Уяач Б.Саянсанаа: Багаасаа морь унаж, морины хүүхдүүдтэй тоглож өссөн

АХ-ын 97 жилийн ойн үндэсний их баяр наадамд эр хүний бахархал болсон их морь аман хүзүүнд хурдлуулсан Батсайханы Саянсанаагаас цөөн асуултанд хариулт авлаа. Удам залган хурд ирлэж буй залуу уяачид төрийн наадмын анхны айраг нь тун чиг сэтгэл догдлуулам сайхан байсан гэнэ.
- Баярын сэтгэгдлээсээ манай уншигчтай хуваалцаач?
- Төрийн наадамд их морь аман хүзүүнд хурдлууллаа. Сэтгэл маш өндөр байна. Хүй мандалын ногоон дэвжээ тоос шороогүй, хур бороотой, түмэн олон минь дэнж хотойтол дэлгэр сайхан наадаж байна.
-Улсын чанартай наадамд хэддэх жилдээ морь мордуулж байна вэ?
-Улс, бүсийн уралдаанд олон удаа морь мордуулж, энэ жил анх удаа од гийн төрийн зарлигт наадмаас хишиг хүртлээ.
- Морио хаагуур давхина гэж бодож байв?
-Айрагдана гэдэгт тийм их итгэлтэй байгаагүй. Гэхдээ энэ олон хүний сэтгэл зүрх, хүч хөдөлмөр шингэсэн учраас горьдолгүй яахав. Гарсан цагаас өнгөнд явсаар Цагаан хөтөл даваад ирэхэд нь зүрх түргэн цохилж эхэлсэн. Зурагтаар харж байгаад аман хүзүүнд бариа даваад ороход нь баярлаад айргийн морьдын хашаа руу давхисан даа. Миний хээр морь энэ жил хавчиг. Эхний давхилаа төрийн довонд сайхан эхлүүллээ.
-Хүнд зарим үед совин төрдөг. Магадгүй морио айрагдана гэдэг совин байсан уу?
-Тийм совин төрөөд байсан ч хүнд хэлж чадахгүй, дотроо бодоод догдлоод байсан. Их морь морддог өглөө эрт босоод Хүйн долоон худагт ирж морио мордуулахад зүрх хүчтэй цохилж байсан. Морьд эргээд зурагтаар зарлагдаж эхлэхэд нь нэг тийм сонин гоё мэдрэмж төрсөн.
-Наадмын өмнөх сунгаанд хэр байсан бэ?
-Дорнодын уяан дээр гайгүй тархинд давхиж байсан. Хүйн долоо худагт сунгаагүй.
-Улсын баяр наадамд хэдэн насны морь мордуулсан бэ?
-Манайх их морь, соёолон, хязаалан гурван насны морьдтой төрийн наадамдаа ирсэн. Хязаалан 30 гаргаад давхилаа. Хоёр соёолон мордуулсан ч дундаас нь татуулчихсан. Миний нэртэй хоёр их морь мордсон. Нэг нь төрийн наадамдаа тоосоо өргөн, тоогоо нэмээд дундуур сайхан давхилаа.
-Хэзээнээс уяж эхэлсэн бэ? Мэдээж аавын нөлөө байгаа байлгүй?
-Багаасаа морь унаад морины хүүхдүүдтэй тоглож өссөн. Монгол эр хүн морь сонирхохгүй байна гэж юу байхав. Магадгүй аавын нөлөө байгаа байх. Аавын минь өдий олон жил цуглуулсан адуу, хүч хөдөлмөр байна. Сүүлийн дөрөв, таван жил аавтайгаа хамт морьддоо түлхүү анхаарч байна.
- Ярилцсанд баярлалаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
4 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
Сэтгэгдэл бичигдээгүй байна