Бага бүлтэн хэмээх Лувсангийн Ядамсүрэнгийн тухайд

Монгол улс Манжийн эрхшээлд байхуйд буюу 1600-гаад оны үед ард иргэдээс албан журмын гувчуур нэрийн дор олон тооны мал цуглуулан, Манжийн хаанд өргөн барьсан байдаг. Эзэн хааны их сүрэг гэгдэж байсан тэр олон малыг
1690-ээд оны үед баруун ба зүүн гарын адуучин, баруун ба зүүн гарын тэмээчин, хоньчин гэх мэтээр таван гар болгон хувааж, өсөн үржихийн бэлгэдэл болгон “төмөр сүрэг” хэмээн нэрийдэх болжээ. Тухайн цаг үед аж төрж, Манжийн хааны зүүн гарын адуун сүргийг хариуцаж байсан Лувсангийн Ядамсүрэн нь Асгат сумын нэрт уяачдын нэг юм. Тэрээр 1870-аад оны үед Лувсангийн таван хүүгийн /таван хүү, нэг охинтой хүн байсан/ нэг болон мэндэлсэн бөгөөд олноо Бага бүлтэн, Луниа Да хэмээн алдаршсан юм. Аливаа баяр ёслолын үед ялангуяа цагаан сарын шинийн нэгэнд зүүн гарын адуучид эцэг эхээс урьтан Да-даа золгодог байснаас үзэхэд Л.Ядамсүрэн нэр хүндтэй нэгэн байжээ хэмээн ойлгохоор. Л.Ядамсүрэн албан ажилдаа хариуцлагатайн дээр адуу танихдаа гаргуун байсан тухай Асгат сумын ахмад уяачид одоо ч ам дамжин хүүрнэдэг.
Хошуу наадамд түрүүлсэн хүлгийг ноёнд “бэлэглэдэг” ёсон байсан тухай уншигчид нэг бус удаа дуулсан байх. Чухам тиймийн тул уяачид сайн хүлгээ түрүүлгэхээс цээрлэж, дарж байгаад айрагдуулах, цаашлаад айргийн араар давхиулан авч үлддэг байжээ. Ийн хурдан хүлгийнхээ ирийг дарж, хийморийг нь гундаадаг тэр цаг үед тодорсон нэгэн хурдан ажнай бол Л.Ядамсүрэнгийн хөх морь. Сөөнөнгийн хөх морь гэсэн нь явсаар Сөөнөн хөх болж нэршсэн энэ хурдан хүлэг хэзээд ч барьсан бэлэн давхилтай. Уралдахын, давхихын төлөө төрсөн адуу байжээ. Унага ахуйд нь үүнийг нь мэдсэн Л. Ядамсүрэн хөх морио уях ч, уралдахаар гарахад нь хүүхдэдээ “түрүүлгэж болохгүй шүү” хэмээн захидаг байж. Тийн ид уралдах насаа даруулсаар өнгөрөөсөн хөх морь нэлээд харьсан хойно нь овооны наадамд түрүүлэхэд нь Л.Ядамсүрэн Егүзэр хутагтад бэлэгт барьжээ. Егүзэр хутагт цааш дамжуулан Эрдэнэцагааны томоохон ламд өргөж. Нөгөө ламтан Л.Ядамсүрэнг “ирж, хөх морины уяаг тааруул” хэмээн дуудуулахад өвгөн Да “намайг мориноос ойчоод хөдөлж чадахгүй байна” гэж хэл” хэмээгээд хөгшин морины уяаг нэг бүрчлэн зааж өгөөд явуулж. Тэр дагуу нь уяад хөх морь 26 настай түрүүлж байсан гэдэг. Ийн аргагүй хурдан хүлэг болохоо харуулсан хөх морь ид үедээ өдөртөө 100 гаруй км зам туулчихаад, үдшийн бүрийгээр замд таарсан чоныг гүйцэж байсан хэмээдэг юм.
Тухайн цаг үед морин уралдааны цуваа баримт байгаагүй тул Л.Ядамсүрэн уяачийн амжилтын товчоог мэдэх боломжгүй. Гэсэн морь шинжиж таньсан тухайд нь түүний ач хүү аймгийн Алдарт уяач Л.Дуламрагчаа:
“Сүүлд хүрэн зээрд морь уяж байсныг санаж байна. Тэр зээрд морь үрээндээ Дарьгангад таваар давхиад түүнээс хойш ер явахаа байсан. Нутгийнхан “явахгүй юмыг уяад тавьчихгүй” гэцгээгээд. Өвгөн өөрөө л тавь гэхгүй бол бидэнд тавих мэдэл байх биш. Тэгж байгаад өвгөн нөгөө зээрдийгээ аваад сум руу /Бөөрийн төв рүү/ явлаа. Орой нь тарласан чинь ганцаараа хол түрүүлж байна. Тэгээд маргааш нь наадам болоход дахиад түрүүлсэн. Түүнээс хойш нөгөө зээрд морь их хурдалсан даа. Өөр нэг жишээ гэвэл манай нутагт Намбар гэж олон адуутай хүн байлаа. Тэднийх манайтай цуг морио уяна. Тэр жил Намбар гуайн азарган соёолон, манай морин соёолон хоёул их хурдан. Тэгсэн манай өвгөн аав “Энэ хоёр хурдан байна. Нэгийг нь азарганд, нөгөөг нь соёолонд уралдуулъя. Хоёулаа хоёр түрүү авнаа” гэж. Тэгээд Намбар гуайн соёолонг азарганд мордуулахаар болж. Хүүхдүүд нь ч тэр Намбар гуай өөрөө ч дургүй байж. Том хүү нь дотроо “миний муу соёолонг бүдүүн азаргануудтай уралдуулж тэлүүлж хоцроох гэж байгаа юм” гэж бодоод их дургүй байж. Тэгж бодож байснаа өөрөө над ярьсан юм. Гэхдээ өвгөний өөдөөс үг хэлж чадах биш. Тэгээд азарга барианд ороход Намбар гуайн соёолон түрүүлж, өвгөний хэлснээр тэр өдөр хоёр түрүү авсан юм гэнэ лээ. Энэ мэтчилэн манай өвгөний морь таньж байсан түүхүүд олоон” хэмээн хуучилсан юм. Ийн уяачийн эрдэм ухаанаараа нутаг орондоо үнэлэгдсэн Л.Ядамсүрэн Лутсүх, Гомбожав нарын хоёр хүүтэй бөгөөд ууган хүү Я.Лутсүх, ач хүү Л.Дуламрагчаа, гуч хүү Д.Энхбаатар нар нь удам залган морь уяж, дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж төр түмнээ цэнгүүлсээр явна.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна