Аймгийн Алдарт уяач Э.Отгонбаатар: Азарга аман хүзүүнд хурдлуулна гэдэгт надад бол түрүүний дайтай санагдана


Алтан Дарь овооны тэнгэрийг тайх 105, Зүүн бүсийн хурд-2018 уралдаанд нутгийн дэвжээнд азарга аман хүзүүнд хурдлуулсан Э.Отгонбаатартай уулзан баярын сэтгэгдэл хуваалцлаа. Халтар азарга Зүүн бүсийн хурд уралдаанд гурав дахь жилдээ айраг хүртэж байгаа хурдан хүлэг билээ.
- Алтан Дарь овооны тахилга наадамд адуун сүргийн манлай азарга аман хүзүүнд хурдлуулсан таньд баяр хүргэе. Баярын сэтгэгдэл хуваалцаач?
- Баярлалаа. Би Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул, аймгийн Алдарт уяач Арилдын Эрдэнэ-Очирын хүү Отгонбаатар гэж хүн байна. Сүүлийн гурван жил зүүн бүсийн уралдаанд дараалан халтар азаргаар амжилттай наадлаа. Нутгийн түмэн минь бүгд цуглан Алтан Дарь овоогоо тахин том наадам хийж байна. Ийм сайхан наадамд азарга аман хүзүүнд хурдлуулна гэдэгт надад бол түрүүний дайтай л санагдаж баяртай байна даа. Миний аавын бэлдэж өгсөн адууны хувь заяа намайг олон жил баярлуулж аав минь хүүгээ бурханы орноос харж байгаа. Миний ээж Сүхбаатар аймгийн Уулбаян сумандаа байдаг. Өнөөдөр хүүгээ хараад баярлаж суугаа байх.
- Халтар азарганы угшил ?
- Эх тал нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын, аймгийн Алдарт уяач Тэрбишийн Амараа гэж хүний адууны халиун гүү. Эцэг нь аавын минь адууны хурдан халтар азарга.
- Аавын тань халтар азарга нь ямар амжилттай давхиж байсан бэ?
- Аавын хурдан халтар азарга сумын 80,90 жилийн ойгоор айрагдаж байсан. Том жижиг наадмын 10 гаруй айрагтай азарга байсан. Аавын адуунаас дөрөв дэх сайн азарга төрж байна. Энэний эцэг халтар азарга, төрсөн дүү хээр азарга, энэ халтар азарганы ах босоо халиун азарга байсан. Одоогоос гурван жилийн өмнө болсон Увсын бүсийн уралдаанд манай аавын хурдан буурал азарга, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Анхбаярын буурал азарга гэж орсон. Өнгөрсөн жилийн Увсын бүсийн уралдаан тэр буурал азарганы төрсөн дүү мөн Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Тэрбишийн ухаа буурал морь орсон.
- Таны халтар азарга одоо яг хэдэн настай адуу бэ. Хэдэн наснаас уягдан яаж давхисан байх уу?
- Миний халтар азарга Жигүүр хээр нэртэй, энэ жил найман настай. Халтар азарга даага уягдаж сумын наадамд түрүүлэн, Сүхбаатар аймгийн зүүн бүсийн уралдаанд долоод хурдлаад. Шүдлэн үрээ өнжин хязаалан Сүхбаатар аймгийн наадамд долоо, сумынхаа 90 жилийн ойд айргийн гуравт хурдалсан. Соёолон азарга Халзан сумын 90 жилийн ойд түрүүлэн давхар уяагаар зүүн бүсийн уралдаанд 11-т давхисан. Хавчиг азарга 2016 онд Хэнтий аймагт болсон Зүүн бүсийн уралдаанд айргийн тав, 2017 онд мөн Хэнтий аймгийн баяр наадамд түрүүлээд, Хэнтий аймагт болсон зүүн бүсийн уралдаанд түрүү магнайд хурдалсан. Энэ жил төрийн их баяр наадмаа зорьсон боловч хүүхэд төхөөрөмжийн гадаа будилан араас гарч 38-т орсон. Давхар уягаар Алтан Дарь овооны тахилга, зүүн бүсийн хурд уралдаанд аман хүзүүнд давхин намайг баярлуулж байгаа нь энэ.
- Жигүүр хээр азаргийг үзэгчид багагүй хүлээлтэй үзэж байна. Нутаг орондоо хурд танигдсан адуу аргагүй байх?
- Жигүүр хээр азарга өнгөрсөн жил улсын шилдэг есөн азарганы дөрөвт эрэмблэгдэн, Сүхбаатар аймгийн шилдэг азаргаар шалгарсан. Би анх удаа Алтан Дарь овоондоо мөргөх гэж ганц халтар азаргатайгаа ирсэн. Алтан овоондоо залбирч хурдан азарга аман хүзүүнд хурдлуулсан нь надад түрүүлсэнтэй л адил байна. Нутгийн түмэн түрүүлнэ л хэмээн бодон хүлээж байсан байна.
- Таны аав Эрдэнэ-Очирын ямар морьд нь хурдан байж ямар амжилт гаргаж байсан бэ?
- Миний аав өөрөө морь мал уядаг боловч төрийн алба хашдаг. Нэгдэлийн үед бригадын дарга, тоо бүртгэгч байсан. Морь уях зав багатай үедээ энд тэндхийн угшил удамтай адуу цуглуулж сайн адуутай болсон. Аав 2011 онд аймгийн Алдарт уяач, би 2014 аймгийн Алдарт уяач цол хүртсэн. Миний аав 2013 онд бурханы орон уяа тааруулах гэж явсан. Би гурван жил дараалан зүүн бүсийн уралдаанд халтар азаргаа айрагдууллаа, аав минь бурханы орноос хүүгээ ивээж байгаа юм болов уу.
- Та хэдий үеэс өөрийн нэр дээр морь мордуулсан бэ?
- Би 17 наснаас уяа сойлго тааруулсан. Олон жил хөдөө хөхөрч гадаа гандан, халуун хүйтэнд адуу дагасан хөдөлмөрийн үрээр 40 шүргэх насандаа төрийн зарлигт бүсийн уралдаанд морь айрагдуулж байна.
- Засгийн газрын тогтоолт наадмаас нэг түрүү хоёр айрагтай, аймгийн чанартай хэдэн хишигтэй бэ?
- Аймгийн баяр наадмын дөрвөн түрүү, айраг зөндөө хүртсэн тоолж байсангүй.
- Улс бүсийн томоохон уралдаанд айраг түрүүнд хурдалж хурд танигдсан адуу өндөр үнээр зарагддаг. Таны халтар азарганд үнэ хэлж авья гэсэн хүн байна уу?
- Хүмүүс авья энэ тэр гэж хэлж л байсан. Би аавынхаа бий болгосон адууг уяад өөрийнх нь нэрийг гарган сайхан айраг түрүүнд давхиулах санаатай. Тэрнээс биш хүнд өгөөд мөнгө болгох бодолгүй.
- Жигүүр хээр азарганы төлүүд яаж хурдалсан байх уу?
- Төлүүд нь охин голцуу гарсан. Энэ жил ганц эр төл байгаа. Уядаг азарганд уяагаа бодоод гүү цөөн хураалгадаг юм. Ингээд танай хамт олонд ажил үйлс нь бүтэмжтэй, сайхан яваарай гэж ерөөе.
- За баярлалаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна