Уралдаанч Б.Гантөгс: Халиун азарга чихнээсээ эхлээд л хөөрхөн

-Хүрэн даагаа түрүүлгэлээ. Миний дүүгийн хэд дэх түрүү вэ?
-Баярлалаа. Улсын наадамд гурав дахь жилдээ оролцож, хоёр дахь түрүүгээ Н.Баярхүү ахын хүрэн даагаар авч байна. Сэтгэл их өндөр байна.
-Хоёр түрүү нь хэзээ билээ?
-Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны нарийн бичгийн дарга, Монгол Улсын Алдарт уяач Т.Болдбаатар ахын Магнай халиун азаргыг унаж түрүүлгэсэн.
-Халиун азаргыг хэзээнээс унаж байгаа юм бэ?
-Надаас өмнө ах маань Магнай халиуныг шүдлэнгээс нь эхэлж унасан. Харин би сүүлийн хоёр жил унаж байна. Ганхүү ахын хувьд улсад есөөр нэг оруулаад, Хэнтийд хоёр түрүүлгэж, Дүнжингаравт дөрөвлүүлээд, Эрдэнэтэд аман хүзүүнд хурдлуулж, Сүхбаатар аймгийн баяр наадамд түрүү магнайд давхиулсан. Бас Хөвсгөлийн “Хотгойдын хурд”-д явж байлаа. 10 орчим жил морь унасан байх аа.
-Унах дуртай морь гэж байх уу?
-Халиун азарга цаанаа л гоё байдаг юм аа. Би чихийг нь хараад л баймаар санагддаг. Чихнээсээ эхлээд хөөрхөн харагдахыг яана. Араас сайн гарч ирдэг. Үзүүр дээр хөдлөөд явдаг. Сайхан адуу байгаа юм.
-Ах нь юу гэж захиж байх юм?
-Ах, аав, ээж бүгд санаа тавина аа. Сая ах “Араас гарч ирвэл сайхан дараад яваарай” гэсэн. Харин ээж, аав “Морио сайн унаарай. Айрагдаж түрүүлээрэй” гээд үнсээд үлдсэн.
-Энэ жил хэдэн насны морь унав. Бусад нь яаж давхив?
-Зургаан нас уналаа. Үүнээс их нас 12-оор давхиад, хязаалан наймаар, соёолон 20 гаргаад ирсэн. Харин даага түрүүллээ. Ингээд айраг, түрүүгээр давхиулбал янзтай. Сэтгэл онгойгоод л явчихдаг. Түрүүлчихлээ гэж бодохоор цаанаа л сэтгэл амардаг. Бас их амттай үе байгаа юм. Хүн бүхнээс магтаалын үгс сонсоод урамтай даа.
-Зургаан нас унасан гэлээ. Ядардаг уу?
-Үгүй ээ. Бүтэн жил хүлээсэн наадам шүү дээ. Бороотой, нартай, шороотой алин байсан ч буцах аргагүй.
-Наадмын эхний өдөр бороотой байсан. Хэцүү байв уу?
-Тийм ээ, бороотой байсан болохоор их даарсан.
-Хамгаалалтын хувцас биед эвтэйхэн биз дээ. Зарим хүүхэд өмсөх дургүй гэх юм?
-Надад бол амар санагддаг. Яг өөртөө таарснаа өмсчихөөр саад болох юм байхгүй л дээ. Харин ч уралдааны замд гарч болох эрсдэлээс сэргийлж байгаа учраас өмсөх л ёстой.
-Өнгөрсөн хугацаанд морь унаад ямар, ямар амжилт гаргаж байв?
-Халиун азаргаа унаж, улсад нэг түрүүлж, нэг аман хүзүүдүүлсэн. Ноднин Сүхбаатар аймагт болсон бүсэд аман хүзүүдүүлсэн. Гурван түмэн адууны баярт аавынхаа хонгор морь, шүдлэн хоёроо түрүүлгэсэн.
Аав маань бас нутагтаа уяа сойлго тааруулдаг. Түүний хоёр их морь Дорнодын Санбэйст хоёр жил дараалаад гурав, дөрвөөр орж, хар хязаалан нь аман хүзүүлсэн. Бас нэг наадмаар таваар орсон. Энэчлэн аав маань нутаг орондоо бол одтой нааддаг уяач байгаа юм.
-Ах дүү нар нь морь унадаг байх даа?
-Бид ээж ааваас дөрвүүлээ. Мэдээж охин дүүгээс маань бусад нь морь унадаг. Бид ихэр. Ихэр маань бас олон айраг түрүүтэй уралдаанч байгаа юм. Энэ жилдээ нутагтаа морь унаж байгаа.
-Наадмын дараа цалингаа авна. Юунд зарцуулах вэ?
-Энэ удаад би цалин авахгүй. Н.Баярхүү уяач бол миний авга ах байгаа юм. Ямартаа ч ахыгаа баярлуулсандаа их баяртай байна. Аавыгаа харж байхад уяачийн ажил их хэцүү л дээ. Уйгагүй хичээсний дараа амжилт гаргадаг. Ах маань ч энэ удаад уяаны ажлаа сайн хийсэн учраас ийнхүү түрүү хүртсэн биз ээ. Түүнээс өмнө цалингаа аваад хэрэгтэй юмандаа зарцуулдаг байлаа. Бас аав ээждээ өгнө. Ойрын үед цахилгаан скүүтэртэй болно гэж бодож байна.
-Ингэхэд хэддүгээр ангид сурдаг юм бэ. Мэргэжлээ сонгосон уу?
-Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын дунд сургуулийн зургадугаар ангид сурдаг. 11 настай. Том болоод уяач болно доо. Алдарт уяач болчихоод уясан морьдоо улсын наадамд түрүүлгэж айрагдуулна.
-Ярилцсанд баярлалаа. Санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж, алдар нэрээ дуурсгасан сайн уяач болоорой.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
38 минутын өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
2 цагийн өмнө "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна