Аймгийн Алдарт уяач С.Баярсайхан: Удахгүй унаган тамгатай адуугаа улс, бүсийн уралдаанд айрагдуулах байх


АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд бор соёолонгоо аман хүзүүнд хурдлуулсан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Сэрээтэрийн Баярсайханы баярын сэтгэгдлийг хүргэж байна.
-Завхан нутгийн уяачдын аз гийсэн наадам болж байна. Уугуул нутгийнхаа суу алдрыг өргөн төрийнхөө наадамд соёолон аман хүзүүдүүлсэн танд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.
-За баярлалаа. Завханчууд минь үнэхээр сайхан наадлаа. Надад бол Тосонцэнгэл сумын маань наадам болоод буй мэт санагдаж байна. Яагаад гэхээр миний бор үрээ аман хүзүүдэж, багын найз Тод манлай уяач Галбадрахын маань бор морь түрүүллээ. Нэг уяаны морьд төрийн наадмын түрүү, аман хүзүүг хүртэн Завхан нутгийнхаа тэр дундаа Тосонцэнгэл сумынхаа нэрийг гаргасанд сэтгэл хангалуун сайхан байна.
-Бор соёолон өнөө жил хоёр дахиа аман хүзүүдэж байна. Алинд нь илүү догдолсон бэ?
-Мэдээж төрийн наадмынх нь. Төрийн наадамд морь айрагдуулж, төрд данслагдана гэдэг том хувь заяа. Хавар төвийн бүсэд бор үрээ маань түрүүлж яваад үзүүр дээрээ дайруулж аман хүзүүдсэн. Шинэ хүүхэд туршлагагүйтсэн хэрэг л дээ. Саяын аман хүзүү бол хуваарийнхаа дагуу оногдсон гэж бодож байна.

-Төрийн наадмын анхны хишгээ их тайван хүлээж авчээ.
-Би чинь баяр баяслаа ил гаргаж чаддаггүй бүдүүн тоймын хүн шүү дээ. /инээв/ Дотроо бол нөгөө дээлэндээ багтахгүй баярлаж байгаа./инээв/ Цэнгэлдэхэд цоллуулж байхдаа харин аав, ижийгээ бодоод жаахан “нэрсэн” шүү.
-Аав тань морь уядаг байсан уу?
-Манайх сумын төвийн айл. Аав маань Тосонцэнгэл сумын мод боловсруулах үйлдвэрт, ээж маань нийтийн ахуйн үйлчилгээний газарт мастер хийдэг байсан юм. 2014 онд намайг морь уяж эхлэх үед хоёул амьд сэрүүн байсан. Харин өнөөдөр төрийн наадамд морь айрагдуулахыг тэнгэрээс харж суусан байх. Яг ингэж бодсон нулимс дүүрээд ирдэг юм билээ.
-Тэр хэдхэн хоромд хүн өөрийн амьдралын үнэ цэнэтэй бүхнээ дэнсэлдэг юм шиг.
-Тийм байна лээ.
-Ижий, аав ихэс дээдэстээ талархахаас гадна багын найздаа баярлаж байсан байх.
-Тэгэлгүй яахав. МУ-ын Тод манлай уяач Галбадрах бид хоёр бүүр багын найзууд. 10 анги төгссөн цагаасаа хойш нөхөрлөж байна. Галаа найздаа маш их баярлаж байгаа. Миний нэр дээр давхиж байгаа хурдан буянгуудын ихэнх нь найзын маань адууны угшилтай. Би морь сонирхож уясан цагаасаа эхлээд өөрийн гэсэн цөөн тооны адуунд үржил селекц хийсэн. Тэдний маань түрүүч хурдалж байна. Сая гэхэд Төв аймгийн баяр наадамд даага түрүүлж, хязаалан гуравт давхисан. Өнөөдөр Баянцогт сумын түүхт 90 жилийн ойд хязаалан үрээ түрүүлж байна гэнэ. Удахгүй унаган тамгатай адуугаа улс, бүсийн уралдаанд айрагдуулах биз ээ.

-Бэлгэ оршиг. Томоохон наадмуудад ямар амжилт үзүүлсэн бэ?
-Галбадрахын даага, шүдлэндээ улсад айрагдсан хүрэн халзан азарганы төл халзан морь маань 2015 онд “Булганхангайн хурд” уралдаанд шүдлэндээ аман хүзүүдээд, долоо хоногийн ар дээр болсон ММСУХ-ны түүхт 20 жилийн ойд түрүүлсэн. Халзан морь маань дараа жил нь бас их хурдан байсан ч миний өм дутан гараан дээр хүүхэд нь унаж, “Алтай констракшн”-ы Бат-Эрдэнэ Тод манлайн морь тавиач хүү барьж авч мордоод улсад 10-т орсон. Хойтон жил соёолондоо төрийн гурван өндөрлөгийн суудал өнгөртөл өнгөнд явж байгаад сууж 13-т орсон. Жаахан өм дутаад байснаас миний халзан морь хурдан буян л даа.Халзан морины амжилтаас гадна “Мандалын хурд”-д даага гурваар давхиулсан.
-Улс, бүсийн уралдаанаас таван айраг түрүү хүртээд байгаа юм байна. Аль бүсийн уралдааныг зорих вэ?
Галынхантайгаа ярьж байгаад шийдвэрлэнэ дээ.
-Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье.
-За баярлалаа.
Б.Хастөр
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна