НЭГ ЗЭЛНИЙ ТҮМЭН ЭХҮҮД


Юуны өмнө уншигчдадаа нэг зүйл тодруулж хэлье. Нэг зэлний гэдэг маань нэг айлын унаган, нас чацуу хүлгүүдийг хэлж байгаа юм. Монгол Улсын Алдарт уяач Бандиагийн Баярсайханы адуун сүргийн унага, нас чацуу дөрвөн хүлэг улсын бүсэд зэрэг айрагдаж байсан ховор тохиолдол бий. Хоёр азаргыг орхиё. Хоёр их морийг нь онцолъё. Обогоо Алдарт ингэж ярив.
2011 оны хавар гүү унагалах дөхөж байлаа. Цэцийн Будгаа цоо шинэ Хансим уначихсан давхиад ирлээ. Гөөгөө бид хоёр адуун дээрээ. Мотоцикль унаа муутай. Би хул байдас зааж “Хөгшиндөө мотоциклио үлдээчих. Энэ хул гүүнээс хүрэнгийн төл гарна...” гэлээ. Будгаа “Дэлэн хөдөлгөсөн цэгээн гүүнээс чинь гарах унагыг авъя” гэж байна. Бид ч наймаа тохирсонгүй. Хул гүүнээс нь миний халзан морь, цэгээн гүүнээс нь Гөөгөөгийн хүрэн морь гарсан юм...
Золигийн юм ч болох дөхсөн байгаа биз. Дааганд нь хоёр түмэн эхийг бараг өнжсөн болов уу. Халзан лав өнжсөн дөг. 2013 оны цагаан сараар билээ. Хулдад шүдлэнгийн уралдаан боллоо. Хэдхэн үрээнд хожмын хоёр алдарт түмэн эх мордож байгаа бичигч би бээр яаж мэдэх вэ дээ. Үзүүр дээрээ зээрд үрээ сугараад түрүүлсэн нь Нарангэрэлийн Тайваны зээрд гээч хурдан хүлэг байв. Арын дөрвөн үрээ бөөн орж маргаан гарлаа. Обогоогийн хонгор халзан, Могоогийн хул гэдэг хоёр үрээ байсан юм. Өрөө барааны л орчихсон юм. Энэ хоёр хоёулаа сайн морь болсон. Дэвжээ нь л өөр юм даа. Хул бол суманд дархан түрүүлдэг морь болсон. Өлзийтөд тав айрагдаж, түрүүлж, сумандаа хоёр түрүүлсэн. Халзан ч тэгсгээд том дэвжээ рүү одсон юм. Сумынхаа тэгш ойд гуравт хурдалж анхны том айргаа амссан. Алдарт мөндөр аман хүзүүдэж, тэр жил говьд босоо байсан Алтанцэцэгийн Баярсайханы хар түрүүлж билээ. Халзан дараа нь Дэлгэрхангайн ойд түрүүлсэн. Хязаалан харин нэг их уралдсан юм болов уу. Том наадамд лав дуулдаагүй. Тэр намар юм байна. Цогтцэций сумын ойгоор Обогоо нь Ханбогд руу явж баавар хүрэнгээ далд түрүүлгэсэн юм. Харин Цэцийд Гөөгөө нь хүрэн үрээ мордуулж аравт хурдалж, улс хээр нь айрагдсан. Тэгсэн соёолонгоосоо тэр гайхал хүрэн юмтай бараг уралдаагүй ээ. Халзан морь нь л сурцаараа дийлчихээд байгаа болохоос хэцүү шүү. Соёолон зунаа Луус, Эрдэнэдалай, Сайнцагаан гээд гурван сум дамжин түрүүлээд уяачдын холбооны ойд авч явж гуравт хурдлуулсан. Халзан морь соёолондоо улсын баяр наадамд үзүүр дээрээ хадуураад дөрөвт орсон. Говь Шанх, уяачдын холбооны ойд дараалан аман хүзүүдсэн. Холбооны ойг өөрийн нүдээр үзсэн Н.Баянмөнх найрагч “Холбооны ой гоё болсон шүү. Обогоогийн хонгор халзан, Гөөгөөгийн хүрэн, тэр жилийн улсын наадмын түрүү Максын зээрд үрээ гурав гараад ирсэн. Обогоо уралдаанч нартаа “Та хоёр наад зээрдээ хавчаад уралд” гэж хэлж байсан юм. Төрийн наадмын түрүүтэй унаган нутгийн хоёр үрээтэй тийм уралдаан болоход хүн өөрийн эрхгүй огшдог юм билээ...
Хүрэн морь тэр цагаас хойш дан түрүү, аман хүзүүнд хурдалж байгаа гэхээр л хэр зиндаатай амьтан гэдэг нь мэдрэгдээд байдаг юм. 2016 онд хавчиг морь аймагтаа аман хүзүүдээд (Хулдын Д.Баттөрийн Бөө хээр гэгч морь түрүүлсэн) Трансын улсын бүсийг тавил дээрээс хөтөлсөөр ойрхон ирж халзан мориндоо дайруулж аман хүзүүдсэн. Халзан морь хавчигтаа мөн л галзуу байв. Ер олон ч мордуулаагүй байх. Таргандуу Сайхан-Овоонд хол түрүүлээд “Транс”-ын ойд авч очжээ. Наадмын өмнө морь тайлбарлагч Б.Ганпүрэв Обогоотой таарч “Халзан морь чинь жаахан тарган юм уу” гэвэл “Хүмүүс тэгээд байгаа юм. Гэхдээ бүтэн жил гар салаагүй. Дотуураа бол онгорхой байгаа юм аа” гэжээ. Үнэхээр л унаган хүлгээ мэдэрсэн уяачийн зөн биелж говийн бүсийн тэр том наадамд хонгор халзан тод магнай торгон жолоо өргүүлэв. Гөөгөө 2017 онд долоотой хүрэн морио аажуухан барьж Өмнөговь аймагт тарган мордуулж Ханбогдын алдарт даян хүрэн морийг дийлэлгүй аман хүзүүдсэн юм. Залгаад сумандаа болсон аймгийн баруун бүсэд сэнс шиг дүүлсээр түрүүлэхэд ард нь улсын том бүсийн айргийн дөрвөн аварга морь дараалж байлаа. Б.Мөнхбатын хонгор халзан, Амгалан хээр, Дөлгөөн хүрэн, Ж.Баатарсүхийн хээр (дараа нь улсын бүсэд айрагдсан), Бөө хээр нь зургаалав. Ер долоо хоногийн ар дээр Дундговь аймгийн төвд улсын бүсийн уралдаан болоход хүрэн морь дахиад л түрүүлсэн. Хулд дээр ард нь байсан морьд бараг байраараа айрагдсан түүхтэй. Намар нь Баянталд очиж уяачдын холбооны том уралдаанд түрүүлж даян түмэн эхийн болзлоо хангасан юм. Халзан морийг тэр жил өнжсөн. Улсын Алдарт уяач Б.Баярсайхан “Долоон настайд нь заавал өнж. Түрүүлэх байсан ч өнж...” хэмээн хаширлаж уяагүй юм гэнэ лээ. Өнөө жил үеэл алдартууд хойшоо Заамарт ирж морьдоо уясан. Улсын баярын өмнө Эрдэнэтийн ойд сайнтай уралдсан. Улсын баяр, Дундговь аймгийн наадам зэрэг боллоо. Гөөгөө хүрэн морио Дундговьд тавьсан нь холхон сайн түрүүлэв. Халзан морь улсын довны унаган болохоо үзүүлж айрагдсан даа. Цэнгэлдэхэд морь цоллуулаад зургаа татуулж байхад нь Баяр ахаас “Унаган их морь улсад айрагдуулах ямар байдаг юм бэ дээ” гэвэл нүүрэндээ инээмсэглэл тодруулаад, “Үгээр хэлшгүй л гоё байдаг юм байна даа...” гэж билээ. Хэдий товчхон хариулсан ч тэр инээмсэглэлд эр хүний олон жилийн хөдөлмөр, зүтгэл, санасандаа хүрсэн сэтгэл ханамж нуугдаж байх шиг харагдсан билээ. Дорноговийн улсын бүсийн уралдааныг ч надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз. Хүрэн морь мөн л гардгаараа гарч хөтөлж уралдаад халзан мориндоо ойрхон ирж дайруулсан бололтой дуулдсан. Эцэг нэгтэй нас чацуу хоёр түмэн, түүнийг үеэлүүд уядаг, хоёулаа хурдан байх нь ер Монголын түүхэнд байгаагүй ховор тохиол байх шүү.
О.Наранбаатар

3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
202.131.243.186
гайхалтай хурдан хүлгүүд халзан морь түрүүлнэ биздээ нас залуу бнадаа
Reply64.119.19.121
halzan mori ene jil ulsad tvrvvlsen ym blai sh de bodood bhad
Reply112.72.11.104
.
Reply