Алтангадаст Ажгаагийн хүү

Хүний хувь зохиол гэж тааварлашгүй шүү. Сэхээтний гэр бүлд өсөж хүмүүжсэн, төвийн хар хүү нэг насны амьдралаа морьтны соёлыг дэлгэрүүлэхэд зориулна хэмээн хэн санах билээ дээ.
Тэр өөрөө ч төсөөлөөгүй явсан биз. Хүүхэд ахуйдаа ганцхан удаа хурдан морь унасан (хоёр насны морь унаж айрагдуулсан) Ажгаагийн хүү эх орны дуудлага хүлээн авч, эр цэргийн албанд татагдан ирээд л энэ хувь тавилантайгаа нүүр тулжээ.
Зэвсэгт хүчний 314-р ангийн жолооч А.Алтангадас нутгийн ахыгаа бараадсаар нэг мэдэхэд морь уях хүсэл эрмэлзлээр жигүүрлэсэн байсан гэдэг. Түүнд жигүүр ургуулсан эрхэм бол Архангай аймгийн Хотонт сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Ц.Аюуш агсан юм. Хээгүй гүдэсхэн, хэлсэн ярьсандаа хүрдэг Аяаагийнхаа хүн чанарт татагдан дотно нөхөрлөх болсон А.Алтангадас аажмаар морь уях эрдэмд суралцсаар 1989 оны цагаан сараар анхны айргаа хүртжээ. Налайх дүүрэгт болсон тэрхүү уралдаанд эхнэрийнхээ өмчид ирсэн хонгор морийг айрагдуулж адуутай нөхөрлөсөн эр хүний баяр бахдалыг мэдэрсэн тэрээр долоон жилийн дараа төрийн наадмын хишиг хүртсэн түүхтэй.
Энэ бол Ардын Хувьсгалын 75 жилийн ой юм. Хулгана жилийн наадмаар А.Алтангадас уяачийн уясан хүрэн халзан азарга айргийн гуравт, цавьдар даага нь (халзан азарганы төл) аман хүзүүнд хурдлан Монгол улсын шилдэг уяач болгож байв. Ийн төр түмнийхээ их цэнгэл наадамд эцэг хүү хоёрыг айрагдуулсан тэрээр 2000 оны “Тамирын хурд-2000” хангайн бүсийн уралдаанд Архангай аймгийн Тариат сумын уугуул Ч.Элбэгсайханы Босоо хул азаргыг айргийн дөрөвт, Ардын Хувьсгалын 80 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Архангай аймгийн Хотонт сумын уугуул Д.Ням-Осорын хонгор азаргыг айргийн тавд хурдлуулан амжилтаа ахиулсаар 2002 онд МУ-ын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон юм.
Хийснээ үнэлүүлж, цол авах сайхан. Харин цолондоо багтаж, батална гэдэг уяачийн хувьд түүнээс дутахгүй баяр бахдал. А.Алтангадас Алдарт уяач цолоо төрийн наадмын айргаар мялааж байсан зангарагтай эр. Морь сонирхогч эрхэм уншигч та бүхэн санаж байгаа бол 2002 оны наадмаар А.Алтангадасын Аварга хээр шүдлэндээ айргийн тавд хурдлан шинэхэн цолыг нь мялааж байлаа.
Тэр цагаас хойш Ажгаагийн хүү уяаны арга барилаа сайжруулж, адуугаа чанаржуулсаар Монгол төрийн зарлигт чансаа өндөр наадмуудаас бүгдээс нь хишиг хүртэн өдгөө Манлай уяачид эрэмбэлэгдээд байна. Мөн түүний түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнажээ.
А.Тэлмэн
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
202.126.90.100
estoil mundag hvn shvv morni bosoo tsagan hiimori orgelj iweegee
Reply