О.Энхбаяр: Ц.Мөнххуяг ахын цавьдар соёолонг аман хүзүүнд хурдлууллаа. Одтой байна даа

-Сайхан наадаж байна уу? Баяр наадмынхаа сэтгэгдлээс хуваалцана уу?
-Нийт монголчууддаа Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье. Та сайхан наадаж байна уу.
-Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг вэ?
-Удахгүй би 11 нас хүрнэ. Хан-Уул дүүргийн 59-р дунд сургуулийн зургадугаар ангид сурдаг.
-Хурдан морь унаад хэдэн жил болж байна вэ?
-Хурдан морь унаад дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Харин улсынхаа баяр наадамд хоёр дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн удаад Эрдэнэтийн нэг уяачийн их морийг унаж, 80-хэдээр оруулсан. Сандраад уяачийнхаа нэрийг санахгүй байх чинь ээ.
-Энэ жил хэдэн нас унах вэ. Ядарч байна уу?
-Бүх нас унана аа. Юу гэж ядрах вэ. Харин ч эсрэгээрээ гоё байна. Энэ жил одтой сайхан байна даа. Завхан аймгийн Завханмандал сумын уяач Ц.Мөнххуяг ахын цавьдар соёолонг аман хүзүүнд хурдлууллаа. Энэчлэн айраг түрүүгээр хурдлах ямар сайхан санагддаг гээч. Ажлаа сайн хийсний дараа сэтгэл тайвшраад цаанаасаа л баяр төрдөг юм аа. Мэдээж дандаа ийм баяртай явдал тохиохгүй ээ. Хааяа хойгуур оруулчихаар бас л муухай шүү.
-Наадмын эхний өдөр морь унасан уу? Зам халтиргаатай хэцүү байв уу?
-Тийм ээ, бороотой болохоор халтирчих вий гэж бодоод биеэ их чангалсан.
-Өнгөрсөн хугацаанд уралдаанчийнхаа хувьд ямар, ямар амжилтыг гаргасан бэ?
-Эрдэнэтэд болсон олон уралдаанд орж, олон ч айраг авсан. Бас Угтаалын сумын наадамд хоёр, Заамарт нэг тус тус орсон. Харин энэ он гарсаар “Дүнжингарав 2018”-д уралдаад, улсын наадамдаа оролцож байгаа нь энэ. Сэтгэл их өндөр байна аа.
-Уралдааны замд уралдаанч хүүхдээс их олон зүйл шалтгаалдаг байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Мэдээж уралдааны том жижгээс шалтгаалаад өрсөлдөөн ширүүн шүү. Хүүхэд бүхэн л унасан морьдоо айраг, түрүүгээр хурдлуулчих юм сан гэж хүсч байгаа хойно буруутгах аргагүй юм. Уралдааны замд уяачийн үгийг мартаж болохгүй. Өнөөдөр гэхэд манай уяач “Морио сайн унаад, сайн давхиад ирээрэй” гээд хаана явуулж, хаана барих уу гэдгийг нарийвчлан хэлж өгсөн.
-Ааштай морь унах хэцүү юу?
-Тийм ээ, хэцүү морьтой таарна. Гэхдээ аашийг нь олно доо. Өнгөрсөн хугацаанд унасан морьдоос улсын наадамд орсон энэ соёолон сайн морь л доо. Амархан ойлголцсон.
-Хэд сурч байна вэ. Том болоод ямар мэргэжилтэй болох уу?
-Хичээл ном дажгүй ээ. Би том болоод уяач болно гэж боддог юм. Адууны үнэр цаанаа л сайхан. Би одоо уралдаанч байгаад удахгүй мориноос хасагдана. Тэгээд ах нарын адил морины ажилд туслаж, яваандаа бие даан уяна.
Наадмын энэ өдрүүдэд уяач болох мөрөөдөл маань илүүтэй бодогддог юм. Маргааш уралдаан гэхэд уяач ах нар шөнөжин адууныхаа дэргэд завгүй хононо. Харин гэрийн эзэгтэй нар хоол цай бэлдээд л амсхийх ч завгүй. Хүүхдүүд биднийг унтаж амар гэх ч нойр хүрэхгүй. Их урт шөнө өнгөрдөг юм аа. Ингэж дор бүрнээ догдолсон наадмын өдөр ирэхэд цаанаа л гоё доо. Тэгээд уясан морь нь айраг түрүүгээр хурдалбал бүүр ч янзтай.
-Ярилцсан дүүдээ баярлалаа. Хүсэл мөрөөдөлдөө хүрч, уясан болгон нь айраг түрүүгээр хурдалсан мундаг уяач болоорой.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
15 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
18 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
18 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
Сэтгэгдэл бичигдээгүй байна