МУ-ын Тод манлай уяач О.Батбилэг: Хавчиг шүд гарчихаар нь азарганд уралдуулсан


-Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр цэнгэл наадмын хурдан азарганы уралдаанд зээрд халзан азарга аман хүзүүнд хурдалсан. Энэ баяр наадмын сэтгэгдлээр яриагаа эхэлье.
-Мэдээж азарга аман хүзүүдсэнд баяртай байна. Эртхэндээ гантай байсан боловч наадмаар бороо хур ороод сайхан л наадлаа.
-Зээрд халзан азарга өнгөрсөн жил хязааландаа Хангарьдад айрагдаж байсан санагдана. Хэдий үеэс уягдсан юм бэ?
-Ер нь дааганаасаа авахуулаад л уягдсан. Даагандаа улсын наадамд баян ходоодонд давхиад, шүдлэндээ хүүхэд нь ойчоод 20-иор орсон. Тэр жилээ Баянчандманий наадам, Санжаадамба Аваргын мялаалга уралдаанд тус тус түрүүлж, ноднин хязаалан үрээ улсад мордуулаагүй. Бүр уяхаа больё гээд Дорнод руу аваачаад адуунд тавьсан чинь том азарганы адуу үймүүлээд байхаар нь буцааж авчраад наадмын дараа болсон Хангарьдад гуравлуулсан. Тэгээд л тавьсан даа. Энэ жилийн тухайд Дүнжингаравт уралдаагүй, улсын наадамд л уралдлаа.
-Улсын наадамд тэгэхээр дан уяагаар уралдсан байх нь ээ?
-Тийм, дан уяагаар л мордсон. Хавчиг шүд нь өвөл гараад, шүдээрээ хавчиг азарга болчихоод байгаа юм. Тэгээд л соёолонд уралдах ёстой байсан ч азарганд уралдуулсан. Тэжээл өгдөг адууны өсөлт нь хурдасч, шүдний асуудал их гардаг болж. Ялангуяа азарган дээр илүүтэй тохиолдож байна.
-Зээрд халзан азаргандаа нэр өгсөн үү?
-Хүхээ халзан л гэдэг дээ.
-Яндангийн хүхээ мөн үү. Яагаад ийм нэр өгсөн юм бэ?
-Тийм ээ, яндангийн хүхээ. Том бүдүүн хүзүүтэй адуу болохоор нь Хүхээ халзан гэдэг болсон.
-Хурдан морьдынхоо уяа сойлгыг Дорнод аймагт тааруулдаг. Тэнд зуншлага хэр байв?
-Дорнод аймгийн Сэргэлэн суманд морьдоо уяж, тэндээсээ долоодугаар сарын 02-нд ирсэн. Дорнодод ч ялгаагүй бороо хур багатай, гандуу байгаад сүүлд бороо орсон.
-Тод манлай уяач Ононгийн уяан дээрээс энэ баяр наадамд хэдэн насны хичнээн морь мордов. Азарганаас бусад насны морьд яаж давхисан бэ?
-Манай уяан дээрээс нэг түрүү, дөрвөн айраг авлаа. Хязаалан түрүүлж, шүдлэн айрагдаад, эрлийзийн дээд насанд тавлаж, даага дөрвөөр ирээд нийт таван айраг авсан. Монгол, эрлийз бүх насанд 70, 80аад морь уясан байх аа.
-Уясан болгон нь улсын наадамд мордсон юмуу?
-ордоогүй ээ. Заримыг нь бүсэд уралдуулна гээд мордуулаагүй, зарим даага шүдлэнгүүд нь ч хасагдсан.
-Танай адуунаас өөр хүнд очоод энэ жилийн баяр наадамд давхисан адуу байна уу?
-Байгаа. Соёолонд аман хүзүүдсэн зээрд морь гэхэд манай адууны эхтэй, эцэгтэй. Хүнд очсон хоёр адууны дундаас гарсан адуу байдаг юм. Эрлийз дунд насанд зээрд үрээ дөрвөөр айрагдсан нь бас манай адууны л юм байна лээ.
-АХ-ын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны бас нэг онцлог нь Тод манлай уяач Онон гуайн гурван хүүхдийн адуу айрагдаж цоллуулсан явдал гэж хэлж болно.
-Манай дүү Батболдын Цолмон халтар шүдлэн тавлаж, хүргэний нэр дээр уралдсан хонгор халзан соёолон түрүүлсэн.
-Энэ баяр наадмын ялгалтын тухайд хэр сэтгэл хангалуун байгаа вэ?
-Хязаалан үрээ бол ерөнхийдөө ялгалт гайгүй болж, бас чиг 50 хувийн цустай адуу уралдаагүй. Яахав сүүл рүүгээ зарим насанд ганц нэг 50 хувьтай адуунууд айрагдсан. Гэхдээ техник биш хүн л ялгаж байгаа юм чинь ийм асуудал гарах байх л даа. Тийм болохоор өмнөх жилүүдийг бодвол дажгүй сайхан ялгасан гэж бодож байна. Ер нь 25 хувьтай адуу ялгагдахааргүй болчихлоо шүү дээ. Тэгэхээр сэрвээнийхээ өндрийг бариад уралдвал бараг хэл амгүй амар л юм байна лээ. Гэтэл бас зарим хүмүүс товир монгол адуугаа уралдуулахгүй болчихно гээд л байгаа. Яг үнэндээ 25 хувьтай адуунууд айрагдаж л байгаа. Сэрвээний өндрөөр бол манай зээрд морь ч хасагдана, гэсэн ч үүнийг баримталж ялгавал уяхаа байчихна л даа. Одоо хэмжиж байгаагаараа ялгаад уралдуулахад ч болохгүй юм алга.
-Тэгэхээр ямар ч дүрэм журам гарсан түүнийг дагана гэж ойлгож болох уу?
-Тиймээ. Ямар ч дүрэм гарсан тэр адуу нь байгаа л юм чинь түүгээрээ уралдана даа.
-Одоо дөрвөн бүсэд хуваагдаж уралдана. Танайхан хаашаа явж уралдах гэж байгаа вэ?
-Манайхан хойшоо Эрдэнэт, Булганаар л явна. Ганц нэг адуу Сүхбаатар руу явуулж магадгүй. Тэгээд л өнжинө дөө.
-Улсын баяр наадмын их насны морьдын уралдааны замд гурван морь эндсэнд моринд хайртай монгол хүний хувьд эмзэглэсэн байх. Мал эмнэлгийнхэн их насны морийг өглөө уралдуулж болдоггүй юм уу гэдэг саналыг байнга хэлдэг. Энэ талаар өөрөө ямар саналтай байна вэ?
-Ер нь өглөө эрт уралдуулчихвал зүгээр. Уяачдын хувьд ч гэсэн өглөө мордуулах сонирхолтой байдаг. Их морь хол замд уралдана, гэтэл бүдүүрчихсэн адуу новш ихтэйн дээр өдөр ид халуунаар уралдах ямар сайн байхав. Бүдүүн адуу уралдах бүртээ л эмгэг авч байдаг. Иймэрхүү асуудлаас болоод эндэж байгаа байх. Их насыг соёолонтой зөрүүлээд өглөө уралдуулж болж байна. Энэ жилийн хувьд харьцангуй сэрүүхэн, морь ядралт багатай байсан. Тэгсэн хэр нь морь үхэж байна шүү дээ. Тиймээс бүсийн уралдаанууд шиг их насаа өглөө мордуулчихаж болмоор л юм.
-Наадмын өмнө манай сэтгүүл Хөвсгөл аймгаар тойроод явж байхад таныг тэндхийн уяачдад морь уях талаар сургалт хийсэн сурагтай байсан. Ер нь олон аймгаар явж сургалт зохион байгуулсан уу?
-Үгүй дээ. Хөвсгөлд л ганц хоёр удаа очсон байх шүү. Даваасүрэн гишүүнтэй нэг явсан.
-Энэ жил улсын Алдарт цол хүртсэн Цэрэнбат уяач танай уяан дээр ирж морио уяж байгаа гэж байна лээ. Ямар хүмүүсийн морь уяж байна вэ?
-Цэрэнбат ах, Цанаа ах, Пүрэвбаатар ах, за тэгээд, ганц нэг морь уядаг найз нар нийлсэн долоо, найман хүний адуу бий.
-Ярилцсанд баярлалаа.
"ТОД МАГНАЙ" сэтгүүл №99
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
4 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
8 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
Сэтгэгдэл бичигдээгүй байна