Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Н.Баярхүү: Улсын наадмыг анх удаа зорьж унаган адуугаараа түрүү авлаа

-Төрийнхөө баяр наадамдаа ирээдүйн түмэн эх даага түрүүлгэсэн танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
- Баярлалаа. Энэ жил улсынхаа наадамд зорин очиж даага түрүүлгэсэндээ сэтгэл өндөр байна. Сэтгэлдээ уул овоо, аав ээждээ мөргөж, энэ адууг бий болгосон өвөөдөө баярлаж талархаж байлаа даа. Манайхан дөрвөн үеэрээ морь уядаг улс. Дөрөв дэх үедээ өнөө жил улсын наадамд даага түрүүлгэлээ.
-Удамт уяач унаган адуугаараа наадаж ирээдүйн түмэн эхийн түрүү авчээ. Хурдан удмын адуу өвлүүлэн үлдээсэн дээд үеийнхнээ танилцуулахгүй юу?
-Манайх Цэнгэлт ургийнхан гэж явдаг. Ерөнхий сайд агсан Цэнгэлтийн Жигжиджавын удмын улс. Манай өвөг эцэг Лхүндэвийн Батжаргал хурдан саарал азаргатай байсан. Нэг жил улсын наадмын бүх азаргануудыг Монгол Улс даяар нэгэн зэрэг нэг цагт мордуулаад цагийг нь хэмжихэд манай саарал азарга рекорд эзэмшиж байсан. Тэр адууны угсаа ингэж хурдалж байна даа. Батжаргалын хүү Дашдорж, Дашдоржийн хүү Нэргүй, Нэргүйгийн хүү Баярхүү би дөрөв дэх үе нь. Манай дээдчүүл нутагтаа л морь уядаг байсан улс. Энэ жил анх удаа улсын наадмыг зорьж, сумандаа түрүүлсэн даагаа авч очин анхны улсын наадмын түрүүгээ авлаа.
-Улсын наадмыг анх удаа зорьж ирээд түрүү авна гэдэг аз од гийснийх бизээ. Засгийн газрын тогтоолт бүсийн уралдуунуудад хэр очдог вэ?
-Азтай одтой байлаа. Даага маань сумандаа хол түрүүлэхээр нь хурдан байгаа дээр нь улсад аваачиж уралдуулж үзье гээд явсан. Сая бас Алтан овооны тахилга, зүүн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн. Ойрхон болдгоор нь Зүүн бүсийнхээ уралдаанд явнаа явна. Гэхдээ хүрэн дааганы айраг бас л бүсийн уралдааны анхны айраг.
-Унаган хүрэн даага нь улс, бүс гээд томоохон уралдааны өмийг сайхан нээж байгаа юм байна. Ингэхэд та хэдийнээс морь уяж эхэлсэн бэ?
-Өвөөгөө амьд сэрүүнд нь аавыгаа дагаж морь уяж эхэлснээс хойш 16 жил болсон байна. Энэ хугацаанд сумандаа олон айраг, түрүү авсан. Энэ хүрэн дааганы маань ээжийнх нь ах шаргал морь бас даагандаа сумандаа түрүүлж байсан. Хурдан хар морь маань ойрын гурван сумандаа байнга л түрүүлж, айрагддаг. Ер нь олон адуу уяж, ганц нэгээр тогтохгүй олон оруулж байсан. Энэ жил сумынхаа наадмаас даага түрүүлж, их морь, хязаалан аман хүзүүдэж, соёолон дөрөвлөж, дөрвөн айраг авсан.
-Та ямар цолтой вэ?
-Одоогоор цолгүй байгаа. Болзол хангасан боловч авч амжаагүй байна.
-Сүхбаатар аймаг, тэр тусмаа Халзан сум хурдаараа алдартай. Танай унаган адуунаас энд тэнд хурдалж байгаа нь бий юу?
-Говь-Алтай руу алаг адуу зарагдаж, даагандаа баруун бүсэд түрүүлээд, шүдлэндээ улсад 14-өөр давхиж, хязааландаа Ховдод болсон баруун бүсэд айргийн гуравт хурдалсан. Говь-Алтайнхан Даншиг алаг гэдэг юм билээ. Тийшээ бас шарга морь зарагдаад Говийн бүсэд орж л байна лээ. Хөвсгөл рүү бас овоо хэдэн адуу манайхаас очсон. Өмнө нь манайхаас Максын Цэрэнжигмэд, Ганбаатар хоёр суманд түрүүлсэн хязаалан, үрээ хоёр авч байсан. Дараа жил нь Өмнөговь руу Ганболд гэж ах хүү сумынхаа 90 жилд хязаалан гуравласан хонгор адуу авсан.
Ярилцсанд баярлалаа. Удамт хурдан адуугаа улс, бүсийн наадамдаа айрагдуулан өвөг дээдсийнхээ нэрийг үргэлж дуурсгаж яваарай.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
5 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
8 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
8 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
Сэтгэгдэл бичигдээгүй байна