“Туушин”-гийн Н.Зоригтын хар амжилтаа ахиулж, түрүүллээ


Хаврын уралдаанууд үргэлжилсээр байна. Бид энэ удаа эрхэм уншигч морь сонирхогч та бүхэнд “Багануур-Бага Хэнтий” бүсийн морин спорт уяачдын холбооноос жил бүр зохион байгуулдаг уламжлалт уралдааны талаарх мэдээллийг хүргэж байна. Ням гараг буюу хаврын тэргүүн сарын шинийн дөрвөний бэлгэт сайн өдөр Гүнгалуутайн нутаг хүн малын хөлд дарагдаж өнжлөө.
“Нүүрэнтэйн хурд-2012” хаврын уралдаанд 50 гаруй хурдан азарга тоосоо өргөн хийморь бадрааж, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, “Туушин” компанийн захирал Н.Зоригтын хар өнгөрсөн жилийн амжилтаа ахиулан түрүүлж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ. Харин “Дүнжингаравын хурд-2011” хаврын бүсийн уралдаанд наймалж, “Нүүрэнтэйн хурд-2011” бүсийн уралдаанд аман хүзүүдэж байсан Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул Баяржавхлангийн зээрд халзан өнөө жил амжилтаа ахин бататгалаа. Хурдан азарганы уралдааны айргийн гуравт Багануур дүүргийн уяач Баатархүүгийн хонгор хурдалсан бол айргийн дөрөв, таваар Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Ариунсайханы хүрэн, бор тус тус хурдаллаа. Хоёр азаргаа айрагдуулж өмтэй сайхан наадсан Ариунсайхан уяачдаа нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.
“Нүүрэнтэйн хурд-2012” уралдааны их насны ангилалд мөн л тавь гаруй хурдан хүлэг шандас шалгаж, нутгийн адуу түрүүлэн зон олны урмыг дэврээнэ билээ. Багануур дүүргийн уяач Сэргэлэнбаатарын хээрийн ар дээр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул А.Мөнх-Эрдэнийн хээр хурдалсан. Дуу хуурын өлгий нутгийн уяач хурдан хүлгээ “Нууц” хэмээн нэрийддэг юм билээ. Харин айргийн гуравт Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уяач Д.Буянтогтохын буурал, айргийн дөрөвт тус сумын уяач И.Цолмонгийн хонгор халзан, айргийн тавд Багануур дүүргийн уяач С.Цэндсүрэнгийн “Онцгой” хэмээх хонгор морь тус тус хурдалсан юм.
Соёолонд бусад насны адил тавь гарч уралдсан бөгөөд Төв аймгийн Архуст сумын уугуул Ч.Махбалын сартай зээрд түрүүлж, Төв аймгийн Эрдэнэ сумын уугуул Мөнх-Эрдэнийн ухаа зээрд аман хүзүүдэн, Багануур дүүргийн уяач Гантулгын хул, гурвалж, мөн дүүргийн уяач Баярмагнайн хонгор дөрвөлж, Ганбаатарын хамар цагаан хүрэн тавласан юм.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна