Монгол хэдийд орчин үеийн морин спортын цогцолбортой болох вэ?


Монголчууд бид морийг төрийн сүлдэндээ дээдлэн залсан гэдгээрээ сайрхах дуртай улс. Гэвч өдийг хүртэл олон улсын жижигт нийцсэн морин спортын цогцолбор барилгүй явж ирсэн нь хачирхалтай. Дэлхийн бусад улс орнууд морин спортыг хөгжүүлэхэд онцгой анхаардгийн дээр тэрхүү анхаарлаа бодитоор хэрэгжүүлж, олонд нийтэд харуулдаг. Манайхан яагаад ч юм бэ морин тойруулга гэхээр тоомсог морь тойргоор уралддаг, зам төдийхөнтэй ямбийдуу байгууламж мэтээр төсөөлөх нь бий. Гэтэл морин спортын цогцолбор гэдэг нь дасгал сургуулилт ба уралдааны тус тусын олон талбай, морин тойруулга, дасгал сургуулилт хийдэг битүү хучилттай талбай буюу манеж, эмнэлэг, олон зуун адууны суурин жүчээ, үзэгчдийг суулгах кафетэй, морин спортын дасгалжуулагч, унаач, тахлагч зэрэг мэргэжлийн хүмүүсийг бэлддэг тусгай сургуультай гээд асар том байгууламж, морин спортын стадион байдаг. Очиж үзээгүй бол төсөөлөхөд бэрх байж болох. Гэхдээ морин спортын стадион барихаар шийдвэл ямар ч байсан дэлхийн жишигт хүрсэн орчин байгууламж байх ёстой. Иймд харьцуулж төсөөлөхөд дэм болох үүднээс дэлхийд хамгийн алдартай морин спортын есөн стадионы талаар товч танилцуулъя.
AL SHAQAB, КАТАР
Товч: 120х80 хэмжээтэй задгай, 100х60 хэмжээтэй дээвэртэйгээс гадна бие халаалтын том талбайтай. Үүнээс гадна 400 адууны жүчээ бүхий 98 га талбайг хамардаг.

Энэ төвийг 1992 онд Катарын шейх Хамад Бин Халифа Аль Тани байгуулсан бөгөөд 2004 оноос Катар улсын Боловсрол, шинжлэх ухаан ба нийтийн хөгжлийн сангийн мэдэлд очжээ. Энд морин спортын академи үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ зуны олимпийн тоглолтонд багтдаг морин спортын гурван төрлийг хөгжүүлдэг байна. Мөн үржүүлэг, шилэлтийн ажил тогтмол хийгдэж, “Longines Global Champions Tour”-ийн нэг үет шат зохион байгуулагддаг аж.




SPRUCE MEADOWS, КАНАД
Товч: 1000 адууны жүчээ, хоёр битүү дээвэртэй, сургуулилтын буюу манеж, тэмцээн уралдааны долоон талбай, нийт 204 га бүхий талбайтай.
Энэхүү цогцолборыг 1975 онд байгуусан. Эхний том тэмцээнийг нээгдсэнээс хойш жилийн дараа явуулж байсан бол өдгөө жил бүр задгай талбайн таван том тэмцээн, битүү дээвэртэй байгууламжийн найман тэмцээн тогтмол зохион байгуулагдаж байна. /Зуны цуврал тоглолтонд CSI5* National, CSI5* Continental, CSI5* Pan American, CSI5* North American, CSIO5* Spruce Meadows Masters багтдаг/ Ингээд зогсохгүй 2018 онд гол талбай дээр орон нутгийн багт зориулан хөл бөмбөгийн талбай байгуулж, конкурын тэмцээнээс гадна хөл бөмбөгийн тэмцээн явуулах боломжтой болгожээ.
ALL ENGLAND JUMPING COURSE AT HICKSTEAD, ИХ БРИТАНИ
Товч: Долоон талбайтай, түүний дотор зүлгэн хучлагатай Дерби, хоёр манеж, 120 адууны жүчээ, 5000 үзэгч багтаах индэр.

Энэ цогцолборыг 1959 онд Британийн бизнесмен Дуглас Банн байгуулсан бөгөөд өдгөө үр хүүхдүүд нь эзэмшдэг. All England Jumping Course буюу ярианд Хикстед гэгддэг энэ цогцолбор нь конкурын уралдаанаараа алдартай. 2010 онд 50 жилийн ойгоор нь сая гаруй фунтээр сэргээн засварласан бөгөөд конкур, уналгаас гадна драйвинг, морин пологийн уралдаан явуулах боломжтой болсон. Олон улсын хааны морин шоу CHIO 5* энэ цогцолборын онцгой үйл явдалд тооцогддог.
SPORTPARK SOERS, ГЕРМАН
Товч: 150х120м зүлэгт талбай, 40 мянган үзэгчдийн суудалтай, “Deutsche Bank Stadion” гэж нэрлэгддэг сургалтын тусгай стадионтой (элсэн талбай, 6300 үзэгчийн суудалтай), “Albert-Vahle-Halle” гэж нэрлэгддэг морины тусгай үзүүлбэрт зориулсан заалтай (1200 үзэгчийн суудалтай), драйвингийн талбайтай (2500 үзэгчийн суудалтай), 430 адууны жүчээтэй, 22,5 га талбайтай.

Sportpark Soers нь Германы Умард Рейн-Вестфал мужийн Аахен хот дахь олон улсын түвшний спортын байгууламжуудын цогцолбор юм. Энд хөлбөмбөгийн талбай, мөсөн ордон, зүлэгний хоккейн болон спорт буудлагын талбай, бүжгийн сургууль, морин спортын цогцолбор зэргийг багтдаг.
“Aachen-Laurensberger Rennverein e.V” (ALRV) гэдэг нь 1898 онд байгуулагдсан төрийн бус байгууллага. Энэ байгууллага нь дэлхийн морин спортын хамгийн нэр хүндтэй, хамгийн том уралдаанд тооцогддог CHIO Aachen-ийг жил бүр зохион байгуулдаг юм.
OLIVA NOVA, ИСПАНИ
Товч: Есөн талбайтай, 1040 адууны жүчээтэй Европын хамгийн том морин спортын цогцолборуудын нэг. 2012 онд үүсгэн байгуулагдсан. Жилд хоёр удаа Газрын дундад тэнгисийн хавар, намрын уралдаанууд явагддаг. Морин спортын бүх байгууламжууд далайн эргээс 500 м зайтай агаад гольф, теннис, хөл бөмбөг, регбийн талбайтай. Мөн мэдээж зочид буудалтай.

MAXIMA PARK, ОХУ
Товч: Долоон талбайтай, гурван манежтай, гурван төрөлтийн замтай 661 адууны жүчээтэй, 70 га газартай. Энэ цогцолбор нь Оросдоо хамгийн алдартай морин спортын цогцолбор. Олимпийн талбай нь 100х70м, Гранд Арена нь 80х40м харьцаатай. Хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий малын эмнэлэгтэй. MAXIMA MASTERS, Russian Mini Cup, MAXIMA PARK зэрэг тэмцээнүүд бүгд энд явагддаг.

PALM BEACH INTERNATIONAL EQUESTRIAN CENTER (PBIEÅ), АНУ
Товч: 17 талбайтай, түүний дотор зүлгэн хучлагатай дербитэй, 110х64 м харьцаатай манежтай, 200 адууны жүчээтэй, 202 га газар эзэлдэг. PBIE нь Флорида мужийн Веллингтонд байдаг морин спортын гурван төвийн хамгийн том нь. 110х64 м харьцаатай Van Kampen Arena манеж нь дэлхийн хамгийн том битүү дээвэртэй талбайд тооцогддог. Өвлийн морин спортын их наадмаараа хамгийн алдартай.

Х-BIONIC SPHERE, СЛОВАК
Товч: Гурван зүлэгт ба гурван элсэн талбайтай, 700 адууны жүчээтэй, уралдааны тойруулгатай, нийт 100 га талбай эзэлдэг.

Марио Хоффман гэдэг хувийн хөрөнгө оруулагчийн төслөөр хийгдсэн. Морин спортын уралдаан тэмцээнээс гадна Х-bionic sphere дотор олимпын 27 төрлийн спортын уралдаан тэмцээн явуулах боломжтой. Энд хөлбөмбөгийн талбай, усан бассейн, дугуйн зам, элсний волейболын талбай, кинотеатр, аквапарк, ресторан, зочид буудал зэрэг зочдын тав тухыг хангах газрууд олон бий.
GRAND PARQUET, ФРАНЦ
Товч: Долоон талбайтай, гурван төрлийн замтай, үндсэн талбай нь 1600 үзэгчийн суудалтай, 237 адууны жүчээтэй, 26 га эзэлдэг.

Фонтенблог Францын морин спортын нийслэл гэж болно. Энд цэргийн уналгын сургууль ба Францын анхны морин тойруулгуудын нэг байрладаг. Мөн Францдаа хамгийн томд тооцогддог GRAND PARQUET нь хуучин хааны ангийн эдлэн газарт, үзэмжит байгалийн дунд баригджээ.

Б.Бадрал
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна