Аймгийн Алдарт уяач Ж.Ганбаатар: Миний жигүүр хээр зүүн зүгийн адуутай эн тэнцүү давхидаг нутаг адуу байсан

- Таны өвөг дээдэс морь мал уяж байв уу, та хэддэх үеийн уяач вэ?
-Миний аавын хурдан борлог морь сумын наадамд олон түрүүлж, айрагдсан байдаг. Аавыг минь Жаргал гэдэг. Эрдэнэ сумын сумын харьяат, Өлзийт багийн Сангийн далайн хэсгээр л нутагладаг, удам дамжсан малчин хүн байлаа. 11 хүүхдийн эцэг хүн дээ.
- 11 хүүхдийнх хэд нь хүү юм бэ. Хөвгүүд нь морь уяж хурдлуулах уу?
-11 хүүхдийн долоо нь хүү байгаа юм. Долоогоос гурав нь аймгийн, нэг нь сумын Алдарт уяач. Мөн хоёр нь морь сонирхоно. Манай ууган хүү бас морь уяна, сумын Алдарт уяач цолтой. Эндээс найман км-ийн зайд Ихэрцахир гэж газар байдаг юм. Тэр их бэлгэшээлтэй газар. Ихэрцахирын ард мал ихрээрээ төрдөг номтой. Бидэнд ч их ээл буянаа өгсөн газар даа. Зарим жил Цахирын ард морьд завсаргүй айрагдана. Таваараа айрагдаж байсан удаа ч байна. МУ-ын Алдарт уяач Шамгай гуай миний садан. Би энэ хүнд шавь ороод 2006 онд хамтдаа Говь-Алтай аймгийн баруун бүсийн уралдаанд оролцож байсан. Тэгэхэд миний хар азарга 187 азарганаас арван зургаад давхисан.
- Та өнгөрсөн хугацаанд нутаг адуугаар л наадаж ирэв үү. Адуугаа сайжруулах талаар ямар ажил хийж байсан бэ?
- Нутаг голдуу адуугаар наадаж ирсэн. Зүүн зүгээс ганц нэг азарга, гүү аваад адууныхаа цусыг боломжоороо сэлбэсэн. Цаашид адууныхаа удам угшлыг сайжруулахаар ажиллаж байна. Сайхан хурдтай болж удам дамжсан хурд бий болгоё гэсэн бодолтой л явдаг юм.
- Та тракторч, комбанич мэргэжилтэй. Энэ мэргэжлээрээ хэдэн жил ажилласан юм бэ?
- Мэргэжлээрээ жил Октябрын сангийн аж ахуйд ганцхан нэг ажилласан. Тэгээд цэрэгт явж ирээд адуу, мал маллах болсон доо.
- Яг хэзээнээс морь уях болов?
-Би 1995 оноос морины дэл сүүл боож эхэлсэн.
- Та 17 түрүү, 28 айраг авсан гэсэн. Энэ амжилт тань нэмэгдсэн үү?
-Нэмэгдсэн. Нийт медалийн тоо 60 хүрч байна. Ер нь 28, 29 түрүүтэй бусад нь айргийн амжилт.
- Таны жигүүр хээр морь зүүн зүгийн бэлэн давхилтай адуунуудтай эн тэнцүү уралддаг мундаг морь байсан гэсэн. Энэ хээр морио танилцуулаач?
- Миний унаган адуу. Сумандаа зургаа түрүүлж, найм айрагдсан. Хар азарганы төл байгаа юм. Жигүүр хээр дааганаасаа тодорч эхэлсэн. Шүдлэн, хязаалан, соёолондоо айраг, түрүү алдаж үзээгүй ээ. 10 түрүү, 10 гаруй айрагтай. Эрдэнэ сумандаа нэрд гарчихсан морь байсан. Ойрын сумынхан бүгд мэддэг. Харамсалтай нь энэ жил уралдаж ирээд өнгөрчихлөө дөө. Манай хар азарга, харлаг морь, жигүүр хээр, хүрэн алаг соёолондоо түрүүлж байсан. Ер нь нас, насны морь түрүүлүүлж байлаа.
- 2008 онд азарга, их насанд эцэг, хүү хоёр морио түрүүлүүлж байсан юм байна. Тийм үү?
-Тийм. Эцэг, хүү хоёр азарга, их насанд морио түрүүлүүлж байснаараа бас онцлог юм.
- Хар азарга тань хэдий үеэс уралдсан юм бэ?
-Хар азарга сумын наадамд зургаа түрүүлсэн. Би Мөнхбат ахаасаа соёолонд нь худалдаж авсан санагдаж байна. Тэгээд надад ирээд хаврын бүсэд түрүүлсэн. Түүнээс хойш сумын наадамд дарааллан түрүүлснээс гадна сургуулийн ойд түрүүлсэн. Бас нэг харлаг морийг ахаасаа худалдаж авсан нь намайг олон жил баярлуулсан. Төлүүд нь ч мөн сайн давхисан.
- Одоо энэ хар азарга байдаг уу?
-Өөрөө байхгүй. Харин хоёр төл нь бий. Хар азарга 2010 оны зуднаар өнгөрсөн. Хар азарганы хоёр төлийн нэг нь уяач Баасанжавт бий. Харин нөгөөдөх нь надад байна. Би хар азарганыхаа угшлыг тавихгүй байлгаад байгаа.
- 2006 онд Шамгай Алдарттай баруун бүсийн наадамд явж байсан юм байна. Өөр хаашаа явж байсан бэ?
-Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст, Баянцагаан, Говь-Алтай аймгийн Цогтын Баянтоорой тосгон, Цээл гэж тойрсон доо. Говь-Алтай аймгийн баруун бүсийн наадмуудад л оролцож байсан. Баянхонгорын Баянцагааны 100000 малын баяр, говийн бүсийн хурдад Жигүүр хээртэйгээ очиж дөрөв дээр ирж байсан.
- Таны оролцсон наадмуудаас хамгийн сайхан нь хэдэн оны ямар наадам байв?
-Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой байна даа. Тэр жил хар азарга, харлаг морь хоёр түрүүлж байсан. Бас жигүүр хээр түрүүлсэн.
- Гиннесийн уралдаанд оролцсон гэсэн. Тэр талаараа ярьж өгөөч?
-Гиннесийн уралдаанд морьгүй очсон. Гэхдээ манай сумын засаг захиргаа, уяачдын холбооноос 1000 гаруй км морь авч очих боломжгүй гэж үзсэн учраас Улаанбаатарт морь бэлдчихсэн байсан. Тэгээд бид эмээлээ аваад л явж байлаа. 10 гаруй уяач явсан. Тэгээд очоод бэлдсэн морьдоо унаж жагсаалдаа оролцсон. Тэнд очсон юм болохоор яаж зүгээр байхав. Манай сумын Алдарт уяач Галаагийнх хотоос зайдуу амьдардаг юм. Тэнд очиж тэдний морийг уяад 187 дээр ирүүлсэн. Тэгэхэд 4249 морь уралдсан шүү дээ.
- Морьтон параданд нь жагсав уу?
-Жагсалгүй яахав. Монгол хүний нүдэнд нулимс цийлэгнүүлж, самсаа шархируулсан үйл явдал болсон. Би Мөнхбат ахтайгаа явсан. Монголчууд бид ийм сайхан үйл явдалд оролцдог ямар аз завшаантай юм бэ гэж бодогдож, догдолж байсан. Би мориныхоос гадна Геннист бүртгүүлэх бөхийн тэмцээнд бас оролцсон.
- Та барилддаг юмуу?
-Цолгүй ч барилддаг байсан. Залуудаа шөвгийн дөрөвт үлдчихдэг л байлаа, сумандаа. Цолыг нь авч амжаагүй л дээ.
- Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-”Тод магнай” сэтгүүлийн хамт олон, та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсч, уяач биднийхээ ажил хөдөлмөрийг нь судалж, сурталчилж яваад талархаж байна.
Тод магнай сэтгүүл Говь-Алтай аймгийн тусгай дугаар 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн зээрд морь түрүүлжээ
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Даваа, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Даваа, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Ням, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Ням, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Ням, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Ням, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Даваа, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Ням, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Ням, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Даваа, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн зээрд морь түрүүлжээ
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
Сэтгэгдэл бичигдээгүй байна