Ламын Гэгээний 360 жилийн ойн баяр наадмыг нэхэн дурсвал...


Ламын Гэгээний 360 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
Тэртээ 1999 оны 08-р сарын 04, 05-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Дуурсахын цэнхэр хөндийд Монголын шашин соёлын нэрт зүтгэлтэн, бурхан шашны гурван зулын нэг, Монголын маарамбын оройн дээд чимэг, ууган зурхайч Хамба Номунхан Эрдэнэбандида хутагт Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 360 жилийн ой, баруун болон төвийн бүсийн аймгуудын "Морин эрдэнэ бат оршил өргөх” даншиг баяр цэнгэл наадам өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдсан.

Ламын гэгээний анхдугаар их даншиг наадамд тухайн цаг үедээ хурдан хурц давхилаараа олон түмэндээ танигдаж алдар цууд гарсан хурдан хүлгүүдээс 1997 оны Эрдэнэт овооны их тахилга наадамд түрүү магнайд хурдалж, 1998 оны Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд” анхдугаар уралдаанд аравт хурдалсан Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат, МУ-ын Алдарт уяач П.Доржпаламын хээр азарга, 1997 онд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумнаа зохион байгуулагдсан “Адууны хишиг өлзий дэлгэр” баруун бүсийн даншиг наадамд айргийн гуравт хурдалсан Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Пүрэвийн хүрэн азарга, мөн 1997 оны Говь-Алтай аймгийн Дэлгэр сумнаа зохион байгуулагдсан “Адууны хишиг өлзий дэлгэр” баруун бүсийн даншиг наадамд түрүү магнайд хурдалсан Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Хүрэлбатын ягаан, 1995 оны Завхан аймгийн Дөрвөлжин сумнаа зохион байгуулагдсан “Морин эрдэнэ бат оршил” баруун бүсийн анхны даншиг наадамд соёолон түрүү магнайд хурдалж,

1999 онд Ховд аймагт зохион байгуулагдсан “Алтайн унага - 99” баруун бүсийн даншиг наадамд айргийн дөрөвт хурдалсан Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Ж.Дамдингийн Оодон хээр, 1997 оны Говь-Алтай аймгийн Дэлгэр сумнаа зохион байгуулагдсан “Адууны хишиг өлзий дэлгэр” баруун бүсийн даншиг наадамд шүдлэнгийн түрүү магнайд хурдалсан Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Бадарчийн зээрд, 1999 оны Үндэсний их баяр наадамд айргийн гуравт хурдалсан Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат, аймгийн Алдарт уяач Х.Цогнойжамцын хонгор, 1999 оны Үндэсний их баяр наадамд айргийн дөрөвт хурдалсан Хэнтий аймгийн Баян-Адарга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Л.Ганпүрэвийн сартай зээрд, 1999 оны “Говь шанхын хурд-I” говийн бүсийн анхдугаар даншиг наадамд айргийн тавд хурдалсан Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат, МУ-ын Манлай уяач Н.Түмэнбаярын цавьдар зэрэг хурдан хүлгүүд хүрэлцэн ирж хурд хуваалцсан юм. Тус наадмын хамгийн том онцлог бол арван насны шигшээ унага уралддаг их насны морьдын уралдаан байсан. Ламын гэгээний анхдугаар дүрийг тодруулах даншиг наадамд их насны морь 1000 гарч уралдан алдарт “Арвагар хээр” түрүү магнайд хурдалж байсан бол 1999 онд энэ түүх дахин давтагдаж 1200 орчим их насны морь уралдахаар бүртгүүлж уралдаанч хүүхдийн номер дууссан хэмээн заримыг нь бүртгэж чадалгүй буцаасан гэдэг. Гэсэн хэдий ч их насны морьдын уралдаанд мянган гаруй алтан туурт шимтэй сайхан уралдаж Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Батбаатарын хүрэн түрүү магнайд хурдалж Түмэн эхээр цоллуулан, хонгор нутгийн унаган дөрвөн морь айрагдсан бахдам амжилтыг үзүүлсэн юм.
Харин адуун сүргийн манлай азарганы уралдаанд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат, МУ-ын Алдарт уяач П.Доржпаламын хээр аргагүй тэр цагийн шандаст хүлэг болохоо батлан харуулж түрүү магнайд хурдлан ирж түмний эхээр хоёронтаа тодорсон юм. Энэхүү даншиг наадамд хонгор нутгийн уяачид одтой сайхан наадаж хоёр түрүү, 17 айраг хүртсэн юм.
Азарга
1.Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Пүрвээгийн Доржпаламын хээр

2.Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Содын Нарангэрэлийн зээрд
3. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, сумын Алдарт уяач Даваагийн Гардийн хээр

4. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уугуул, аймгийн Алдарт уяач Очирын Ганчулууны сартай зээрд

5. Архангай аймгийн Өгийнуур сумын уугуул, аймгийн Алдарт уяач Гэндэнгийн Баттөрийн хүрэн

6.Улаанбаатар хотын Налайх дүүрэг, нийслэлийн Алдарт уяач Хаянхярваагийн Цогнойжамцын бор

7. Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Жожингийн Пүрэвийн хүрэн
8. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын уугуул, уяач Цэрэнгийн Нармандахын халтар

9. Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бат-Очирын Нямсүрэнгийн харлаг

10. Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул, аймгийн Алдарт уяач Пүрэвтэгшийн Баттөрийн хондон

Д.Гантулга
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна