Уяач Ц.Цэнд-Аюуш: Нэг жил хул даага маань таван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авч байлаа

Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат Цэвэгжавын Цэнд-Аюуш 1977 оны 12-р сарын 5-нд Шарилжитын Дунд өтөг хэмээх газар төржээ. 1998 оноос хурдан морь уяж, 2011 онд халтар соёолонгоо сумынхаа наадамд түрүүлгэж байсан аж. Ингээд түүний бичил ярилцлагыг хүргэе.
-Цэнд-Аюуш уяачийн нэрийг гаргасан хурдан хурц хүлгэдээсээ танилцуулаач?
-Би чинь адуутай ноцолдсон малчны гэрт өссөн хүн. Хар багаасаа л адуу малаа сургаж, номхруулан, эдэлж, бас ах нарынхаа уясан хурдны морийг унадаг байлаа. Ингээд 1998 оноос хойш бие дааж морь уяж, 1999 онд Бөхмөрөн сумандаа таван настай хул морь тавлуулж анхны айргаа амссан юм. Манай баруун аймагт чинь хавчигт насанд уралдуулахгүй. Харин их насанд хориодоор ирж байлаа, энэ хул морь. Тэр цагаас хойш тасралтгүй морь уялаа.
-Уяа эхлүүлсэн хул морь хаанахын удам угшилтай вэ?
-Жинхэнэ манай унаган адуу. Манай өвөг дээдэс морь мал сайтай улс. Өвөө аав Шийзэн энэ сум орон нутгийн анхны “Бадрал” нэгдлийг үүсгэн байгуулж, даргаар нь ажиллаж байсан хүн. Өөрөө бас морь уяж уралдуулна. Миний аав Шийзэнгийн Цэвэгжав ч сум орон нутагтаа олон айраг түрүүтэй уяач байгаа юм. Бас барилдана, сумын заан цолтой. Гэхдээ намайг бага байхад бурхан болсон юм. Ах нарын яриагаар хурдан буурал, жороо хүрэн алаг, халтар жороо морьдоороо сайн нааддаг байсан гэдэг. Ер нь жороо морь олонтой хүн байсан гэж ээж ч ярьдаг байлаа. Миний ээжийн талынхны адуу ч жороогийн удамтай.
-Ээж ааваасаа хэдүүлээ вэ? Танаас өөр уяач байна уу?
-Ээж аав маань зургаан хүү төрүүлж өсгөсөн. Манай том ах Цэндсүрэн одоо 60 настай. Улаанбаатар хотод амьдарч байна. Багаасаа л эрдэм номын мөр хөөсөн хүн бий. Гэхдээ морь уяна, айраг түрүүтэй наадна. Дараагийн ах сумын заан Цэвээнгэрэл бас аймгийн Алдарт уяач цолтой. Бид хэд хамтарч морио уядаг юм. Намайг моринд ороход нөлөөлсөн хүн дээ. Эрт дээр үеэс уламжлан ирсэн өвөг дээдсийнхээ адууны удмыг таслахгүй юмсан. Нөгөө талаас нүүдэлчин монголчуудын энэ өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахсан. Сум орон нутгийнхаа хурдыг нутагтаа хадгалж авч үлдэхсэн гэх сэтгэлийн үүднээс моринд орсон юм, би.
-Хул морины дараа ямар адуугаар наадав?
-Бөхмөрөн сумын уугуул адуучин Олцон гэж хүнээс удмын нь халтар хязааланг худалдаж авлаа. Тэгээд сумандаа соёолонд нь түрүүлгээд, хавчиг насанд нь өнжөөгөөд, долоотой азарганд нийлүүлээд долоогоор ирсэн. Наймтай азарганд гуравлаж, өнгөрсөн жил сумын 90 жилийн ойгоор 22-т ирсэн. Одоо 9 настай азарга бий. Бас миний хул азарга, хул даага хоёул Ардын хувьсгалын 91 жилийн ойгоор түрүүлсэн. Мөн миний ах Цэвээнгэрэлийн хүрэн азарга гурвалж байлаа. Энэ жилийн тухайд дөрвөн морь эхээр тэжээлд оруулаад таван сарын эхээр сүрэгт нь тавьчихсан. Зуны улсын баяр наадмын бэлтгэл ажил гэж ойлгож болно. Тэгээд зургаан сар гарангуут бариад уячихна даа.
-Сумаасаа гарч наадаж байна уу?
-Газар хол учраас аймаг явахгүй байна. Манай морьд чинь ачуулж сураагүй. Тэр хүртэл хөтөлж явна гэдэг төвөгтэй байх юм. Гэхдээ ойролцоох Ховд, Сагил, Түргэнд морьдоо хөтлөөд оччихно. Увс аймгийн 19 сумын баруун хязгаар нь Баян-Өлгий аймгийн сумдтай хиллэдэг. Манайхаас Ногооннуур сум 80 км болохоор тэнд болж байгаа наадам бараг алгасахгүй дээ. Энэ хавар Ногооннуурт Ардчилсан намын баяр болсон. Энд их насанд хээр морио аваачиж арваар давхиулсан. Үүнээс гурван жилийн өмнө буюу 2012 онд Баян-Өлгий аймгийн баруун бүсийн даншигт очиж наадаж байлаа. Тэр жил хул даага маань их иртэй байж, зэргэлдээ Ховд, Ногооннуур болон өөрийн сумандаа найм уралдсан. Таван алт, хоёр мөнгө, нэг хүрэл авч байлаа. Тэрнээс хойш шүдлэндээ улсын баяр наадамд зургаалж, дөнөндөө сумын 90 жилийн ойгоор 24-т ирсэн. Даанч сүүлийн үед уяаг нь нэг тааруулж чадахгүй байх шиг байна.
-Орчин цагийн уяанд гаршихгүй байна уу?
-Тийм ээ, орчин цагийн уяаг хэрэглэж дадахгүй л байна шүү. Бид чинь овьёос, өвсөө л нэмэлтээр өгнө. Тэрнээс тэр эм тариаг нь хэрэглэж үзээгүй. Үнэндээ нэг л айгаад байх юм.
-Одоогоор хичнээн айраг түрүүтэй болоод байгаа вэ?
-Таван түрүү, арваад айрагтай болж байна.
-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.
-Газар хол гэж түүртэлгүй биднийг зорин ирж сайхан яриа өрнүүлж байгаад та бүхэнд ч баярлалаа. Манай уяачдын холбоо болон уяачдад урам зориг нэмсэн сайхан ажил болж байна.
У.Энхмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна