Түмэн чуулсан “Түмний хурд-2019” уралдаанаас...

Хүүхдийн гийнгоо цангинаж, хүлгийн хиймориор дэрвэдэг дэлгэр цаг айсуй. Өвөл, хаваржин уралдаан хүлээж чих тавьсан уяачид хол ойрын наадмыг зорин очиж, уясан хүлгүүдийнхээ шандсыг сорьж буй энэ цаг дор бид та бүхэндээ монгол адууны чансааг тогтоох зорилго агуулсан “Түмний хурд” уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.
Монгол адууны чансааг тогтоох бага гурван насны аварга хүлэг шалгаруулах “Түмний хурд” уралдаан хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй нь энэ бөгөөд “Түмний Хурд” нийгэмлэг санаачлан “Молор хонгор” гал уяатай хамтран зохион байгуулдаг аж.
Өнөө жилийн уралдаан 2019 оны 05 дугаар сарын 01-нд Төв аймгийн Сэргэлэн сумнаа амжилтай зохион байгуулагдлаа.
“Түмний хурд” нийгэмлэгийн тэргүүн Г.Цэрэндаш нээлтийн үеэр уяачдыг жудаг, ёс зүйг эрхэмлэхийг уриалаад жилээс жилд энэхүү уралдааны цар хүрээ тэлж буйг дуулгасан юм. Нээрэн ч сумын ойтой дүйцэхүйц хөл хөдөлгөөнтэй “Түмний хурд-2019” уралдаанд 15 аймгийн 400 орчим уяачид ирсэн аж.
Хамгаалалтын хувцас хэрэглэл бүрэн бус болон даатгалгүй хүүхдийг уралдааны замд гаргахүй гэсэн хатуу байр суурьтай байсан тул энэ талын асуудлаа уяачид дор бүрнээ ягштал хангажээ. Харин зохион байгуулагчдын зүгээс замаа зассаны зэрэгцээ Төв аймгийн Цагдаагийн газар, ГБХЗХГ, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Мал эмнэлэгийн газар, Монре даатгалтай хамтран ажиллаж, уралдаанд мөрдөгдөх дүрэм журмаа сахижээ. Мөн нас бүрийн эхний 20-д хурдалсан морьдыг байлж, уралдаанд оролцсон хүүхэд тус бүрт гарын бэлэг гардуулсан нь уяачид, уралдаанч хүүхдүүдийн зүгээс талархал хүлээж байв.
Ингээд түрүүлж айрагдсан хүлгүүдийг танилцуулъя.
Хязаалан
- Завхан аймгийн Түдэвтэй сумын уяач Гэзгээгийн Батбаатарын хар. Өнгөрсөн жилийн “Түмний хурд 2018”- уралдаанд аман хүзүүдэж, АХ-ын 97 жилийн ойд зургаалан, Булган аймгийн 80 жилийн ой хангайн бүсийн уралдаанд айргийн дөрөвт хурдалсан.
- Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Энх-Амгалангийн Далайцэрэнгийн зээрд. Даагандаа баруун бүсэд айрагдаж байсан.
- Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Бат-Очирын Энхболдын загал. Алтан Дарь овооны 105 жилийн ой зүүн бүсийн уралдаанд айрагдсан.
- Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Түвшинчулууны хул
- Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Ганхөлөгийн зээрд.
Шүдлэн
- Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Сүххуягийн хээр. Өнгөрсөн жил төрийн наадамд айрагдсан.
- Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Дэлгэрсайханы Жавхаасайханы Жанжин бор. Сүхбаатар аймагийн Сүхбаатар сумын ААУ Борхүүгийн Буянбатын унаган адуу
- Хөвсгөл аймгийн Түнэл сумын уяач Аюурзанын Бямбадоржийн хул
- Архангай аймгийн Цэнхэр сумын уяач Доржсүрэнгийн Аюурзанын хүрэн. Түрүүлсэн хүрэн дааганы төрсөн ах нь
- Ховд аймгийн Цэцэг сумын Баасанцэрэнгийн Энхзоригийн бор. МУ-ын Тод манлай уяач Д.Мөнхбатын унаган адуу. Даагандаа Булганы ой, Алтан Овооны тахилгад тус тус түрүүлсэн Алтангадас зээрд азарганых нь төл
Даага
- Архангай аймгийн Цэнхэр сумын уяач Доржсүрэнгийн Аюурзанын хүрэн.
- Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул “Түмний хурд” нийгэмлэгийн тэргүүн уяач Ганбаатарын Цэрэндашийн шарга.
- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Октябрын Дөлгөөний хээр
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Уртнасангийн Тамирын хул.
- Увс аймгийн Тэс сумын уяач Цогт-Очирын Дамдин-Ядамын хүрэн.
Д.Гантулга
5 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
192.82.80.145
Энэ уралдаан 5 сардаа болохуу
Reply66.181.177.198
Энэ жил болох болов уу гоё уралдаан даа
Reply122.201.22.184
Ирэх жил болно биздээ. Зорин очноо сайхан наадам болдог слнсогдсон.
Reply27.123.213.53
Goy naadam bolsoon
Reply203.91.115.43
Энэ сайхан наадам болсон шүү. Уяачдын хүсэн хүлээдэг наадам болоод байгаа. Дараа жил ахин хийгээрэй. Амжилт
Reply