24 тавиач хүүхэд авч үлджээ


Их насны морьдын уралдааны дараа Хурдан морины салбарын комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Ц.Галбадрах мэдээлэл хийлээ. Тэрээр: “Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан их насны морьдын уралдаанд 384 хүлэг бүртгүүлж, 339 нь гараанаас гарч уралдлаа. Үүлдэрлэг байдлаар найм, сэрвээний өндрөөр хасагдсан морь үгүй. Тавиач гэж наадам үймүүлэх шалтгаантай 24 хүүхэд авч үлдсэн. Гарааны зурхайд мориноосоо унасан хүүхэд байхгүй. Замд янз бүрийн асуудал гараагүй. Хүн эмнэлгээс ямар нэгэн мэдээлэл өгсөнгүй. Тоос шороогүй, хангай дэлхий ивээлээ хайрласан сайхан уралдаан боллоо” гээд сэтгүүлчдийн асуултанд ийн хариуллаа.
-Дөрвөн хүүхэд мориноос унасан гэсэн мэдээлэл байна.
-Тэрийг мэдэхгүй байна. Мориноос унасан байж болзошгүй. Гэхдээ одоогоор эмнэлгийн байгууллагаас ямар нэгэн мэдээлэл өгсөнгүй. Хүүхдийн байгууллага уралдааныг дагасан. Гарааны зурхайд хүүхэд унаагүй. Эндсэн гурван морины хүүхэд энэ тоонд орсон байж болох юм. Өөрөөр хэлбэл, машинд суулгаад авчирсан болохоор. Үүнийг тодруулж болно” гэлээ.
-Энэ жилийн хурдан морины уралдааны хувьд ямар онцлог ажиглагдаж байна вэ. Тооны хувьд дундаж түвшинд байна уу, эсхүл нэмэгдэж байна уу?
-Их насны морьд олон мордлоо. Өнгөрсөн жил олон морь хассан гэж шүүмжилсэн. Энэ жилийн хувьд бүх насны морьд 70-аас дээш хувьтай мордож байна. Нэгэнт мэргэжлийн байгууллага нь хассан учраас гомдол санал ирсэнгүй. Тэгэхээр мал эмнэлгийн ажилтнууд сайн ажиллаж байна гэсэн бодолтой байна.
-Цаг агаарын байдлаас шалтгаалж уралдааны зайг өөрчилсөн үү?
-Үгүй. Үндэсний их баяр наадмын тухай хуульд их морь 24-26 км гэж заасан байдаг. Үүнийг дундажлаад их насны морьд 25 км-т уралдсан. Маргааш даага 11 км-ээс уралдана.
У.Энхмаа


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
4 цагийн өмнө Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
21 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Өчигдөр, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Өчигдөр, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
Сэтгэгдэл бичигдээгүй байна