НЭРТ УЯАЧ МАНГАЛЫН НАМБАРЫГ ДУРСАХУЙ


М.Намбар 1885-1978 онд Сүхбаатар аймгийн Дарьганга хошуунд амьдарч байсан. Адуунд авхаалж самбаатай, унаж сургах, уяж сойхдоо асар их дадлага туршлагатай шавилхан биетэй сэргэлэн хүн байсан юм. Манай өвөөгөөс нэг насаар ах. Асгатын уул, Аюудар, Цагаан булаг, Хавирга Домбонгоор нутагладаг. Хүү Н.Лхамсүрэн нь надаас хэд ах боловч бие жижигтэй учир надтай хамт уралдааны морь унадаг байв. Хурдан хүрэн азарга, улаан морио Лхамсүрэн унаж, сумын наадамд олон удаа айрагдуулж, түрүүлгэж байсан даа.
Хүрэн азаргыг Хэнтий чиглэлээс Ш.Ёндон гэдэг хүнээс авсан юм билээ гэж өндөр настай С.Мажигсүрэн гуай хуучилж байсан. Мөн манай авга ах Ж.Ядам хүрэн морийг Намбарынхаас худалдан авч сумандаа түрүүлгэж байлаа.
Онгон сумын адуучин Дондовын хүү, аймгийн Алдарт уяач Адъяа дурсамжиндаа: “Манай аавын ах Галсан тарваганы гөрөөнд явж байгаад Намбар гуайгаас хүрэн морь худалдаж авсан юм билээ. Аав ахаасаа авч, гурван сум нийлсэн уралдаанд уяхад нь би сургуульд ороогүй байхдаа унасан. Аав сумандаа алдартай хурдан хээр морийг надад зааж, “Үүнтэй л уралдаарай” гээд явуулдаг сан. Газар дундаа орж байхад намайг “Чи энд юу хийж байгаа юм, урд чинь нэлээн хэдэн морь байна, түргэн яв” гэсэн юм. Тэр уралдаанд хүрэн морь хол түрүүлсэн. Хүрэн морийг 15 харайдаг гэдэг байсан нь өндөр гараатай гэдэг утгаар нь хэлдэг байж гэж одоо л боддог юм. Хүрэн морь хурднаас гадна өндөр сайхан адуу байж билээ. Би ийм морь олж авах сан гэж бодсоор Уулбаян сумаас төстэй морь би худалдан авсан” гэсэн юм.
Харин Мичиджамбаагийн Ооёо дурсамжиндаа: “Ядамсүрэн /Луниа/ Намбар гуайтай ярилцаад хүрэн соёолонг азаргатай уралдуулан хоёр өвгөн азарга, соёолон хоёроо түрүүлгэсэн юм билээ гэж хуучилж байв. Ядамжав гуай алдарт хурдан халзан азаргаа Намбар гуай, Цэрэн гуай хоёроор дамжуулж авч байсан тухай өвгөчүүл хуучилж байсан. Манай өвөө /Эрэгдэл амбаа/ Намбар гуай хоёр морь ярьж хуучилдаг, зундаа Цагаан булаг, Хавирга, Их уулаар нутагладаг байлаа. Морь барих өдрөө өвөөгөөс асуудаг байв. Өвөлдөө жаахан холдоод өвөлждөг. Зун хэдэн гүүгээ барьж унагаа номхруулдаг, гүүний ааруул, тос мөн ч амттай байдаг сан.
Өвөө маань нэгэн өдөр Намбар өвөөг “Наадах чинь хавхтай чоно хотонд орж ирснийг хавхнаас нь салгаад тавьж явуулсан гэнэ ээ” гэж ярьж байсан. Аргагүй амьтанд хайртай байсны шинж дээ, хөөрхий.
Ямар ч хүн амьтанд зөөлөн ханддаг, тус дэм болохыг үргэлж бодож явахыг ахмад үе маань зааж сургадаг байсан. Уул ус, газар нутгаа ан амьтнаа хайрлан хамгаалж байвал байгаль дэлхий ач тусаа хүргэнэ шүү гэж сургадаг байв. Зөв явахад зөөлөн зөөлөн замбуулин. Яасан сайхан сургаал вэ. Эцэст нь Намбар өвгөний маань үр хүүхэд, ач зээ цөм л сайн явж байгаа нь буурайн залбирч явсны ач буян шүү гэж билээ.
Дарьгангын Зээрднүүд овогт Балжирын ЯДАМСҮРЭН
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна