Я.Түвшинбаяр: Урьдчилан сэргийлэлт сайн хийсэн уяач уралдааны үед эрсдэл бага үүрнэ


Чагнуур баривал эмч, камер баривал зураглаач, хусуур түрийлбэл уяач болдог морь сонирхогч, уяачдын эчнээ танил нэгнийг энэ удаагийн “Эмч зөвлөж байна” буландаа урилаа. Уншигч та бүхэн дээрх өгүүлбэрээс энэ удаагийн зочныг хэлүүлэлтгүй таньсан байх. Мэдээж энэ бол“Ажнай” адууны эмнэлгийн ерөнхий эмч, “Түмний эх” студийн сэтгүүлч, Онгон сумын уяач Ядамын Түвшинбаяр юм.
Оюутан ахуй цагаас адууны эрүүл мэндийн чиглэлээр дагнан суралцаж, эдүгээ гүнзгийрүүлэн судалж байгаа тэрээр “Тод магнай”-н урилгыг хүлээн авч “Хурдан морины эрүүл мэнд” сэдвээр зөвлөхөөр шийдсэнээ дуулгаж “Ажиглаад байхад хот орчмын уяачид илүү шинжлэх ухаанчаар морио уядаг. Өөрөөр хэлбэл хор, хөндүүрийг нь яаж гаргах вэ, туранхай моринд ямар эм тариа, витамин хэрэглэх вэ, доголоод байгаа адуунд ямар эм тариа сайн бэ? гэгчлэн өдөр тутмын асуудлуудаа бусдын туслалцаагүйгээр шийдвэрлэж чаддаг болж. Харин хөдөө орон нутгийн уяачдад энэ талын мэдлэг тааруу байх шиг санагддаг. Жишээлбэл, хөдөөгийн уяачид хавраас эхэлж морио уядаг бол хот орчмынхон намраас эхэлж байна. Хоёр улирлын буюу хугацааны энэ зөрүү нь асар их ялгааг бий болгодог. Төвийн уяачид ихэнх нь зун уралдаан дуусмагц малын эмч дуудаад үзлэг, оношилгоог хийлгэж уралдааны явцад бэртэж гэмтсэн, өвдсөн хавдсан адуундаа зохих эмчилгээг хийлгээд дараа жилийн уяандаа бэлэн болгоод тавьдаг. Ингэснээр хурдан морьд эрүүлжин дараа жилийн уяаны ажил эхлэхэд ямар нэг асуудалгүй болдог. Гэтэл хөдөөд өвөл тарга хүчээ гүйцэд буулгаж хорыг нь гаргаж амжилгүй тэжээчихээд хавраас унаж эдлэн, зун уралдуулдаг. Өөрөөр хэлбэл намрын арчилгаа, өвлийн эхэн сарын уналга эдэлгээг орхигдуулдаг. Үүнээсээ болоод орон нутгийн уяачид хүссэн үр дүндээ хүрч, амжилт үзүүлж чаддаггүй” хэмээн яриагаа эхэлсэн юм.

-Та уяачдад хамгийн түрүүлж юуг анхааруулж зөвлөдөг бэ?
-Манай уяачид мэдээж шинжлэх ухааны хүмүүс биш болохоор тэдний мэдлэгийн хэмжээнд чадах зүйлийг нь зөвлөнө. Тэдгээрийн чадахгүй зүйлсийг малын эмч бид нар гардан гүйцэтгэх хэрэгтэй. Аливаа адууг уяж сойход урьдчилан сэргийлэх арга хэмжээ маш чухал үүнийг ямар ч уяач хийж чадна. Ингээд хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөe.
1. Паразит хорхойг устгах: Адуунд олон олон төрлийн паразит хорхой байдаг. Үүнд параскаридоз, ходоодны гуур, оксиуроз, том стронгилятоз, жижиг строгилятоз гэх мэт. Эдгээр паразитууд нь адуу малыг турж эцээхээс гадна ходоод гэдэсний үрэвсэл шархлаа үүсгэдэг.Манай оронд халдварлалт өндөртэйгөөс мал амьтан үхэх ч аюултай.
Тиймээс уяачид та бүхэн урьдчилан сэргийлэх зорилгоор адуу малыг хавар намрын улиралд туулгаж “эмчлэх” шаардлагатай. Энэ жил манай эмнэлэг долоон аймгийн 100 гаруй адууны ходоодыг дурандаж үзэхэд гууртай адуу маш их байсан бөгөөд энэ нь шууд уяачдын хариуцлагагүй байдал бас мэдлэг тааруу байгаагийн илрэл юм.
Эмчилгээ
• Экомектин буюу Адууны шахмал туулга (малчдын хэлж заншсанаар хар морьтой туулга)
• Ивомекийг 50мг/кг эсвэл амаар олгож болно.
• Фенбендазолыг 5-10 мг/кг тунгаар бодож амаар олгож устгана.
Анхааруулга: Манай уяачид хямдыг нь бас олон адуунд өгөхийг нь бодоод экоментик 100 буюу 1 л савлагдсан туулгалтыг их өгдөг. Энэ нь паразитын туулгалтад сайн хэдий ч ходоодны гууранд нөлөөлөхгүй бусад паразитад сайн үйлчилдэг. Тиймээс болж өгвөл яг уях адуундаа хар морьтой туулгалтаа өгөх нь зүйтэй юм шүү.
2. Вирусын гаралтай ханиад томуугаас урьдчилан сэргийлэх:
Уяач хүний бүтэн жилийн хөдөлмөрийг хамгийн их үнэгүйдүүлдэг зүйл бол ханиад томуу юм. Тарган цатгалан амралттай байгаа адуу төдийлөн ханиад тусаад байхгүй. Харин уягдаж сойгдоод дархлаа сулраад ирэх үе буюу яг дунд сунгааны үеэс л адуу ханиаж эхлэнэ. Нэг адуу ханиахад тэр уяаны, нэг зүчээний, нэг худгаас ус уудаг тэр хавийн бүх адуу ханиах магадлалтай бөгөөд манайд сүүлийн жилүүдэд Отромиксо А хүрээний (H3N8), герпес вирус (EHV-1) голомт үүсээд байгааг хэлэх нь зүйтэй байх. Бактерын гаралтай ханиадыг малын эмч нар антибиотик хэрэглээд хурдан эмчилж чадна. Харин вирусын гаралтай ханиад томуунд ямарч сайн эмч очоод хурдан эмчлэх боломжгүйг энд зориуд хэлмээр байна. Вирусын гаралтай ханиад өндөр халуурна, бие махбодыг ихээр сулруулна, тамир тэнхээг бууруулна. Хоруу чанар маш ихтэй. Тухайн уяачийн бүтэн 2 сар уяж сойгоод эд эсийг нь чангалаад бага хүчилтөрөгчөөр хол замыг туулахад бэлэн болгосон адууг гурав хоногийн ханиад, халууралт үгүй болгоно. Үүнээс манай уяачид өөрсдөө сэргийлэх бүрэн боломжтой.
Уралдаанаас 2 сарын өмнө биоэквин ФХ (Bioequin FH) вакциныг малын эмч нартаа хандаж 14 хоногийн зайтай 2 удаа тариулах хэрэгтэй. Үүний үр дунд 6 сарын турш вирусийн гаралтай ханиаднаас та урьдчилан сэргийлэх боломжтой болно.
3. Уяа, сойлгын дараах засал:
Энэ бол цэвэр уяачийн мэдрэмжийн асуудал бөгөөд гарцаагүй хурдан бөгөөд хурдлах боломжтой адуу нь уяаны явцад амжилт гаргаагүй эсвэл бэртэж гэмтсэн байвал түүнийгээ уяа дуусмагц өөрөө чадах зүйлээ засаад чадахгүй бол малын эмчдээ үзүүлж эмчилгээг бүрэн хийлгэж амраах хэрэгтэй. Ер нь уяаны дундуур эмчилгээ хийх заримдаа үр дүнд хүрэхгүй байх нь бий. Жишээ нь уушгины хүнд эмгэгийг уяаны дундуур эмчилнэ гэдэг амаргүй. Учир нь давхиж байх явцад уушги маш ихээр ачаалал авч тэлэлт агшилт байнга өгч байдаг нь өвчин эмгэгийн эдгэлт сорвижилтонд сөргөөр нөлөөлж байдаг талтай. Мөн хөлний бэртэл гэмтлүүдийг ачаалалгүй амралттай үед нь эмчилбэл илүү үр дүнтэй.
-Уяаны явцад адуунд ямар өвчин элбэг тохиолддог бэ?
- Тулгуур эрхтний буюу хөлийн
- Боловсруулах эрхтний буюу ходоод, нарийн бүдүүн гэдэсний
- Уушги, элэг, бөөр зэрэг эрхтнүүд ихэвчлэн өвчилнө. Үүнийг дарааллаар нь сайхан тайлбарлая.
-Хөлний бэртэл гэмтэлдээ үений зөөлийн эдийн гэмтэл (ихэвчлэн бэрэвхийний үенд), өнчин ясны гэмтэл, шөрмөс, шандсын гэмтэл ихэвчлэн тохиолдоно. Өөр бусад гэмтлүүд ч их. Хөлний бэртэлд хамгийн их нөлөөлдөг зүйл бол туурайн буруу ургалт, мөн бартаа саад ихтэй уралдааны зам юм. Тэгэхээр уяа сойлго эхлэхээс өмнө адууны туурайг сайхан засаж бэлдэх хэрэгтэй. Удаан хугацаагаар сунаж юм уу далийж ургасан туурайг нэг удаагийн засалтаар янзлах боломжгүй байдаг. Тиймээс эртнээс анхаарах нь зүйтэй. Одоо адуу эрлийз болоод хурдтай болоод ирэхээр түүнийгээ дагаад хөлөнд ирэх ачаалал нэмэгдсэн. Харин тэр их ачааллыг даах чадвар нь араг яс болоод шөрмөс шандсандаа аль аль нь муудсан гэж хэлж болно. Тиймээс уяачдын мэдрэмж гэдэг асуудал асар ихээр яригдах болно. Хэзээ хаана, ямар газар мориндоо хурдтай ажил хийх үү, миний морины шөрмөс шандас хурдтай ажил хийвэл даахаар байгаа юу гэдгээ маш сайн тооцоолох чадвартай байх хэрэгтэй. Тэгэхгүй 10 хоног унаж эдлэж байгаад 30 хоног морио унаж эдэлсэн хүнтэй хамт сунгачихад л хөлгүй адуутай л болно. Хөлний бэртэл дотор үений бүдүүрэлт буюу үений зөөлөн эдийн оронд холбогч эд урган бүдүүрэх, өнчин ясны хугаралт цууралт гэх мэт ясны гэмтэл хамгийн хүнд буюу эмчилгээ авах магадлал 99 хувь байхгүй гэж хэлж болно. Шандас тэлэх, өнгөц болон гүн нугалагч шөрмөсний үрэвсэл элбэг байх ч эрт үед нь оношилж амрааж чадвал малын эмч нар эмчлээд байгаа сайн талтай. Адуу өөрөө өвчнийг маш их мэдэрдэг дээр нь өөрийгөө маш их сонсож чагнадаг амьтан. Аль нэг хөлөнд үрэвсэл явагдаад хөндүүр үүсэхэд түүнийгээ төв мэдрэлийн тогтолцооны санах ойдоо хадгалж, уралдааны явцад эмзэглэлтэй хөлөндөө гүйцэд ачаалал өгөхгүй эрүүл хөлөндөө хэт их ачаалал авсаар эрүүл хөлөө гэмтээх нь элбэг. Хятадын морин тойруулгын эмч нартай санал солилцож байхад адууны гарах боломжтой хурдыг нь гаргая гэж бодож байгаа бол хөлөнд нь ямар ч хөндүүргүй байлга, хөлөндөө жаахан хөндүүртэй уралдвал бартаа саадыг бүрэн мэдэрч чадахгүй айдастай уралдсанаас амжилт нь саарч, бусад эрсдлүүд ч бий болно хэмээн ярьж байсан. Тиймээс ч тэд уралдааны болоод саадтай харайлтын адуундаа adequan, pentosane, legend гэх мэт үеийн шингэн нөхөн төлжүүлэх, зөөлөн эдийн бяцралт сэмрэлтээс сэргийлэх тариануудыг ихээр хэрэглэдэг юм билээ. Манайд эдгээр тарианууд байхгүй ч амаар олгох stride HA, KuraSyn 360 гэх мэт нэмэлтүүдийг адуундаа зохих тунгаар хэрэглэснээр хөлний хамгийн хүнд хэцүү гэмтлээс сэргийлэх боломжтой юм.

-За дараагийн асуудал бол ходоод гэдэсний асуудал. Энэ бол маш том хүрээтэй асуудал хэдий ч товч тайлбарлах гээд үзье. Энэ жил ходоодны дурангийн “буянд” монгол адууны ходоод ямархуу байгааг мэдэж чадлаа. Ходоодондоо маш их гууртай адуунд туулгалт өгөөд гурав хоногийн дараа дахин дурандахад гуур байсан газраа умайж атиралдан эдгэж байгаа нь харагдсан. Тэгэхээр тэнд шарх үүсэх магадлал өндөр байна. За дээр нь манай уралдааны нөхцөл хүнд хол газар уралдана, нэг сар гаруй хагас өлөн байдалд сойгдоно, хагас өдөр өлсөх мэдрэмж төрж ходоодны шүүрэл ялгана энэ бүхнээс хамаараад ходоодны шархлаа үүсч байна. Уралдаж ирсний дараа хэвтэх хөрвөөх, удаан хугацаанд юм идэж чадахгүй байх зэргээс болоод давхар нарийн гэдсэнд нарийсалт явагдана. Зарим үед орооцолдож чихэлдэж үхэх ч нь бий. Энэ зун ходоодны шархтай болоод нарийн гэдэсний хэсэг газрын нарийсалттай адуу үхэхийг цөөнгүй харсан.

Эдгээрээс урьдчилан сэргийлэхийн тулд мэдээж паразитаа устгана. Энэ үед гуур их хэмжээгээр гарвал хүн эмнэлгээс омепразол 1-4 мг/кг-р бодож өдөрт нэг удаа 5-10 хоног өгөх хэрэгтэй. За мөн ходоодны шархлаанаас урьдчилан сэргийлж Каррон ойл гээд омего 3, омего 6-тай тосон бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй.
-За сүүлийнх нь уушги, элэг, бөөр өвдөх муудах асуудал байна. Манай орны нөхцөлд ханиад томуу их гарна. Уралдааны нөхцөл өөрөө шороо тоостой, гадаад орчиндоо вирусын гаралтай ханиадны үүсгэгч их учир энэ асуудал адуунд их элбэг тохиолдоно. Ханиад томуу хүрсэн үед манай малчид, уяачид өөрсдөө дур мэдэн антибиотик түгээмэл хэрэглэдэг. Эм тариа хэрэглээд 2-3 хоногийн дараа шинж тэмдэг үгүй болдог ч шалтгаан нь хэвээрээ үлддэг. Ийм байхад гаднаас нь хараад л эдгэж гэж ойлгоод эмчилгээгээ зогсоодог. Энэ нь өөрөө цаашдын эмчилгээнд асар муу хор хөнөөлтэй. Ер нь эмийн буруу хэрэглээ гэдэг бусад эрхтэн тогтолцоонд муугаар нөлөөлдөг. Манайхан адуу доголлоо гээд л flunixin, penylbutazone тарина. Зарим нь бүүр давхар хэрэглэнэ. Энэ бүгд адууны бөөрөнд маш их хор хөнөөлтэй. Бөөр нь шээс үүсгэж ялгаруулах, ус эрдэс, хүчил шүлтийн тэнцвэрт байдал, цусны даралтыг тохируулах гээд маш олон үүрэгтэй. Гэтэл бөөр нь өвдсөн адуу өөрөө өөрөөсөө ч хордож үхэх аюулд хүрч мэднэ шүү дээ.

Манайхан адуугаа өдөр өлсгөж байгаад л наранд халсан овьёос, хивэг, элдэв витамин гээд уураг ихтэй маш олон төрлийн нэмэлт хэрэглэнэ. Оройн цагаар бол нөгөө адуу нь бараг өгсөн юмыг л иднэ. Тэдгээр нь ходоод, нарийн гэдэсний ханаар цусанд шимэгдээд элгээр шүүгдэнэ. Энэхүү зохисгүй их тэжээл, витамин, эм тариа нь элэг бөөрийг гэмтээнэ. Сүүлийн үед элэгний алат, асат үзэж байхад өвчилсөн адуу маш их байна. Зун хэрэглэсэн эм тариа, витамин, уургийн үлдэгдлийг уяа дуусгаад нэг ёсондоо цэвэрлэх хэрэгтэй. Ер нь уушги ч бай бөөр ч бай, хөл ч бай эм тариа хэрэглэх бол заавал малын эмчээс зөвлөгөө заавар авах нь зүйтэй. Эмүүд хоорондоо таарах таарахгүй үйлчилгээтэй байдаг. Хоорондоо зохицохгүй хоёр эм хэрэглээд эхэлбэл адуунд харшил үүсгэх, хордлого болох аюул ч их байна.
-Элэг гэмтсэнийг хэрхэн мэдэж болох вэ?
-Гаднаас нь хараад мэдэх боломжгүй цусны шинжилгээгээр гарна. Гэмтэл бэртэл шиг нүдэнд ил харагдахуйц шинж тэмдэг байхгүй. Гэхдээ уяачид “Тэжээлийн хор болчихлоо, тэжээлийн хорыг нь гаргана” гэж захын хялгасан судсууд, тагнайг хатгах зэрэг арга хэмжээ авдаг. Энэ бол эмчилгээ биш. Харин түр зуур аргацааж байгаа хэлбэр юм. Зүй нь өдөрт гурван удаа услах мөн шаардлагатай гэж үзвэл Reamberin, Рингер ч юм уу дуслыг адуугаа харж байгаад зохих тунгаар хэрэглэх хэрэгтэй. Мэдээж тагнай хөөгөөд захын хялгасан судсанд цусны тогтонгшил бий болж байгаа бол цус өтгөрсний шинж.
-Таны хэлсэнчлэн нэмэлт тэжээл, витамингүйгээр морь уях аргагүй болж. Тэгэхээр уургийн илүүдлээс элгээ хэрхэн хамгаалах вэ гэдэг тухайд санаа тавих нь зүйтэй юм байна. Тийм боломж бий юу?
-Бий. Эмгэг нэгэнт бий болсны дараа эмчлэхээс илүүтэй урьдчилан сэргийлэх нь илүү үр дүнтэй. Хот орчмын уяачид малын эмч нартайгаа холбоотой мэдээлэлд ойр байдаг болохоор адуугаа зөв эдэлж, маш сайн тураагаад сөргүүлж сайхан тамир суулган нэмэлт витаминаа хэрэглэдэг нь зөв. Энэ уяаны аргыг манай хөдөөнийхөн суралцаад явчихвал их зүгээр байна. Гол нь хэн юу хэрэглэж байгааг дагаж дуурайх биш өөрийн морио мэдэрч уяж чаддаг байх нь чухал. Хөдөөгүүр явж байхад уяачид маань сайн витамин тариа их асууна ш дээ. Би нэг л зүйлийг хэлдэг. Тэр нь сайн витамин нь чи өөрөө ш дээ. Чи морио муу уячихаад сайн витамин асуугаад байвал элэггүй олон адуутай л болно. Эхлээд элдэв юм хэрэглэхээсээ өмнө морио сайн уях аргад суралц гэдэг.
-Уургын зохистой хэмжээг тохируулаад байвал таны ярьж байгаа эрсдэлд орохгүй байх боломжтой юу?
-Аливаа зүйлийн тунг тохируулах хэрэгтэй. Тун гэдэг асар нарийн бөгөөд ач холбогдолтой хэмжигдэхүүн юм. Тэрхүү хэмжээг зөрчвөөс хор болж эхэлдэг. Харамсалтай нь монгол хүний зан юмуу аливаа зүйлийг хэтрүүлж хэрэглэх сонирхол асар их. Тогтоосон хэмжээнээс илүү өгөх нь сайн гэсэн ойлголттой. Жишээлбэл, зохист хэрэглээ 3-4 кг гээд биччихсэн байвал 7-8 кг-г өгдөг. Тариа тарьсан ч ялгаагүй. Таван мл-г тарьчихаарай гэхэд 10 мл-г тарьсан байх жишээтэй. Тухайн үедээ эерэг мэт боловч алс хэтдээ сөрөг нөлөөтэй гэдгийг ойлгохыг хүсдэггүй. Энэ бүхнийг анхаарч чадвал уургийн илүүдэл, элдэв эмийн хордлогод орохгүй байх бүрэн боломжтой.

-Таны яриаг сонсож байхад уяачийн эрдэм ухаанаас гадна малын эмчийн үзлэг зөвлөгөө уяа морьдын амжилтанд чухал аж. Үүнийг ч уяачид маань зах цухаасаа мэддэг болсон байх.
-Тэгэлгүй яах вэ. Би Тод манлай уяач Д.Дагвадорж, Манлай уяач Б.Лхагва-Очир, Алдарт уяач Г.Батболд, УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Б.Сүхбаатар, мөн Манлай уяач Г.Буянтогтох, З.Мэндсайхан, найз Ц.Чимэдбавуу зэрэг уяачдын морьдыг хариуцдаг. График төлөвлөгөө гаргаад морьдынхоо үзлэг оношлогоо, шинжилгээг хийгээд вакцин, туулгалт гээд бүх л юмыг жилийн 4 улиралд төлөвлөж ажилладаг.
-Энэ удаагийн зөвлөгөөгөө өндөрлөе. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Танай хамт олны ажилд амжилт хүсье.
П.Ундраа
3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Өчигдөр, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Даваа, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Даваа, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Ням, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Ням, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Ням, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Даваа, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Даваа, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Өчигдөр, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
Өчигдөр, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
202.9.46.100
Mundag shuu
Reply72.196.192.250
Ih sain,ih sain. Iim l zaluuchuudiig, shinjleh uhaanch handlagiig demjih ni ih chuhal daa. Endees Mongoliin hurdan morini uraldaani ireedvi,hugjliin chig handlaga tov fodorhoi, sav saruul haragdaj baigaa yum. Tvmnii eh studi, Tvbshinbayr dvvd amjilt hvsiyee !!!!
Reply88.230.70.118
Nutgiin duu mundag bainaa. Ajild n amjilt husie
Reply