9 түрүү, 11 айргийн эзэн Н.РЭНЧИНДОРЖИЙН УЛААН


Сүхбаатар аймгийн баяр наадамд гурав түрүүлж, хоёр аман хүзүүдэн, нэг айрагдсан Наваандамбын Рэнчиндоржийн улаан морь Асгат сумын данжаад хүлгүүдийн нэг. Ширээтийн цагаан угшилтай Н.Рэнчиндоржийн унаган цагаан морь анх 1978 онд хязааландаа аймгийнхаа баяр наадамд түрүүлж, амжилтын гараагаа эхэлсэн бөгөөд 1979 оны өвөл Асгат суманд болсон өвлийн уралдаанд түрүүлж, зун нь сумын наадамд дахин магнайдаа тоосгүй давхиж, хурдан гэдгээ таниулжээ.
Асгат нутгийн нэрийг өргөсөн аргамаг хүлгийн тухайд Н.Рэнчиндорж агсны хүү Мэргэд овогт СТА, хөгжмийн зохиолч Р.Билэгт: “Миний аавын улаан морь 19 хүртлээ уралдахдаа аймаг, сумдын наадмаас есөн түрүү, 11 айраг хүртсэн. 1979 оны өвөл Асгат суманд болсон өвлийн уралдаанд түрүүлэхдээ хойд хөлд нь төмөр утас орооцолдчихсон байсан. Мөн 1990 оны зун “Монгол адуу” нийгэмлэгээс хурдыг нь хэмжихэд 19 настай их морь гараанаас 45, газрын дунд 90, барианд 60 миллтэй орж ирж байсан түүхтэй.
Тэр жил (1990 онд) Сүхбаатар аймагт “Монгол адуу” нийгэмлэг Адъяа даргатайгаар байгуулагдаж манай цагаан моринд “Ажнай” цол хүртээсэн юм. “Ажнай”цолоо авснаас хойш өвөл нь нэг түрүүлж, зун нь аймгийн 50 жилийн ойд аман хүзүүдээд, Алтан овооны анхны их тахилгад айргийн гуравт хурдалж цолоо батлан шуугиулж байлаа” хэмээсэн юм.
АМЖИЛТЫН ТОВЧООН:
Сүхбаатар аймгийн баяр наадамд үзүүлсэн амжилт
- 1978 онд хязаалан түрүү
- 1981 онд их насны морь түрүү
- 1982 онд их насны морь айргийн тав
- 1983 онд их насны морь түрүү
- 1986 онд их насны морь аман хүзүү
- 1990 онд их насны морь аман хүзүү
Сумын баяр наадамд үзүүлсэн амжилт
- 1979 онд Асгат сумын баяр наадамд түрүү
- 1985 оны Баяндэлгэр сумын 60 жилийн ойд түрүү
А.Тэлмэн
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
103.26.194.227
ХОВОР ТОХИОХ АДУУ БАЙНА. ЁСТОЙ Л ГУУРСТАЙ БАЙСАН БРЛОВ УУ. УЛСЫН НААДАМД ИРЖ БАЙГААГҮЙ ЮМ УУ.
Reply