МОРИНЫ ОЛИМПИЙН ХИШИГТ МОНГОЛ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ СОНОМЫН НОРОВСҮРЭН


Булган нутгаар овоглодог улсын цолтнуудын нэг Сономын Норовсүрэн Могод сумын хоёрдугаар багийн нутаг Бумбатын цагаан толгой хэмээх газар 1927 онд том хүү болон мэндэлжээ.. Насан багадаа хөдөөгийн хөвгүүдийн адилаар эцэг эхдээ адуу мал маллахад нь туслахын зэрэгцээ Бумбатын хийдэд шавилан нагац Дамдин гэлэнд шавь орсон байна Норовсүрэн гэрээр хуучин монгол бичигт суралцаж, улмаар 1939 онд Могод суманд шинэ бичиг үсэгт тайлагдан, 1945-1948 онд Ардын армид алба хааж, халагдаж ирснээс хойш Могод сумын “Оч” нэгдэл байгуулагдахад аавынхаа хамтаар элссэн байдаг.
Харин морь уяхын тухайд 1950-иад оноос Рагчаагийн Гиваансүрэнгээс чүнчигноров хөөргөөрөө хээр морь худалдан авч уяж, сумынхаа наадамд 11-ээр давхиулсан нь анхны уралдаан нь байв. Улмаар 1959 онд Могод суманд унаган хээр даага нь түрүүлж, уяач болох урам зоригийг нь оргилуулсан гэдэг. Хээр үрээ шүдлэндээ мөн Могод сумандаа түрүүлснээс хойш С.Норовсүрэн 1960 онд АХ-ын 39 жилийн ойгоор Булган аймгийн баяр наадамд том хээрээ,1971 онд хээр шүдлэнгээ тус тус түрүүлгэж, 1973 онд.Нэгдлийн шарга үрээг уяж аман хүзүүнд, 1974 онд шүдлэнд нь дөрвөөр давхиулан 1975 онд хязааланд нь түрүүлгэж, 1976 онд соёолонд нь айрагдуулжээ. Харин халзан морь 1978 онд аман хүзүүнд хурдалж, 1985 онд түрүүлэн, 1986 онд аман хүзүүдэж, 1987 онд айргийн гурваар давхисан байдаг бол.зээрд халзан морь нь 1990 онд түрүүлж, 1991 онд аман хүзүүдэн хурдалжээ. 1992 онд айргийн гурваар давхиж, 1995 онд айргийн дөрөвт хурдалжээ. Алдартын магнайг олонтаа тэнийлгэсэн зээрд халзан нь 23 хүртлээ уралдсан төрмөл хурдан хүлэг байсныг нутгийнхан одоо ч дурсан ярьдаг.
.......Буурал Алдартыг баярлуулсан өөр нэгэн хурдан хүлэг бол бор морь нь. 1998, 1999 онд хоёр жил дараалан түрүүлж, 2001 онд гуравт хурдалсан энэхүү алтан тууртай хурдан хүлэг Өвөрхангай аймгийн Хархоринд 2001 онд болсон Их хурд уралдаанд айрагдаж уяачийн алдрыг улсын хэмжээнд цуурайтуулсан юм
Түүний уясан морьд улс бүсийн уралдаанаас нэг айраг, аймгийн наадамд түрүү, айраг тус бүр гурвыг, сумын наадмаас 15 түрүү, 20 айраг хүртэж 1982 онд сумын Алдарт, 1995 онд аймгийн Алдарт, 2000 онд Улсын Алдарт уяач цолны эзэн болгожээ.
Тэрбээр 60 жил морь уясан хашир туршлагатай уяач төдийгүй битүү морийг таньж уяа сойлгыг нь тааруулахдаа гаргууд сайн хэмээн нутгийн олон ярьдаг. Ялангуяа соёолон морины уяаг тааруулахдаа гойд сайн, сумандаа толгой цохидог уяач байжээ. Тэрээр уяа морьдоо намар орой цас орсны дараа унаж хүчийг нь тогтоодог, ан гөрөөнд унадаг, сайн эдэлж намар хэт таргалуулдаггүй, хавар зовоохгүйгээр усалж уядаг. Товчхондоо уяа морьдоо жилийн дөрвөн улиралд унаж эдлэн уяа сойлгыг таруулдаг байсан байна.
Шигшмэл морьдын Их хурд уралдаанд нутгийн нэр гарган наадсан Норовсүрэн, Сэрээтэр, Лхагва нар нэг нэгнийхээ морийг харж шинждэг, наадмын өглөө нар гарахаас өмнө бүх багийн уяагаар явж тэр өдрийн түрүүлж, айрагдах морьдыг шинжин таньж хэлдэг, тэднийг нутгийн уяачид ихэд хүндэлж амыг нь хардаг байсан гэдэг. Норовсүрэн Сэрээтэр гуайд маргааш уралдах морьдоо өгч явуулдаг байсан бөгөөд Сэрээтэр гуай морины ирийг тааруулахдаа онцгой сайн байжээ.
“Морь үсэргэхдээ морины хөл авна гээд жалга судгийн чулуу түүдэг их нямбай хүн байлаа. Морины хөлс авахдаа эхний удаа задгай газар зөөлөн шогшуулж, амьсгаа нь задарсны дараа өндөр уулын амаар арай ширүүхэн шогшуулдаг. 70-аад оны үед би хурдан морийг нь унадаг байв. Намайг мордуулахдаа “Морины захад битгий эргээрэй, тэр бригадын тэрний морь эхэлж гарна, тэр морины ард ойрхон гараарай”гэх мэтээр захиж хэлнэ. Одоо бодоход морь сайн таньдаг хүн байжээ” гэж түүний зээ дүү Л.Батбаяр нь дурссан юм.
Д.Энхтуяа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна