Тод манлай уяач О.Батбилэг: 50-60 хүний хоёр сарын хөдөлмөрийн үр шимийг төрийн наадмаар үздэг

Монгол төрийн наадамд адуун сүргийн манлай азарга түрүүлгэсэн Тод манлай уяач О.Батбилэгтэй ярилцсанаа уншигч танд хүргэе.
-Төр түмнийхээ их цэнгэлд адуун сүргийн манлай азарга түрүүлгэсэн Тод манлайдаа халуун баяр хүргэе ээ. Азарга түрүүлгэх мэдрэмж өөр юмуу?
-Баярлалаа.Төрийн наадамд азарга түрүүлгэх их хувь тохиол байлгүй яахав. Олон жил энэ мөчийг хүлээсэн. Нэг л өдөр түрүүлэх байх хэмээн бодож байсан минь ёсоор боллоо. 30 жилийн тэртээ халзан морио улсын наадамд аман хүзүүдүүлчихээд цоллуулж зогссон бол өнөө жил халзан азаргаа түрүүлгээд цоллуулж байхдаа “над халзан адуу их ээлтэй байдаг юмуу даа” гэж бодож байлаа.
-Хүхээ халзан “энэ жилийн баян ходоод ирэх жилийн түрүү магнай” гэсэн хэлцийн биелэл болж, олон хүнд урам зориг өглөө. Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг энэ болов уу?
-Тийм шүү.Энэ халзан чинь даагандаа баян ходоод болж байсан юм. Барианд орсон дааганы арынхыг баян ходоодоор цоллодог шүү дээ. Тэр жил улсын наадамд 40- өөдөөр давхиад баян ходоод болсон. Шүдлэн үрээ их хурдан байсан ч хүүхэд нь ойчоод айрагдаж чадаагүй. Хязааландаа болохгүй байхаар нь Дорнодод аваачаад тавьчихсан чинь том азаргатай адууны гүү хураагаад азаргатай зодолдоод болдоггүй. Тэгэхээр нь буцаж авчраад жаахан ажил хийж байгаад Багануурт уралдуулсан гурваар давхисан. Тэгээд өнгөрсөн жил хавчиг шүд нь гарчихсан соёолон азарга улсад аман хүзүүдээд, энэ жил түрүүллээ.
-Наран хонгор улсад түрүүлдэг жил Даваахүү ахтай уулзахад нэлээд догдолсон янзтай байсан. Онон тод манлай хүүгийнх нь азарга түрүүлэхэд яаж хүлээж авсан бэ?
-Үгүй яахав яваад ирсэн чинь үнссэн. /инээв/ Зурагтаар уралдааныг нь үзэж байсан долоо наймаар л давхиад, явах янзгүй л байсан. Болдоо дагаж явсан юм. Тэгээд залгаад “наадах чинь явахгүй байгаад байна уу?” гэсэн чинь “гайгүй байхаа бариатай явж байна” гэсэн. Зурагтаар харахаар ерөөсөө олигтой урагшилж өгдөггүй. Цагаан хөтөл давтал явахгүй байхаар нь “хоол нь ихэдчихдэг юм байхдаа” гэж бодож байтал хүүхэд нь шахаад урагшилсан. Ер нь бол хурдан байсан болохоор нь түрүүлчих байх гэж бодож байсан юм.
-Тод манлайг нэлээд сандаргажээ. Тэгэхээс ч яахав нэг уяаны гурван азарга дараагаараа орлоо шүү дээ.
-Сүүлийн жилүүдэд нэг уяаны гурван адуу дараалсан тохиол гараагүй. 2016 онд Дагваа ахын хоёр азарга дараагаараа орж байсан. Харин өнөө жил манай уяаны гурван азаргаараа төрийнхөө наадамд дараагаараа орж үзэгч түмнээ баясгалаа.
-Урамтай сайхан санагдсаан. Ингэхэд “Түмний эх” гал уяа АХ-ын 98 жилийн ойн баяр наадмаас нийт хичнээн айраг, түрүү хүртсэн бэ?
-Нийт 10 айраг, түрүү авлаа. Азарганы уралдаан дээр миний халзан түрүүлж, Баттөмөрийн хонгор аман хүзүүдэж, Пүрэвбаатар ахын загал гурвалсан. Их морин дээр Бадамсүрэн гуайн хээр гурвалж, Баттөмөрийн хар дөрөвлөн, Максын зээрд тавлалаа. Хязааланд Баттөмөрийн хүрэн, дааганд Дорнодын Батмөнхийн хээр тус тус гурвалж, эрлийз дээд насанд Ч.Цэрэнбатын хул азарга аман хүзүүдэж, дундад Говь-Алтайн Хүрэлтулгын хүрэн дөрвөөр давхисан. Ийнхүү өнөө жилийн наадам сайхан болж, “Түмний эх” гал уяа маань арван айраг, түрүү хүртлээ.
-Төрийн наадмын 45 айраг, түрүүний 10-г нь дангаараа хүртчихдэг “Түмний эх” аргагүй улсын шилдэг гал уяа юмаа. Ингэхэд та морь уясан цагаасаа хойш хичнээн айраг түрүү хүртсэн болоо. Барагцаалах уу?
-Монгол улсын шилдэг уяачаар дөрвөн жил дарааллан шалгарсан. Өнгөрсөн жил хоёрт орсон. Тэрний өмнө гуравт орсон. Энэ зургаан жилийн хугацаанд заримд нь 20 гаруй, заримд нь 15, 16, 17, 18 гээд айраг түрүү авсан байдаг юм билээ. Тэгээд бодоод үзэхээр 100 нэлээд гарсан байхаа.
-Олон хүний нөр хөдөлмөрийн үр шим гэдгийг бид гадарлана. Харин зарим үзэгчид торгон дээлтэй, ганган машинтайгаа давхисаар айрагдуулдаг мэт санадаг бололтой.
-Хүүхэд, залуучууд нийлсэн 50-60 хүний хоёр сарын хөдөлмөрийн үр дүнг төрийн наадмаар үздэг. Анх ёслохдоо бараг 200-гаад морь уяна. Тэдний зарим нь тэр жилдээ уралдана. Зарим нь сургалтын маягаар уягдана. Зарим нь явцын дундаас тавигдана. Энэ мэтчилэн цөөрсөөр улсын наадамд нэг насанд дээд тал нь дөрөв, тав дунджаар хоёроос гурван адуу л морддог.
-Төсөөлж байснаас ч нүсэр юм гээч.
-Хавар уяа эхлэхэд цөөхүүлээ гарна. Тэгээд өдөр хоногоор хүмүүс нэмэгдсээр яг ачааллын үедээ 50-60 хүрнэ шүү дээ. Бүсийн уралдааны үеэр хэд хэд хуваагдаад явчихдаг болохоор ачаалал арай багаснаа.
-Тантай уулзах гэж гурван удаа ирээд чадаагүй. Морь луугаа явчихсан үед тань таарах юм.
-Манайх 100 гаруй километрийн цаанаас морьдоо зөөж байгаа. Морь ирэнгүүт нартай уралдаад уяа руугаа явахгүй бол амжихааргүй болдог юм. Хэдэн хүүхдээ авч яваад мориндоо ажил хийлгэчихээд буцаагаад нааш нь машинаар өгч явуулна. Наадмын өдрүүдэд бид ийм л хэмнэлээр ажилладаг даа.
-Бүсийн уралдаануудад уралдах уяачдадаа Тод манлай ямар зөвлөгөө өгөх вэ? Давхар уяаны үед юун дээр анхаарах ёстой вэ?
-Давхар уяаны үед биеийг нь алдруулчих гээд байдаг талтай. Уясан адуу чинь чангараад мушгисан юм шиг л болж байгаа шүү дээ. Тэр нь жаахан сулрах маягтай болмогц бие нь алдарчихдаг. Тиймээс хамаагүй хөнгөрүүлэхгүй бас хөл гар луу нь орчихолгүй байх нь чухал.
-Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа. Дараа дараагийнх нь уралдаануудад амжилт хүсье.
- Баярлалаа. Нийт уяачдадаа “Их хурд” болон бүсийн уралдаануудадаа амжилттай сайхан наадахыг хүсэн ерөөе.
А.Тэлмэн
9 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
183.177.98.190
Uyanii hudulmur ynen busad ni hudlaa
Reply202.131.251.130
Aria l bish yamaa. Mongoliin ard tumniig saihan doromjloh yam daa...
Reply202.70.34.115
kkk onomngiin erliiz uud adilhan erliiz uud ee guitsedgui bolohoor mongold hulgaigaar uralduuldag shu de lalariin muu hugshin pizda mongol naadam buzarlah aa boliod uhej dald oruul taarna
Reply202.131.251.130
tiim shuu
202.9.43.32
Enemuu galuun hoshuutai pizdaa turiin naadmiig ih shogloj bga gulug. Dan erliiz aduund taria doping shahah uralddag bandi
Reply202.126.89.125
Tsarai muutai psda yumaa turiin naadmiig buzarlaj duuslaa lalruud
103.212.118.117
Busiin naadam bolon uyachdiin bayraar erliiz 3 nasnii mori uralddagiig boliulax xeregtei
Reply66.181.161.34
myndag zaluu baharhah heregtei
Reply203.91.115.40
Энэ олон замбараарүй бүсийн наадамд олгодог морины цолуулыг улсын наадмаар ннг л олгодог цензүүртэй болгоочээ.
Reply