АСГАТ СААРЛЫН ЭЗЭН АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ ДУГАРЫН БАЯРАА


Хүлэг сайн мориныхоо буянаар амь гарч, аврал одоосон түүхийг уншигч та олонтаа сонсож дуулсан байх.
Хамгийн сайн мэдэхээс нь дурдвал Монгол төрийн наадамд зургаа түрүүлж, хоёр айрагдсан Амгалан төрийн ажнай шаргын сэтгэл сэмлэм, самсаа шархирам гайхамшигт түүх.
Э.Эрдэнэчулуун Тод манлайн авааль гэргий хүнд өвчний улмаас шаналж байхуй 2004 онд шарга азарга онцгой хурдалж, улсын баяр наадам, Алтан овооны төрийн тахилга зүүн бүсийн уралдаан, шигшмэл морьдын “Их хурд-3” уралдаанд тус тус түрүүлэн эмчилгээний зардлын нэлээд хувийг бүрдүүлж байсан тухай Э.Эрдэнэчулуун уяач мэлмийгээ чийгтүүлэн дурсан ярьдаг юм.
Энэ бол сайн хүлэг эзнээ эрхшээсэн олон зуун бахдалт түүхүүдийн нэг.
Одоо бас нэгэн түүхийн эзнийг танилцуулъя. Энэ хүн бол Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат аймгийн Алдарт уяач Дугарын Баяраа агсан юм. Түүний унаган хүлэг Асгат саарал эзэн уяачийнхаа эрүүл мэндэд тус үзүүлж, басхүү нутаг нугын нэрийг өндөрт өргөн Монгол төрийн наадамд түрүүлж, шигшмэл морьдын “Их хурд-3” уралдаанд айрагдан Асгатын адуу аргагүй хурдан юм аа хэмээн шуугиулж байсан билээ.

Зүүн гарын адуу хурдан гэдгийг улс даяар таниулж, Асгат сумыг зорих уяач бизнесменүүдэд жим гаргаж өгсөн саарал азарганы эзэн 1951 оны тавдугаар сард Хээшингийн хөндий хэмээх газар Дугарын ууган хүүхэд болон мэндэлжээ. Эцэг Дугар нь хурдан морь уядаг, бор гүүнийх нь төл саарал азарга шүдлэндээ сумандаа түрүүлж, хоёр гурван ч удаагийн өвлийн уралдаанд түрүүлсэн тул Баяраа багаас адуунд элэгтэй нэгэн болж төлөвшжээ. Эрийн цээнд хүрч өрх тусгаарласнаас хойш нэгдлийн адууг тав, зургаан жил маллаад, 1984 оноос үхэр хариулах болсон байна. Чухам энэ үеэсээ эцгээс өвлөгдөж ирсэн өөрийн цөөн хэдээс уяж, 1985 онд Асгат сум байгуулагдсаны 60 жилийн ойгоор хонгор соёолонгоо айргийн дөрөвт хурдлуулан амжилтын гараагаа эхэлжээ. Түүнээс хойш 1988 онд хонгор хязаалан айргийн гуравт, 1990 онд хээр шүдлэн аман хүзүүнд, 1995 онд сумын 70 жилийн ойгоор хүрэн даага айргийн гуравт, 1998 онд саарал даага айргийн гуравт, 2001 онд хүрэн даага айргийн гуравт, 2007 онд шаргал хязаалан айргийн дөрөвт, хүрэн шүдлэн айргийн гуравт, 2008 онд шаргал соёолон түрүүнд, хээр хязаалан түрүүнд, саарал хязаалан аман хүзүүнд, хүрэн хязаалан айргийн тавт, хонгор шүдлэн айргийн дөрөвт, хүрэн даага түрүүнд, 2009 онд хүрэн соёолон айргийн дөрөвт, хонгор хязаалан аман хүзүүнд, хонгор даага аман хүзүүнд хурдлуулсан гэх мэтээр сум орон нутгийнхаа наадмаас айраг түрүү нэлээдийг хүртэж тэрхүү амжилтаараа аймгийн Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болжээ.

Д.Баяраа агсан морь унаад холын замд гарвал охин адуу хөтөлж ирэх нь бараг ёс. Өөрөөр хэлбэл, ааваас өвлөгдсөн адуугаа сайн гүүгээр цус сэлбэн чанаржуулахын зэрэгцээ сайн давхисан нас ахисан азарга хааяа авдаг байжээ.
Асгат саарлын эзэн дөрвөн хүү, ганц охинтой. Хоёр хүү нь дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн морь уяж, улсын чанартай наадамд унаган хүлгүүдээ айрагдуулан бахтай сайхан наадаж байна.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна