Сумын Алдарт уяач Ш.Түвшинбаяр:Улаан азаргаа ерөөлөөр учирсан хэмээн бэлгэшээдэг


Асгатын хурдан улаан азаргануудын нэг Ш.Түвшинбаярын улаан сумынхаа баяр наадамд хоёр түрүүлж, нэг айрагдан, Дарьганга сумын наадамд нэг түрүүлсэн юм. Эзэн уяачаа морь уях хүслээр жигүүрлэж, хурд тарьсан улаан азарга Батын Лхамсүрэнгийн төл гэдгийг хэлэх нь зүйтэй биз ээ. Ингээд та бүхэндээ Дөхөм II багийн харьяат Шагжаагийн Түвшинбаяр уяачийг уулзуулж байна.
Тэрээр сумын аварга хадланч, Тэргүүний хоршоологч, сайн малчин төдийгүй VII таван жилийн гавшгайч юм. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасны сацуу ММСУХ-ны 20 жилийн ойн медалийг хадгалуулжээ.
-Таныг АХ-ын 95 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадам болон шигшмэл морьдын “Их хурд-7” уралдаанд айргийн дөрөвт хурдалсан Яруу хээр азарганы талаар ярьж өгнө гэсэн. Ярилцлагаа хурдан хүлгийн удам угшлын талаар эхэлье.
-Эцэг нь манай дүү Батдэлгэрийн суманд аман хүзүүдсэн хээр азарга. Эх нь миний улаан азарганы төлийн төл хонгор гүү. Хязааланд нь Мэндбаяр гэж дүү маань тэжээгээд, манай хүү уяж сумын 90 жилийн ойд долоогоор давхиулсан. Давхар уяагаар аймагт болсон зүүн бүсийн уралдаанд таваар давхиад, соёолондоо зарагдсан. Тэгээд улсад айрагдаж, “Их хурд”-д ахиад айрагдсан. Миний улаан азарганы угсааны адуу учраас надаас асуугаарай гэсэн байх л даа. Ах нь үүнээс дэлгэрэнгүйгээр ярьж мэдэхгүй байна.
-Тэгвэл улаан азарганыхаа талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Миний улаан азарга Батын Лхамсүрэнгийн хар азарганы бие төл. Эх нь Уулбаян гаралтай улаан гүү байсан. Тэр гүү их намтартай. Яриулах уу?
-Мэдээж...
-1980 хэдэн онд манай аймгаас Хятад руу адуу гаргадаг байсан юм. Тэр адуун дээр манай хадам аав Сүхбаатар гэдэг өвгөнтэй таараад “Эндээс нэг гүү авъя” гэж. Манай хадам өвгөн Батын Лхамсүрэнгийн хүргэн нь байхгүй юу. Тэгсэн Сүхбаатар гуай “Энэ улаан байдсыг ав” гээд зааж. Сүхбаатар гуай Улсын Сайн малчин хүн. Хадам аав хэлснээр улаан байдсыг аваад хар азарганд хураалгаж. Эхлээд нэг улаан морь гарч, соёолондоо суманд таваар орсон юм билээ. Түүний дараа хар адуу гарч бас их хурдалсан. Миний улаан азарга бол гурав дахь нь.

-Улаан азарга хэдий үеэс уягдсан бэ?
-Шүдлэнгээсээ уягдсан. Шүдлэн, хязааландаа суманд 20 гаргаж давхиад, соёолондоо хурдан байсан ч арай нимгэдээд 12-оор давхисан. Тэгээд хавчиг азарга /1986 онд/ анх түрүүлж, долоотой аман хүзүүдээд, наймтай хөлний асуудлаас болоод уралдаагүй. Түүний дараа жил 13-аар ороод 1990 онд 10 настай азарга сумандаа дахин түрүүлж, 1991 онд Дарьгангад түрүүлсэн. Харин 1992 онд 12 настай азарга Асгатын наадамд уралдаж байгаад замдаа эндчихсэн юм.
-Юунаас болсон юм бол?
-Ай мэдэхгүй, өвгөчүүлийн ярих нь тарган дэлбээ гэх юм билээ. Аймгийн тээвэрчдийн ойд уралдуулдаг юм уу гээд тарган талд нь мордуулсан юм. Түүнээс болсон байх.
-Төлүүд нь яаж давхисан бэ?
-Ш.Чулуунбаатарт очсон улаан морь 2-3 ч айрагдсан. Мөн Бадрах гэж адуучинд манай өвгөн нэг улаан азарга өгч тэр нь суманд 2-3 удаа айрагдсан. Бас нэг улаан даага Дарьгангын Өвөр хүрэмд болсон тахилгад таваар орсон. Миний улаан азарга охин төл олонтой. Тэдний төлүүд түрүүчээсээ давхиж л байсан. Улаан азарганы төл гүүний төл даага ноднин Их уулынхаа тахилгад дөрөвлөөд, аймгийн зүүн хойно болон адууны Дэлгэр овооны наадамд аман хүзүүдсэн.
-Улаан азаргаа та хадам ааваасаа худалдаж авсан юм уу?
-Үгүй ээ, бэлгэнд ирсэн. Улаан азаргаа бэлэгт аваад хоёр гүү авч тавьж, адуужсан. Дээр үед малын тоо заачихдаг. Айлууд амьжиргаагаа бодоод голдуу үхэр авч үлддэг. Манайх ч бас тэгдэг л байсан.
-Та ер нь хэдий үеэс морь уясан юм бэ?
-1980 хэдэн оноос төрсөн ах Алтангэрэлтэйгээ хамжиж морь уях болсон. Одоо бол өөрөө уяхгүй, үр хүүхдүүдэдээ зааж зөвлөөд л байж байна.
-Ахаас тань өөр морь уяж байсан хүн бий юу. Өөрөөр хэлбэл, танайхан хэдэн үеэрээ морь уяж байгаа улс вэ?
-Байгаагүй. Харин аавын минь хонинд унадаг халзан морийг нутгийн өвгөчүүл шинжээд уяж, уралдуулжээ. Тэгсэн нөгөөх нь энэ нутгийн нэг хурдан морьтой уралдсаар зургаад орсон. Тэгээд Жанцан гэдэг өвгөнд зарагдаж Дарьгангын отрядад очоод Отрядын улаан гэж цуутай морь болсон гэдэг юм. Миний ах Ш.Алтангэрэл цол хэргэм өгдөггүй үед морь уяж байсан хүн. Одоо хүү А.Батдэлгэр нь морь уяж байна.
-Танай хүүхдүүд морь уях уу?
-Ах нь таван хүүхэдтэй. Хоёр хүү морь уяна аа.
-Улаан азарганы удмын гэдэг юм уу, танай адуунаас гадагшаа гарч хурдалсан нь байна уу?
-Жижиг хээр азарга Говь-Алтай аймгийн Алзахгүй гэдэг хүнд очоод олон айрагдаж, түрүүлсэн. Лав л 5-6 удаа түрүүлж, айрагдлаа гэж дуулдсан. Манайхаас олон адуу гарсан. Ойр зуурын наадамд айрагдлаа л гэдэг юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Ярилцлагаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.
-Улаан азаргаа анх түрүүлгэхэд л их баярласан даа. Одоо ч гэсэн “Сайн хүлэг ерөөлөөр учирсан даа” хэмээн бэлгэшээдэг юм.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна