МУ-ын Алдарт уяач Ч.Цэрэнбат: Төрийн зарлигт наадамд зургаан насны морь айрагдуулж шинэ амжилтын эзэн боллоо


АХ-ын 98 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын эрлийз дээд насны ангилалд хул азаргаа аман хүзүүнд хурдлуулсан улсын Алдарт уяач Ч.Цэрэнбатын баярын сэтгэгдлийг хуваалцсанаа хүргэж байна.
-Аав, хүү Алдартууд одтой сайхан наадлаа. 2019 он гарсаар төрийн зарлигт наадмаас хичнээн айраг, түрүү хүртсэн бэ?
-Есөн айраг, түрүү хүртлээ. Улсын баяр наадамд хул азарга аман хүзүүдэж, “Их хурд”-д хоёр азарга дараагаараа давхисан. Түүний дараа Хөвсгөл нутагтаа болсон “Хотгойдын хурд-4” хангайн бүсийн уралдаанд зургаан насны морь мордуулж, зургаан айраг хүртэн бас нэгэн сайхан амжилтын эзэн боллоо.
-Амжилт аа...
-Тийм ээ, “Хотгойдын хурд-4” уралдаанд зургаан насны морь айрагдуулсаны тав нь манай унаган адуу. Аймаг, сумын наадамд зургаан насны морь айрагдуулсан тохиолдол байдаг байх. Харин улс, бүсийн чанартай уралдааны зургаан насанд морь айрагдуулсан хүн байдаггүй гэнэ лээ. Д.Хишигжаргал, Х.Бат-Эрдэнэ, Д.Онон нарын Тод манлай уяачид улс, бүсийн уралдаанаас таван айраг авч байсан гэсэн.

-Нээрэн тийм байх шүү.
-Ямар ч байсан миний мэдэх сүүлийн жилүүдэд зургаан насны морь айрагдуулсан тохиолдол үгүй санагдана. Түүнийг баталж Билгээ /Батбилэг Тод манлайг хэлэв/ “Манайх тавыг авч байсан. Зургаан айраг авч байсныг санахгүй байна” гэсэн. Тэгэхээр ховор юм шиг байна лээ.
-Нутгийн дэвжээ ивээлээ хэмээн бэлгэшээсэн байх.
-Тэгэлгүй яахав. Уул усны орон болсон үзэмж төгөлдөр Хөвсгөл нутагт төрсөний буян заяа түшсэн байх. Мөн миний бурхдууд болсон тэнгэрт байгаа ижий, аав хоёр минь харсан байх. Уугуул нутгийн түмэн олонтойгоо гэмгүй явдгийн ч буян биз. Энэ бүгд дээр олон жилийн тууштай хөдөлмөрийн үр шим нэмэгдэж, ховорхон сайхан амжилтын эзэд болцгоолоо.
-Шинэ цагийн уяаны арга барилд суралцахаар “Түмний эх” галын гишүүн болсон хэмээн ярьж байсныг тань санаж байна. Хамт олны нөлөө бас байсан байх.
-Байлгүй яахав. “Түмний эх” гэж том галын гишүүн болж, аав хүү Тод манлайгуудаас суралцаад 2-3 жил болж байна. Би нэг зүйлийг эргэн тойрныхоо уяачдад хэлдэг юм. Тэр нь “Морин уралдаан бол спорт. Уламжлалт соёл мөн боловч одоо спорт тал руугаа хөгжиж байна. Тэгэхээр цаг үеэсээ хоцролгүй суралцаж, өөрсдийгөө хөгжүүлж байх хэрэгтэй. Том галын гишүүн болдоггүй юм аа гэхэд ойрхон байж суралц. Яагаад гэвэл спортод бэлтгэл хангагч чухал. Том галд байхын давуу тал бол олон сайн хурдан хүлгүүдтэй өрсөлдөж тэр хэрээр морьд чинь бэлтгэгддэг” гэж. Товчхондоо том галын гишүүн болно гэдэг нь “өндөр төлбөртэй, хатуу чанга дэглэмтэй сургуульд сурч байгаатай ижил” юм. Би яг ингэж хэлдэг.
-Аав хүү хоёр сайн суралцагч бололтой. Шигшмэл морьдын “Их хурд-8” уралдаанд азарга түрүү, аман хүзүүнд хурдлууллаа. Нэг хүний хоёр азарга айрагдаж байсан ч түрүү, аман хүзүүнд давхисан нь 21 жилийн түүхэнд үгүй байх аа.
-“Их хурд” уралдааны найман удаагийн түүхэнд нэг хүний адуу түрүү, аман хүзүүнд давхисан нь үгүй гэнэ лээ. Би бас судалж үзсэн. Эзэн хүний хувьд айрагдчих байх гэсэн тооцоо байсан. Гэхдээ түрүүлнэ гэж бодоогүй.
-Анх удаа “Их хурд” уралдаанд оролцож байгаа бил үү?
-Тийм. Халзан азарга маань өнөө жил их хурдан байсан л даа. Сунгаануудад зайтай ирж, улсад мордуулсан бол түрүүлэхээр байсан. Хэрвээ бичлэг харсан бол халзан азарганы хүүхэд ганц удаа гар хөдөлгөлгүйгээр барианд орж байгаа биз. Ноднин өнжсөн учраас өнөө жил тамир сайтай байна лээ. Өмнө нь хоёр бүсийн уралдаанд түрүүлчихсэн хурдан адуу л даа.
-Сар шинийн босгон дээр хоймор нутгаас шинэ цолтон төрөх нь тодорхой болжээ.
-Тод манлай уяач цолны болзол биелээд, цаана нь дөрөв, таван айраг илүү гарч байна лээ.Уржнангийн Сэлэнгийн уралдааныг оролцуулбал дахиад нэг нэмэгдэнэ. Өргөмжлөлийг нь өөр хүний нэр дээр бичээд өгчихсөн байсныг засуулах хүсэлт тавиад байгаа.
-Аав хүү Алдартуудад дахин баяр хүргэж амжилт хүсье. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-“Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олонд ч гэсэн баярлалаа. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье.
Б.Хастөр
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
203.91.117.8
Mundag
Reply