ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ДАРААХ ҮЕ


Хурдан морины бие махбодын дотоод орчинд уралдааны дараа маш эмзэг нөхцөл байдлууд үүснэ. Уралдсан буянт хүлгээ энэхүү эмзэг байдлаас богино хугацаанд гаргах нь уяач бүрийн нэн тэргүүнд анхаарвал зохих, дараагийн уралдааны амжилтыг шийдвэрлэх чухал асуудал юм.
Уралдааны дараа хурдан морины булчинд сүүний хүчлийн хуримтлал эрс нэмэгдэнэ. Үүний улмаас булчин хөшиж чангаран хөндүүр үүсгэнэ. Сүүний хүчил нь хүчилтөрөгчийн оролцоотой задарч, үүссэн энергээр зарим хэсэг нь буцаж глюкоз болон нийлэгждэг тухай бид өмнө дурдсан. Сүүний хүчлийг богино хугацаанд задрах нь хурдан морины сэргэлтэд чухал нөлөөтэй. Энэ асуудлыг шийдэхэд цусан дахь хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх шаардлага бий болж байна. Үүний тулд цусны эргэлтийг сайжруулах, цусан хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай болдог.
Гэтэл уралдааны үед асар их хөлс, түүнтэй хамт электролитууд алдагдсан байдаг. Энэ нь цусыг өтгөрүүлж, эсийг ус ба электролитын дутагдалд оруулдаг. Үүний нөлөөгөөр эсийн дотоод орчин өөрчлөгдөж тэнд явагдах биохимийн урвалууд төгс явагдаж чадахгүйд хүрнэ. Ингэснээр биед дутуу задралын бүтээгдэхүүний хуримтлал бий болж бие махбод хордлогын байдалд орно. Мөн энергийн нөөц шавхагдана. Биед хэрэгцээт амин хүчлийн дутагдлууд бий болж даавар, фермент бусад биологийн идэвхит бодисын нийлэгжилтэд сөрөг нөлөөлнө. Эдгээр нөхцөл байдал нь мэдрэлийн тогтолцоонд дарамт үүсгэнэ. Өөрөөр хэлбэл стресс үүсэх дотоод шалтгаан болно.
Энэ бүхнээс дараах шаардлагууд урган гардаг. Үүнд:
-Биед дутагдаж байгаа ус ба электролитуудын алдагдлыг нэн даруй нөхөх. Энэ зорилгоор уяачид шингэн юүлдэг. Гол төлөв натрихлорын 09%-ийн уусмалыг хийх нь ажиглагддаг. Энэ буруу биш. Гэхдээ үүгээр электролитуудын алдагдлыг нөхөхгүй, зөвхөн усны алдагдлыг нөхнө. Тиймээс уух усанд нь электролитууд агуулсан декстролит, декстроз гэх мэт эрдэс бодис, электролитуудыг нэмж өгөх нь онцгой чухал.
-Цусны эргэлтийг сайжруулах, захын судсыг өргөсгөх замаар булчинд очих цусан хангамжийг нэмэгдүүлэх. Захын цусны эргэлтийг сайжруулах үйлдэл бүхий гелүүдийг түрхэж болно. Эдгээр нь захын цусны судсыг өргөсгөх замаар цусан хангамжийг сайжруулж булчинд ирэх цусан хангамжийг нэмэгдүүлдэг. Мөн усан эмчилгээ, иллэг гэх мэтийг ашиглах боломжтой. Хамгийн чухал зүйлийн нэг бол зөөлөн хөдөлгөөн. Зүрхний агшилтын үр дүнд үүссэн даралтын нөлөөгөөр булчин ба захын эрхтнүүдэд цус хүргэгддэг ч буцаж зүрхэнд очиход булчингийн хөдөлгөөн, агшилт маш чухал үүрэгтэй байдаг. Түүнээс гадна хөдөлгөөний үр дүнд биеийн халуун нэмэгдэж захын цусны судсууд өргөсөж цусан хангамжийг нэмэгдүүдэг.
-Биед дутагдсан аминхүчил, витамин бусад эрдэс бодисын алдагдлыг богино хугацаанд нөхөх. Энэ зорилгоор төрөл бүрийн амин хүчлүүд агуулсан уургийн бэлдмэлүүд, витамины бэлдмэлүүдийг зохих зааврын дагуу хэрэглэх боломжтой. Эдгээрийг олгосноор биед дутагдаж байсан хэрэгцээ нөхөгдөж, биологийн идэвхит нэгдлүүдийн үйл ажиллагаа идэвхижсэнээр биед үүссэн завсрын бүтээгдхүүнүүд биеэс зайлуулагдаж, бодисын солилцоо хэвийн байдалд орж эхлэнэ.
Үүнээс гадна зохистой тэжээллэг, маллагааны асуудал байх нь мэдээж.
Төгсгөл. Миний бие уяач, бас адуу судлаач биш жирийн нэгэн малын эмч билээ. Тиймээс алдаж эндсэн зүйл байваас өршөөн соёрхоно уу.
Монгол түмэн адуу эдлэх соёл, хурдан морины уяа сойлгын асар их өвийг уламжлан авч баяжуулан хөгжүүлж байна. Хурдан морийг таньж, уяа сойлгыг тааруулна гэдэг маш нарийн мэргэжил. Үүнд миний бие “хошуу дүрэх” нь илүүц байж болох. Гэвч тэрхүү нөр их хөдөлмөрийнхөө мөн чанарыг ойлгоход өчүүхэн тус болж магад хэмээн үүнийг бичиглэв.
ХААИС-ийн профессор багш, "Чандмань-Идэр" ХХК-ийн захирал С.Ганбат
Цахим хаяг: ganbat_vet@muls.edu.mn
3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
150.129.140.241
Энэ мэтээр залуу уяачдад мэдлэг болохуйц уяж байгаа морио таних, уяаны арга барил, уяа морины уналга эдэлгээ, буруу уяатай морины шинж тэмдэг уяаны засал гэх мэт зөвлөгөөг өргөн нийтлэх, эрдэм төгс манлай уяачдаас зөвлөгөө авч байх асуулт хариултын булан нээж ажиллуулах аваас уяач түмэнд нэн хүртээлтэй, бас хэрэгтэй зүйл болно доо.
Reply150.129.140.241
Маш хэрэгтэй зөвлөгөө өгсөн байна. Мэдмээр юм байна. Гол төлөв залуу уяачид морио уралдсаны маргааш өдөр морио усалсан болоод авчираад уячихдаг. Үүний оронд зөөлөн хөдөлгөж биеийг нь халаагаад хөшөөгий нь сайн гаргах хэрэгтэй юм байна гэж ойлголоо. Мөн ойр ойрхон сайн ус уулгаад давс болон эрдэсийн "долооц" долоолгож электролитийн агууламж бүхий витаминийг үргэлжлүүлэн өгөх хэрэгтэй юм байна. Үнэтэй зөвөлгөө өгсөн танд баяраллаа.
Reply150.129.142.65
Saihan bichsen bna
Reply