно. Яая гэх вэ дээ, тахийн хүү байтлаа уруу дорой төрсөндөө гоморсхийн хэзээ нэгэн цагт бусдыг ялан дийлж олон гүүг нь булаан хурааж тэнгэр газрын савслага руу харван одов хэмээн амьсгал хураана. Онгон их говьд дураар салхин мэт чөлөөтэй амьдрах хийморилог тахь гэгч өвөг эртний энэ адуу өрөөл бусдын хүчинд дийлдэн үгүйрэн цөөрөхөөс бүүр өмнө өөр хоорондоо алалдан тэмцэлдсээр нэг л мэдэхнээ сөнөл мөхлийнхөө ирмэгт хурц туурайгаараа цавчлан хүрсэн гэнэ. Хонгор азарганы үед гэхэд л удам сайт олон азарганы үндэс угсаа тасарч, тэр чигээрээ түүний үр сад болон онгон давилуун эртний адуун сүргийн цус ойртон, халаасан цай шиг гөлбийн хөхөрчээ. Хонгор азарганы аугаа их ээрэм цөлийг эзэлсэн ялалт нь өнөөдрийн сөнөл мөхлийн холын дуудлага байлаа. Харь орны торон хашаанд юуг ч үл мэдэн мангайн алмайрч цагийг нөгцөөгч тахь нэрээр тахиулсан өрөвдөлтэй хэдэн амьтныг хонгор азарга харсан сан бол үзүүлээд өгөх байсан даа. Тэднийг бүгдийг шилдэн хазчихаад хэдэн алд торон хашаан дээгүүр нисэн гараад газарт буулгүй төрлөө орхих байв. Бурхан багшийн бүтээж өгсөн энэхэн замбуулинд нэгэн төрөл амьтан үүсээд мөхөх хатуу хуультай гэнэм.
Ж.Саруулбуян /Сэцэн ханы хүлэг номоос/

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна