Уяач Б.Нямжав: Энэ жил улс, бүсийн уралдаанаас нэг түрүү, дөрвөн айрагтай боллоо

АХ-ын 28 жилийн ойн их баяр наадамд их насны морь түрүүлгэж байсан хуучнаар Төв аймгийн Авдарбаян сумын харьяат “монхор” Базарваань өвөөгийнхөө үргэлжлэл болон хусуур бүсэлж, хурд ирлэж буй Баасансүрэнгийн Нямжав өнөө жилийн баяр цэнгэлд халтар хязаалангаа айргийн таваар хурдлуулан төрийн наадмын өмөө нээлээ. Халтар хязаалан өмнө нь улс, бүсийн уралдаанд айрагдаж байгаагүй “битүү” үрээ ажээ.
-Үндэсний их баяр наадамд хязаалангаа айрагдуулсан танд баяр хүргэе.
-Баярлалаа. Төрийнхөө баяр наадмаас хоёр айраг хүртэн сайхан наадлаа. Долдугаар сарын 10-нд халтар хязаалан маань айргийн тавд хурдалсан бол 13-нд эрлийз дунд ангилалд зээрд үрээ маань ч айргийн таваар давхиж сайхан наадлаа. Соёолон зургаад хурдаллаа.
-Хурдан хүлгийнхээ уяа сойлгыг хаана тааруулсан бэ?
-Монгол Улсын Манлай уяач Түмэндэлгэрийн Ихбаяр Сүхбаатар аймгийн Түмэнцогтод уяаг нь таарууллаа. Тэнд зуншлага сайтай болохоор ногоо дагаж тийшээ очоод уяагаа хийсэн. Сунгаанд ер нь гайгүй давхиж байсан шүү.
-Улсын баяр наадамд сайхан давхиж эзэндээ айраг амсуулсан хурдан буянгууд хаанахын адуунууд вэ?
-Хээр соёолонг өвөл Завхан аймгийн Улиастай сумын харьяат Даваадалай гэдэг хүнээс авсан. Надад ирэхээсээ өмнө хязааландаа Багануурт болсон төвийн бүсийн уралдаанд аман хүзүүдэж, надад ирээд хавар Дүнжингаравын хурдад түрүүлсэн. Эрлийз дундад айрагдсан зээрд үрээ болохоор Онон Тод манлайн унаган адуу. Халтар хязаалан бол Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат Эрдээгийн унаган адуу.
-Сая бүсийн уралдаанд улсын наадмын амжилтаа бататгаж чадав уу?
-Эрдэнэтэд болсон Төвийн бүсийн уралдаанд явж, түрүү, аман хүзүү, айраг тус бүр хүртээд байна. Хээр хязаалан түрүүлж, эрлийз дундад зээрд үрээ аман хүзүүдэж, хээр азарган соёолон маань тавлалаа.
-Хэдийнээс эрийн гурван наадмын энэ төрөлд хүч үзэж, морь уях болов оо?
-Хүүхэд байхаасаа зуны амралтаа хөдөө өнгөрөөж, наадмын морь унаж байсан. Өвөө маань Төв аймгийн Баян сумын харьяат Монхор Базарваань гэж морь уядаг хүн байсан. АХ-ын хорин хэд гэдэг билээ,жилийн ойгоор их насны морь дараагаар нь оруулж байсан юм гэнэ лээ. Миний хувьд 10-аад жилийн өмнөөс морь уяж эхлээд, жижиг наадмуудад олон уралдаж байсан. Сүүлийн 4-5 жилээс улсад уралдаж, энэ жил анхны айргаа авлаа.
-Морь уяж эхэлснээс хойш хичнээн айраг, түрүүтэй болоод байна вэ?
-Жижиг наадмаас зөндөө айраг түрүү авсан. Энэ жил сайн наадаж, улс, бүсийн уралдаанаас нэг түрүү, дөрвөн айрагтай боллоо.
-Адууныхаа удам угшлыг сайжруулах тал дээр хэр анхаарал тавьж байна вэ?
-Сүхбаатар, Дорнод, Төв, Дорноговь, Завханаас адуу авсан. Гүү цуглуулахдаа удам угшлыг нь харна. Уралдаж байгаа адууг бол наадам дээр нь үзнэ, хүн амьтнаас сураглана. Энэ өвөл Хүйн мандал гэж том бүрэлдэхүүнтэй галд нэгдээд байна. Бид нар ганзага нийлж морьд маань сайхан давхиж байгаад баяртай байна.
-Янз бүрийн ажил мэргэжилтэй, олон салбарын хүмүүсийг нэг дор цуглуулж байгаа юм нь морин уралдаан. Таны хувьд ямар ажил алба хашдаг вэ?
-Хувийн бизнес эрхэлж байна. Ажлынхаа хажуугаар адуугаараа байнга очно, уяатай үед бол бараг л тэндээ амьдарчихна. Зөвхөн өөрөө гэлтгүй хөвгүүдээ монгол ахуйд ойрхон байлгах гэж хичээж адуун дээрээ байнга аваачдаг даа.
ТОД МАГНАЙ сэтгүүл №99 2018 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
4 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
8 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
Сэтгэгдэл бичигдээгүй байна