Аймгийн Алдарт уяач Д.Очирсүрэн: Төр баяр наадмаа зохион байгуулж, биднийгээ цэнгүүлж байна


Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр наадмын шүдлэн насны уралдаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Очирсүрэнгийн хул үрээ айргийн дөрвөөр хурдлан уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олныг баярлуулсан юм. Бид түүнийг Хүйн долоон худгийн дэнжээс айрагдсан шүдлэнгээ цоллуулахаар Төв цэнгэлдэхийн зүг хөдлөхийн өмнө баярын сэтгэгдлээс нь хуваалцсанаа хүргэж байна.
-Баяр хүргэе. Баяр наадам сайхан болж байна уу?
-Баярлалаа. Төрийн их баяр наадам сайхан болж байна. Хур бороо тэгшрээд, шороо тоосгүй, хүүхэд морь мэнд сайхан наадлаа. Энэ удаад үрээгээ айргаар давхиулчихаад тун ч баяртай байна.
-Хаанахын адуу билээ?
-Найз маань дааганд нь бэлэглэсэн. Дорнодын Цагаан-Овоогийн адуу байгмаань тарган байсан болохоор газар жаахан чангаах байлгүй гэж харж байлаа. Тэгсэн яг л санаснаар боллоо шүү.
Би ер нь унаган адуугаар наадах бодолтой явдаг хүн. Найз нөхдийн бэлэглэсэн адуу бий. Ер нь тэгээд наадам болоход тарга хүчтэй, сайхан орсон морьдоосоо барьдаг.
-Шүдлэн уралддаг өдөр бороотой байлаа. Эмээж байв уу?
-Энэ бүхнийг уяач бид тооцно л доо. Морьддоо тааруулж уяа сойлгоо хийнэ. Бүтэн жилийн хөдөлмөр учраас юу эсийг тооцоолохов.
-Баяр наадамдаа хэдэн насны морьтой ирсэн бэ?
-Зургаан нас мордуулж, 20, 30-аар давхиуллаа.
-Одоо ингээд цэнгэлдэхэд орж цоллуулах гэж байна. Догдолж байна уу?
-Мэдээж догдолж байна. Улсын баяр наадмаас анхны айргаа авлаа. Үүнээс өмнө Засгийн газрын тогтоолтой бүсийн наадмаас хоёр түрүү, гурван айраг авсан. Гэхдээ төрийн наадмын хишиг хүртэнэ гэдэг бас л өөр мэдрэмжийг төрүүлдэг юм байна шүү.
-Ингэхэд таны моринд орсон түүх хэзээнээс эхэлдэг юм бэ?
-Моринд орно гэж арай л буруу яриад байх шиг санагддаг юм. Тиймдээ би буруушаадаг. Бид бол мориороо дамжиж ирсэн өв соёлоо хадгалж яваа монгол хүмүүс. Өөрөөр хэлбэл эцэг өвгөдөөс ирсэн тэр их өв соёлыг өвлөн авч, хойч үедээ үлдээх үүрэгтэй улс байгаа юм. Айхтар ухаантай хүн “Морь уяна гэдэг төрийн хэрэг” гэж хэлсэн байдаг шүү дээ. Нээрээ л төр баяр наадмаа зохион байгуулж, биднийгээ цэнгүүлж байгаа юм.
Миний аав намын илгээлтээр 1946 онд Сэлэнгэ аймагт очиж төрийн алба хашиж байсан хэдий ч хаа нэг морь уралдуулчихдаг байсан. Өвөө бол нутагтаа одтой сайхан нааддаг байсан юм билээ. Ийнхүү өвгөдийн үлдээсэн өв соёлыг би өвлөн авч, залгуулаад хүүдээ өвлүүлнэ. Миний хүү моринд их дуртай. Өнөөдөр үрээ айрагдахад “Аав аа, цуг явъя” гэсэн ч үлдээчихсэн. Одоогоор жаахаан жаахан. 12 настай нөхөр бий дээ.
-Та Нийслэлийн уяачдын холбооны дэд тэргүүн шүү дээ. Нийслэлийнхэн яаж наадав?
-Нийслэлийн маань уяачид ганц, нэг айраг авсан сурагтай. Уулзаж амжаагүй л байна. Наадмын шөнө мориныхоо хоолыг тааруулна. Өдөр нь уяаны ажил гээд тун ч завгүй өдрүүд болж өнгөрлөө шүү дээ.
-Уяа эвлүүлсэн энэ он жилүүдэд сэтгэл догдлуулсан наадам олон тохиосон биз?
-“Хотгойдын хурд”-д даагаа айрагдуулчихаад хачин их баярласаан. Тэр үед би хөлөө гэмтээчихээд сэтгэл санаа тиймхэн үед даагаа ороод ирэхэд босоод л гүймээр санагдаж билээ. Тэр утгаараа сэтгэлд тод үлдсэн наадам байгаа юм. Дараагийнх нь мэдээж энэ жилийн улсын баяр наадам болж байна. Төрийнхөө наадмаас анхны айргаа хүртлээ. Сайхан байна. Миний өвөө н.Пүрэвжав, аав П.Дагвасамбуу нар хурдан хүлгийн уяа сойлго тааруулсан уяачид явлаа. Би ч эднийхээ хусуурыг морины хөлсөнд дэвтээх сэн гэж хүссэнээ биелүүлэхээр уяач болсон хүн. Ямартаа ч энэ удаад нутаг ус, аавынхаа нэрийг дуурсгаж чадлаа. Муу аав минь байсан бол их л баярлах байсан биз ээ гэж харуусах сэтгэл төрөвч, нэрийг нь дуурсган төрийн наадмаас хишиг хүртэж байгаадаа уужрах юм. Сайхан хувь тохиол шүү.
-Уралдаанаа зурагтаар үзсэн үү?
-Тийм ээ, гэртээ үзэж суулаа. Нэлээн хойно 20 хэдээр явсан болохоор орчихно ч гэж бодоогүй л дээ. Тэгтэл айрагдчихлаа гээд л зарласан. Цэнхэр хашаанд яаж ирснээ мэдэхгүй юм. Нэг мэдэхэд л ирчихсэн морио хөтлөөд явж байгаадаа итгэмээргүй санагдсан.
-Ийнхүү төрийн хишигтэй уяач боллоо. Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Төр түмний баяр цэнгэл сайхан наадам боллоо. “Тод магнай” сэтгүүлийн нийт уншигчдад баяр наадмын мэндийг дэвшүүлье.
ТОД МАГНАЙ сэтгүүл №99

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
4 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
8 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
Сэтгэгдэл бичигдээгүй байна