Арьс нимгэн адууг олон тарлаж болохгүй

Сайн адуу сайн давхих нь цөөн. Муухай адуу давхих нь олон. Адуу тус тус янзтай тул нэг адил уяж болохгүй. Арьс нимгэн, сэтгэл хөнгөн морийг их гишгүүлж, олон хүчтэй тарлаж болохгүй. Заслага нийлсэн морь бие, сэтгэл нь хөнгөн амгалан жаргалантай байдаг. Уяа засал зохилдсонгүй морь зүс өнгө муу, хамар атирч, нүд нуухтаад олон хэвтэх бөгөөд бие хүнд байдаг. Адуунд дадал гэж байлтай. Юу гэвэл хүн өөрийн унаган адууг даага, үрээ цагаас нэмэх ба үл нэмэх олон цөөнд хол ойр давхих, хэдэн хоногтой засах, тарган эцэнхий уралдах зэргээ эзэн хүний мэдэлд болох тул тэр дадал сургуулиар дадаг боловуу.
Хол нутагтай хүнээс хурдан адуу авбал уяа засал солигдох мэт. Дөрвөн мөч дээд доодгүй тэгшхэн бүдүүхэн бөгөөд бие бэсрэг, хөнгөн, арьс мах элбэг нимгэн бөгөөс цуцал багатай байх магадгүй. Дээд бие хүнд сайн, тураг бөгөөд үе хөл нарийн бол газрын холд цуцах магадгүй. Харин таван цулын толгой эрхтэнд үзэх хэрэгтэй.
Хужир муу гэдэг. Юу ч болов анх уяхаас цагдан цээрлэж байгаад осолдон хар шороо хужир балмаг идвэл муу биз. Их хужиртай ус нуур ууж байхад давхилд мах нь хөөсөн байдаг. Үүнийг хөлс дутуу гэж эндүүрч хэтрүүлэх магадгүй болов уу.
Алив морины бүх бие төгс бөгөөд чихний ургац эрс дээгүүр, холбоо үзүүр эсрэг харалцсан мэт бөгөөд төвгөр, нүд нь хар хүрэн бөгөөд уужим бүлтгэр, харц нь тогтуун сайхан, хамрын нүх бүрээний амсар мэт, хуулзар нь хуцын хуулзар мэт монхор, шанаа талхи нь хонхор, эрүүний яс матаастай, эрүүний толгойн хэв уртхан боловч мах нь хатангир, соёо урт, шүд урт тэгшхэн, цөгц нь гүнзгий, шөрмөс нь нимгэн, чанга, хий нь цээл уужим, хүзүү нь урт, дөрвөн хөлийн гишүүнүүд эрс, бэрэвхий нь эрс бөгөөд дөрвөн хуруу хэр, туурай эрс ирмэг бүдүүн, дал урт, сэрвээ өндөр, цавь бага, хавирга сүврэг нь өргөн урт бөгөөд матаас нь бөөрөнхий, борви хонго нь нугалаагүй бөгөөд шулуун, гуя нь гурын гуя мэт, салтаа нь гэрийн хаалга мэт ханхар, дэл сүүлний өтгөн шингэн нь дундаж, ширхэг нь нарийн цэвэрхэн бөгөөд эрчгүй мяндсан ширхэгтэй, бүх яс нь илэрхий төвгөр, мах хөрс бага бөгөөд хатангир, арьс нимгэн сул, үс нь бугын үс мэт тачир, бөөрний хий бага, ааль зан нь хөнгөн сайхан, аньсага уужим, хөлс элбэг, уяан дээр зогсож байхад толгой дээгүүр бөгөөд элдвийг эргэцүүлэн харж эргэн тойрч байх, морь давхихад бөхийж давхих.
Адуу ижилдээ явахаас баримагц дээрдэх, барьснаас эмээл засмагц дээрдэх, эмээл зассанаас унамагц дээрдэх, унаж энгийн явахаас давхимагц дээрдэх. Энэ мэт болбол нэгэн сайн морь байж магадгүй байна.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна