Толин хул зүрхэн чанадад эгшиглэсээр байх болно


Монгол төрийн наадмын алтан шар зурхайд Толин хул азаргаа түрүүлгэж, уяачийн замналаа эхлүүлсэн цуут хүлгийн эзэн, Шунхлай удмын адууг бий болгогч, Тод манлай уяач Гаваагийн Батхүү мөнх тэнгэрийн орноо бурхны хүлгэдийн уяаг тааруулахаар одлоо.
1960 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг Халуун усны гол хэмээх газар мэндэлсэн тэрээр өвөө эмээгийн хүү. Бага балчиртаа уурга сугсалзуулан давхиж хөндий дүүрэн багшрах адууг хураах нэгдлийн адуучдад сэм атаархаж, хожмын өдөр олон адуутай болчихоод ийн давхина даа хэмээн мөрөөддөг байсан гэдэг. Энэ мөрөөдлөө биелүүлэхээр 1993 онд Зууны Манлай уяач Д.Даваахүүд шавь орж морь уях төрийн хэрэгт шамдах болжээ. Монгол ахуй соёлоо дээдэлдэг, хурдан моринд дуртай түүнд Зууны Манлай уяач Донир угшилтай хул азарга санал болгон авч өгсөн нь 1995 он. Жилийн дараа Г.Батхүүгийн хул азарга Монгол төрийн наадмын алтан шар зурхайг магнайдаа тоосгүй давж, түмэн эхээр тодорч итгэл урам зоригийг нь улам бүр бадраасан юм.
Төрийн наадамд нэг түрүүлж, нэг айрагдан, шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд айргийн дөрөвт хурдлан Монгол даяар суу алдрыг нь мандуулсан шандаст хурдан хүлэгтээ зориулан тэрээр “Толин хул” хэмээх шүлэг бичсэн нь дуу болон амилж, өдгөө ардын дуу болтлоо аялагдан эгшиглэсээр байна.
Ийн хүлэг сайн морио эрхэмлэгч Г.Батхүү уяач Монгол төрийн наадамд дээд гурван насны морь түрүүлгэсэн ховорхон амжилтын эзэн. 1996 онд Толин хул азаргаа, 2005 онд Бал алаг соёолонгоо, 2006 онд хонгор морио түрүүлгэн төр түмнээ цэнгүүлсэн түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, 1999 онд Улсын Алдарт уяач, 2006 онд Манлай уяач, 2012 онд Тод манлай уяач цолоор тус тус шагнасан билээ.
Г.Батхүү сайн уяачаас гадна, шилдэг зүтгэлтэн байв. Тэрээр “Уяач хүн өөрийн унаган тамгатай хурдан адуугаар наадах хэрэгтэй. Ялангуяа том цолтой уяачид өнөөдрийн амжилтаа харж бус өнө ирээдүйгээ тооцон угшил сайтай адууг цогцлоох хэрэгтэй” хэмээн үзэж Шунхлай угшлын адуу бий болгохоор зорьж, түүндээ хүрч чадсан юм.
Ийнхүү хүлэг сайн мориныхоо хийморь лундаагаар монгол түмнээ цэнгүүлэгч, морин эрдэнийнхээ хөгжлийг түүчээлэгч өврийн сайхан хангай нутгийн хүүгээ цаг бусаар алдсан гашуун өдрүүдэд гүнээ харамсахын зэрэгцээ Г.Батхүү таны Монголын морин спортын хөгжилд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг тань үеийн үед дурсан санаж дээдлэхээ илэрхийлж байна.
Та минь мөнх тэнгэрийн орон Монголдоо дахин төрөөрэй.
Ум сайн амгалан болтугай.
Хүндэтгэсэн:
ММСУХ-ны Ерөнхийлөгч Ц.Батсайхан
ММСУХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Т.Галбадрах
ММСУХ-ны Дэд Ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ
ММСУХ-ны Дэд Ерөнхийлөгч Ө.Пүрэвбаатар
ММСУХ-ны Дэд Ерөнхийлөгч Ц.Туваан
ММСУХ-ны Дэд Ерөнхийлөгч Б.Нямжав
ММСУХ-ны Дэд Ерөнхийлөгч Ц.Гончигсүрэн
ММСУХ-ны Дэд Ерөнхийлөгч З.Пүрэв-Очир
ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар
ММСУХ-ны ажлын алба
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна