Хурдан морины ТЭЖЭЭЛЛЭГИЙН ЗАРИМ АСУУДАЛ

Монгол хэмээх их гүрнийг морьгүйгээр төсөөлөх ямар ч боломжгүй. Монголчууд чухамдаа монгол мориныхоо хүчээр дэлхийн талыг эзэгнэж, морин өртөө байгуулж тэр үедээ л хамгийн богино хугацаанд мэдээлэл солилцдог байв. Энэ бүхэнд эрэмгий хүчит баатрууд, эрхий мэргэн харваачид, хурдан шандаст хүлгүүд онцгой үүрэгтэй байсан нь мэдээж. Үүнээс улбаатайгаар эрийн гурван наадам үүсэн хөгжиж өнөөдрийг хүртэл төгөлдөржсөөр бидэнд өвлөгдөн иржээ. Үүний нэг нь морин уралдаан.
Шинжлэх ухааны хөгжил хүн төрөлхтөнд аугаа ихийг бүтээсэн ч эх дэлхийн унаган төрхийг асар богино хугацаанд өөрчилж байгаль орчны тэнцвэрт байдлын асуудал дэлхий нийтийг хамарсан “Толгойны өвчин” болоод байна. Энэ нь манай орны хувьд ганц хурдан морины уяа сойлгын асуудал биш бэлчээрийн мал аж ахуйг эрхлэх арга технологийг өөрчлөгдөн байгаа экологийн нөхцөлд зохицуулах шаардлагыг зүй ёсоор бий болгож байна. Өөрөөр хэлбэл экологийн асар их хурдацтай хувьсал түүнд дасан зохицох амьд бодгалийн биеийн дотоод орчинд явагдах биологийн өөрчлөлт хоёрын хооронд зөрчил үүсч байгаа юм. Үүнтэй холбоотой болон холбоогүйгээр хурдан моринд нэмэгдэл тэжээл, төрөл бүрийн тэжээлийн нэмэлтүүд хэрэглэх болов.
Нэмэгдэл тэжээл, тэжээлийн нэмэлтийн тухай ойлголт, ач холбогдол
Хүн, амьтан, ургамал бүгд байгалийн бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл хөрс, ус, агаар, ургамлын найрлагад байх бүхий л элементүүдийн ихэнх нь биемахбодийн бүтэц, үйл ажиллагаанд ямар нэг хэмжээгээр оролцдог. Амьд байгаль биесээ тэтгэн байж оршин тогтноно. Амьтан, ургамал хүрээлэн буй орчиноо даган алгуур хувьсан өөрчлөгдөж дасан зохицож үр удмаа үлдээж чадсан нь цаашид амьдардаг. Энэ байгалийн хууль, хувьслын онол.
Амьтан байгалиас авах хэрэгцээт бүх зүйлсээ бүрэн авч чадахгүй бол үйл ажиллагаа нь доголдоно. Өөрөөр хэлбэл бодисын солилцоо нь хямарна. Энэ тохиолдолд тухайн амьтан биологийн нөөц чадамжаа бүрэн ашиглах боломж хязгаарлагдаж эхлэх ба даамжирвал эмгэг болон хувирна. Тэгэхээр дутагдаж буй энэ хэрэгцээг нөхөхийн тулд, цаашилбал биологийн чадамжийг (уралдах гэх мэт) нэмэгдүүлэхийн тулд нэмэгдэл тэжээл ба тэжээлийн нэмэлтүүдийг малд олгоно.
Амьтны биеийг бүтээгч үндсэн материал нь уураг, нүүрс ус, өөх тос юм. Эдгээр нь биеийн бүтцийн үндсэн хэсэг болохын зэрэгцээ энергийн эх сурвалж болдог. Харин ус нь биемахбодийн дотоод орчин болох ба энэ орчинд биед явагдах бүх биохимийн урвалууд явагддаг. Энэ биохимийн урвалууд бүрэн төгс явагдахад даавар, фермент гэх мэт биологийн идэвхт бодисууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр бодисууд нийлэгжих, биохимийн урвалууд хэвийн явагдахад витаминууд болон үлэмж ба бичил элементүүд гэж нэрлэгдэх эрдэс бодисууд чухал үүрэгтэй.
Биед уураг, нүүрс ус, өөх тосны хэрэгцээ нилээд хэмжээгээр шаардагддаг бол витаминууд ба эрдэс бодисын хэрэгцээ бага боловч зайлшгүй юм.
Нэмэгдэл тэжээлийн зонхилох хэсгийг эдгээр нэгдлүүд эзлэнэ. Гэвч эрдэс бодис ба витаминууд, уургийг бүтээгч нэгж үл орлогдох аминхүчлүүд нэмэгдэл тэжээлд болон бэлчээрийн ургамалд тэр бүр бүрэн хэмжээгээр байдаггүй. Үүнийг нөхөх зорилгоор хүн болон амьтны хүнс, тэжээлд өчүүхэн бага хэмжээгээр тэжээлийн нэмэлтийг нэмэх буюу тусад нь олгодог. Өөрөөр хэлбэл нэмэгдэл тэжээлдээ тэжээлийн нэмэлт хольж олгох нь тэжээлийг төгс чанартай болгосноор биед шаардагдах бүхий л бодисын хэрэгцээг хангана. Манай малчид аль ч улиралд хужир, давс гэх мэт зүйлийг малдаа өгдөг шүү дээ. Үүнийг тэжээлийн нэмэлт гэж ойлгож болно. Мөн шар сүүний ханд, адууны элэг гэх мэт зүйлийг бэлтгээд хаврын улиралд өчүүхэн бага хэмжээтэй муу малдаа өгдөг байсныг бид мэднэ. Эдгээр нь эрдэс, витамин, амин хүчлийн агууламж өндөртэй маш чухал тэжээлийн нэмэлтүүд юм.
Амьтны нэн тэргүүний шаардлага бол физиологийн хэвийн үйл ажиллагаагаа хангахуйц төгс чанар бүхий хүрэлцээт шим тэжээлийн бодисыг гадаад орчноос тогтмол авч чаддаг байх асуудал юм. Өөрийн физиологийн хэрэгцээнээс гадна нэмэлт ачаалал үүсэж байгаа үед бие махбодийн үйл ажиллагаа түүнд дасан зохицох, тэр хэрэгцээг хангахуйц нэмэгдэл шимт бодис, энергийн нөөц шаардлагатай болно. Морин уралдаан бол адууны өөрийн физиологийн хэрэгцээнээс гадна асар хол замыг богино хугацаанд туулах хүч, хурдны нөөцийг шаарддаг.
Өвлийн улиралд гадаад орчны температур эрс буурах ба бэлчээрийн ургамал шимт чанараа алдахын зэрэгцээ хүрэлцээ нь эрс багасна. Мал хүссэн хэмжээгээрээ ус ууж чадахгүйд хүрнэ. Энэ нь мал физиологийн хэвийн хэрэгцээг хангахын тулд өөрт хуримтлагдсан илүүдэл нөөцөө дайчилж эхлэх шалтгаан болно. Өвөл, хаврын улиралд мал турах нь үүний илэрхийлэл ба физиологийн хэвийн хэрэгцээгээ хангахуйц шимт бодисыг гаднаас авч чадахгүй, нөөц нь хомсдсоноор эмгэгт нэрвэгдэж эхэлж байгаагийн илэрхийлэл. Энэ хэрэгцээг нөхөхийн тулд нэмэгдэл тэжээл, тэжээлийн нэмэлтийг олгох нь зайлшгүй шаардлага юм. Нөгөө талаас улирлаас хамааралгүйгээр хурдан морь тарга хүчээ хэвийн хадгалж байж амжилт гаргана. Өөрөөр хэлбэл, улирлаас үл хамааралтай бодисын солилцоо нэг түвшинд хэвийн явагдах шаардлагатай.
Зуны улиралд уяж байгаа моринд нэмэгдэл тэжээл олгох нь буруу зүйл биш. Богино хугацаанд хол замыг туулахын тулд хурдан моринд асар их хүч, энергийн нөөц шаардлагатай. Түүнийг зөвхөн бэлчээрийн ургамлаар хангахад бэрхшээлтэй. Үргэлжлэл бий...

ХААИС-ийн профессор багш, "Чандмань-Идэр"ХХК-ийн захирал С.Ганбат
Цахим хаяг: ganbat_vet@muls.edu.mn
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна