Ахмад дайчин–Алдарт уяач ГАЛСАНГИЙН ЦЭНД

Монгол Улсын Алдарт уяач Галсангийн Цэнд нь 1926 оны улаан морь жил Булган аймгийн Булган сумын Хүн чулууны дэнж гэдэг газар төржээ. Ах дүү тавуулаа. Дөрвөн эмэгтэй дүүтэй, айлын ууган хүү. Хүүхэд насаа хонь мал маллан өнгөрөөж, монгол бичгийг гэрийн багшаар заалгаж сурсан хэрэг. 1944 онд цэрэгт мордож Халх голын Тамсагбулагийн 6 дугаар дивизэд алба хаасан 1945 оны чөлөөлөх дайнд оролцож эх орноо харийн түрэмгийлэгчдээс аврах ариун үйлсэд хүчин зүтгэсэн ахмад дайчин юм. Таван жил цэргийн албыг нэр төртэй хаасан тэрээр 1949 онд халагдан иржээ. Мал маллаж байгаад 1950 онд Булган аймгийн Сэлэнгэ суманд шилжин ирж энэ нутгийн бүсгүй Дашдондогийн Даваажавтай гэр бүл болж, 10 хүүхдийн аав ээж болцгоосон байна. Г.Цэнд нь Ингэт толгойн САА-д 33 жил ажилласан бөгөөд энэ хугацаандаа бригадын дарга, бичээч, малчин хийж байжээ.
Төлөгний Цэнд хочны учир: Монгол орон даяар нэгдэлжүүлэх хөдөлгөөн өрнөж, малчдыг малаа нийгэмчлэхийг тулгаж байсан тэр цагт нэгдэлд элсэлгүй үлдсэн Г.Цэнд нарын хэсэг хүмүүсийг хавчин шахаж дааж давшгүй ноосны өрөнд оруулжээ. Нас дээр гарсан хэсэг нь үстэй дээл, өмднийхөө үсийг хүртэл хайчлан байж ноос тушааж байсан бол Г.Цэнд “Надад хайчилж өгөх үстэй дээл, өмд байхгүй. Тэр шоронд чинь сууя” гэж хэлээд хэцүү нэртэд сууж байсан гэдэг. Энэ явдлаас үүдэж нутгийнхан нь түүнийг ийн хочлох болсон аж.
Уяаны түүх: Г.Цэнд нь 1943 оноос морь уяж эхэлсэн бөгөөд Цахар угшлын адуугаар наадан 1970-аад оны үед Булган, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Зүүнбүрэн сумдаар уясан хүлгүүдээ айраг, түрүүнд давхиулж одтой наадаж байв. Түүгээр ч барахгүй хоёр ч удаа улсын баяр наадамд уясан хүлгээ хөтлөн ирж сайхан наадаж байсан ажээ. 1943 оноос 2005 оныг хүртэл тасралтгүй 62 жил морь уяж хурдлуулахдаа аймаг, сум, төрийн наадмаас 63 айраг, түрүү авч байсны 35 нь түрүү юм. 1993, 1994 онд улсын баяр наадамд морин тэрэг хөллөн хоёр насны морьтой /их нас, азарга/явж оролцсон нь Сэлэнгэ сумандаа төдийгүй аймгийн хэмжээнд анхдагч нь болжээ. Тийнхүү газрын хол, усны уртаас хөтөлж очсон хээр азаргаа улсын их баяр наадамд 1994 онд долоогоор, 1995 онд 21-ээр давхиулж ямархан эрдэмтэй уяач гэдгээ улсын хэмжээнд харуулж чадсан юм.
Цахар угшлын адуу: Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч ялгуун баатар Лаварын Сумъяад Богд хаан хуучнаар Сэлэнгэ аймгийн Түшиг цагаан нуур буюу одоогийн Зэлтэр сумын нутгийг соёрхож байжээ. Сумъяа баатар моринд дуртай, морь таньдаг хүн байсан бөгөөд Зэлтэр суманд суурьшихдаа Монгол улсыг нар зөв бүтэн тойрч Ховог сайр, Торгууд, Оросын хотуудаар явж Орлов, Будённый гээд хурдан удмын адуу авчирч, хурдан угшил бий болгожээ. Түүний бий болгосон хурдан удмын адууг судлаачид, уяачид Цахар угшлын адуу гэдэг.
ХУРДАН ХҮЛГҮҮД
Хээр морь: Сэлэнгэ сумын харьяат ахмад дайчин Батшагдарын унаган адуу. Дээд талаараа Сумъяа бэйсийн Цахар угшлын адуу болдог. Хээр морь аймгийн наадамд гурав түрүүлж, найм айрагдсан, 1967-1982 он хүртэл тогтмол амжилттай давхисан хурдан ажнай юм. Томоохон амжилтаас нь дурдвал:
1973 онд Булган аймгийн наадамд аман хүзүү
Зүүнбүрэн сумын наадамд айргийн гурав
1976 онд Булган аймгийн наадамд түрүү
1983 онд Булган аймгийн наадамд айраг
Ингэт толгойн 40 жилийн ойн баяр наадамд айраг
Эрдэнэт үйлдвэрийн ойд айргийн гурав
Хээр азарга: Хуучнаар Сэлэнгийн Түшиг цагаан нуур Сумъяа бэйсийн угшлын цахар адуу.
Сэлэнгэ сумын Атар дөрөвдүгээр багийн харьяат Төмөрдоржийн Амгалан гэдэг хүний Цахар угшлын хар азарганы төл, унаган адуу.
1989 онд шүдлэн Сэлэнгэ суманд түрүү
1990 онд хязаалан Сэлэнгэ суманд түрүү
1991 онд соёолон Булган аймгийн наадамд түрүү
1992 онд Орхон аймгийн наадамд айраг
1993 онд Улсын баяр наадамд 35-р байр
1993 онд Амар баясгалант хийдийн наадамд айргийн гурав
1993 онд Сумынхаа 50 жилийн ойд аман хүзүү
1994 онд Улсын баяр наадамд ес
1994 онд Баруунбүрэнгийн 70 жилийн ойд түрүү
1995 онд Орхон аймгийн овооны баярт түрүү
1995 онд Орхоны Халиун багийн наадамд түрүү
1995 онд Булган аймгийн наадамд түрүү
1995 онд Булган аймгийн Сайхан суманд болсон гурван аваргын наадамд түрүү
1995 онд Хялганат тосгоны 20 жилийн ойд аман хүзүү
1996 онд Орхон сумын наадамд айргийн гурав
1996 онд Булган аймгийн наадамд айргийн дөрөв
1997 онд Сэлэнгэ сумынхаа наадамд аман хүзүү
1997 онд Орхон аймгийн овооны баярт их насны морьдтой уралдуулж айргийн тавд давхиулжээ. Энэ мэтчилэн олон баяр наадамд уралдаж уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олныг баясгасан шандаст хурдан хүлэг байсан юм.
Хээр морь /жижиг/: Сэлэнгэ сумын Атар дөрөвдүгээр багийн малчин Цамбын Баасангийн унаган адуу.
1990 онд Сэлэнгэ сумын наадамд түрүү /хязааландаа/
1991 онд Булган аймгийн наадамд түрүү
Амжилт: Аймаг, бүсийн чанартай уралдаанаас 15 түрүү, 22 айраг авсан амжилтаар нь Галсангийн Цэндэд 1999 онд Монгол Улсын Алдарт уяач цол олгосон.
Монгол Улсын Алдарт уяач Г.Цэндийн үйл хэргийг ач хүү Шаандарын Нэргүйбаатах үргэлжлүүлж, өвөөгийн захиасаар хурдан хүлгийнхээ уяа сойлгыг тааруулан сумын Алдарт уяач цол хүртээд байна.
А.Тэлмэн



6 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
59.153.114.208
Унаач хүүхэд нь байллаа Батаагын Баттүшиг
Reply66.181.161.12
Сайн байна уу Энэ Г.Цэнд гэж хүн бөхөнгийн өвөрт нутагладаг байсан санагдана 2003 онд бөхөнгийн өвөр гэдэг газар цуг зусад уяа нэгтэй байлаа тэгхэд нэг хээр азарга уядаг байсан санагдана би хурдан морьны хүүхэд л байлаа даа
Reply43.242.243.35
Өөрөө хэний морь унадаг байсан хэн бэ
43.242.243.35
сайн байна уу
202.70.34.29
Сайхан нийтлэл байна ажилын амжилт хүсэе
Reply66.181.181.242
94 оны сунгаанд хээр азрага түрүүлсэн гэдэг , ямар нэг юм ороод л долоогоор давхисан хэрэг , сунгаанд яг ард нь давхисан азрага яг дарааллаараа түрүүлэх нь түрүүлээд айрагдах нь айрагдсан гэсэн
Reply