Хан Хэнтийн шилдгүүд тодорчээ

Хэнтий аймгийн “Сэцэн ханы хурд” МСУХ-ны хамт олон улиран одогч тахиа жилийнхээ ажлыг дүгнэн, амжилт бүтээлээ хэлэлцэж, шилдгүүдээ тодруулжээ. Морь уях дэг соёлыг үндэслэгч нутгийн уяачид, уралдаанч хүүхдүүд, хурдан хүлгүүдээс тахиа жилд амжилтаараа тэргүүлсэн шилдгүүдийг танилцуулбал:
Шилдгийн шилдэг салбар холбоо:
Баянхутаг сумын “Жаргалант хүлэг” МСУХ
Шилдэг салбар холбоо:
Баян-Овоо сумын “Жавхлантын хурд” МСУХ
Жаргалант сумын “Хааны хүлэг” МСУХ
Бор-Өндөр сумын “Боржигон ажнай” МСУХ
Өмнөдэлгэр сумын “Айргийн хүлэг” МСУХ
Баян-Адрага сумын “Адрагийн хурд” МСУХ
Шилдэг гал уяа:
Биндэр сумын “Хорхунагийн хүлэг” гал уяа
Шилдэг уралдаанч хүүхэд:
Баян-Адрага сумын ЕБС-ийн 8а ангийн сурагч Баянмөнхийн Төгсбаяр аймаг, бүсийн уралдаанаас дөрвөн түрүү, дөрвөн айраг хүртэн 28 оноо цуглуулан тэргүүлжээ.
Баян-Овоо сумын ЕБС-ийн 5а ангийн сурагч Ууганбаатарын Цэрэнбаяр улсын баяр наадам болон аймаг бүсийн уралдаанаас айраг хүртэн 15 оноо цуглуулж удаалсан байна.
Хэрлэн сумын “Хан хэнтий ” цогцолбор сургуулийн 7б ангийн сурагч Лхамцэцэгийн Билгүүнбаатар улсын бүсийн уралдааны нэг айраг, аймаг бүсийн уралдааны нэг түрүү, хоёр айргийн амжилтаар 12 оноо цуглуулан гуравдугаарт бичигдсэн байна.
Жаргалантхаан сумын ЕБС-ийн 5б ангийн сурагч Мөнхсүхийн Энхмандах аймаг , бүсийн уралдаанаас нэг түрүү, гурван айраг хүртэн 9 оноо цуглуулж дөрөвдүгээр байрт оржээ.
Хэрлэн сумын ЕБ-ын дөрөвдүгээр сургуулийн 7а ангийн сурагч Ангарагийн Батбилэг улсын бүсийн болон аймгийн бүсийн уралдаанаас тус бүр нэг айраг хүртэн 8 оноогоор тавдугаарт бичигджээ.
Норовлин сумын ЕБС-ийн 5в ангийн сурагч Хүрэлбаатарын Дөлгөөн аймаг, бүсийн уралдааны нэг түрүү, хоёр айргийн амжилтаар 8 оноо цуглуулж, жагсаалтын тавдугаарт бичигджээ.
Шилдэг уяач:
1.Баян-Овоо сумын харьяат, аймгийн Алдарт уяач Нэргүйн Атарбаяр улсын баяр наадмаас нэг, аймгийн бүсийн уралдаанаас гурван айраг хүртэн 18 оноо цуглуулж, уяачдаа түүчээлсэн байна.
2. Бор-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Боргилын Бат-Өлзий улсын бүсийн уралдаанаас нэг түрүү, нэг айраг, аймгийн бүсийн уралдаанаас нэг түрүү хүртэн 16 оноо цуглуулж хоёрдугаарт бичигдсэн байна.
3. Галшар сумын харьяат, аймгийн Алдарт уяач Юрагийн Батмөнх улсын бүсийн уралдаанаас нэг айраг,аймаг, бүсийн уралдаанаас нэг түрүү, хоёр айраг хүртэн 12 оноо цуглуулж гуравт жагсчээ.
4. Жаргалтхаан сумын харьяат, сумын Алдарт уяач Энхбаярын Ууганбилэг аймаг, бүсийн наадмын нэг түрүү, дөрвөн айргийн амжилтаар 12 оноо цуглуулж дөрөвт бичигджээ.
5. Батноров сумын харьяат, аймгийн Алдарт уяач Халтарын Алтанхуяг аймаг, бүсийн наадмын гурван айргийн амжилтаар 11 оноо цуглуулж шилдэг уяачийн тавд эрэмбэлэгдсэн байна.
Шилдэг азарга:
1. Баян-Овоо сумын харьяат, аймгийн Алдарт уяач Нэргүйн Атарбаярын ЗЭЭРД азарга. Улсын баяр наадам болон аймгийн аймгийн бүсийн уралдааны айргийн амжилтаар 11 оноо цуглуулж жагсаалтын нэгдүгээрт
2.Баян-Адрага сумын харьяат, сумын Алдарт уяач Дүнгээбаатарын Мөнхбаярын СААРАЛ азарга. Аймгийн баяр наадмын нэг түрүүгээр зургаан оноо цуглуулж жагсаалтын хоёрдугаарт.
3. Баян-Адрага сумын харьяат, залуу уяач Ганхуягийн Мөнгөншагайн ХҮРЭН азарга. Аймаг, бүсийн уралдааны хоёр айргийн амжилтаар зургаан оноогоор гуравдугаарт
4. Цэнхэрмандал сумын харьяат Заяабаярын ХАР азарга. Аймгийн бүсийн уралдаанд нэг түрүүлж, дөрвөн оноо цуглуулан дөрөвдүгээрт
5. Батноров сумын харьяат, аймгийн Алдарт уяач Халтарын Алтанхуягийн ШАРГА азарга. Аймгийн баяр наадмын нэг айргийн амжилтаар дөрвөн оноо цуглуулж тавдугаарт
Шилдэг их нас:
1.Бор-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Боргилын Бат-Өлзийн ХҮРЭН морь. Улсын бүсийн уралдаанаас нэг түрүү, аймгийн бүсийн уралдаанаас нэг түрүү хүртэн 12 оноо цуглуулж, шилдэг их насны морьдыг тэргүүлжээ.
2. Баян-Адрага сумын харьяат, сумын Алдарт уяач Дамдинсүрэнгийн Баттогтохын ХАЛИУН морь. Аймаг, бүсийн уралдааны нэг түрүү, нэг айргийн амжилтаар долоон оноо цуглуулан удаалсан байна.
3. Мөрөн сумын харьяат, сумын Алдарт уяач Оюун-Эрдэнийн Амгаланбаатарын ХҮРЭН ХАЛЗАН морь. Аймаг, бүсийн уралдааны хоёр айргийн амжилтаар зургаан оноо цуглуулан гуравдугаарт.
4. Баян-Овоо сумын харьяат, аймгийн Алдарт уяач Даваажавын Хэрлэнбаатарын ХОНГОР морь. Аймаг, бүсийн уралдаанд нэг түрүүлж, дөрвөн оноо цуглуулан удаалсан байна.
5. Батноров сумын харьяат, сумын Алдарт уяач Туваанжавын Дарьхүүгийн ХҮРЭН морь. Аймгийн баяр наадмаас нэг айраг хүртэн дөрвөн оноо цуглуулж, тавдугаарт бичигдсэн байна.
Мэдээллийг: Хэнтий аймгийн “Сэцэн ханы хурд” МСУХ-ны нарийн бичгийн дарга Ө.Алтантөгс
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна