Их ойн түрүү Эрэмгий хээрийн түүх


1991 он. Ардын Хувьсгалын түүхт 70 жилийн ой, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 60 жилийн ойн баяр наадам 07-р сарын 18-21 өдрүүдэд дэлгэр сайхан болжээ. Аймгийн “Эрх чөлөө” сонины 1991 оны 07-р сарын 25-ны өдрийн Пүрэв гарагийн №28 (4238) дугаарт “Жаргалтай жарны наадам” гарчигтай нийтлэл гарч. Уралдааны цувааг харваас 140 гаруй хурдан азарга уралдсанаас:
Бүрэнтогтох сумын Туяа багийн уяач Раднаагийн Батбаярын хээр
Алаг-Эрдэнэ сумын уяач Чимиддоржийн Мөнхбаярын хээр
Алаг-Эрдэнэ сумын уяач Пүрэвдоржийн Энхбаярын хээр алаг
Түнэл сумын уяач Н.Жамаагийн хээр
Төмөрбулаг сумын уяач Ядамхүүгийн Рэнчинжүгдэрийн хар түрүү, айрагт хурдлан түмэн олноо баясгасан талаар тэмдэглэжээ.
“Аймгийн 60 жилийн ойн баяр наадмын эхний дөрвөн азарга Алаг-Эрдэнэ сумын Эрхэлээр нутагтай Тарганы Намжаа агсны адууны угшилтай ажээ” хэмээн сэтгүүлч, зохиолч Б.Бат-Эрдэнэ гуай тэмдэглэсэн нь эрхгүй анхаарал татав.

Эрхэл нуураар нутагтай Тарганы Намжаа хэмээх айлын адууны гаралтай Р.Батбаярын хээр азарга бол 1988, 1989 онуудад дарааллан түрүүлсэн Монгол Улсын Алдарт уяач Гомбожавын Намсрайдоржийн хээр азарганы төл юм. Г.Намсрайдорж гуайн хээр азарганы уул эзэн нь Эрхэлийн Авгайхүү хэмээх морь сайн таньдаг хүн байх бөгөөд Эрхэл нуураар нутагтай нэрт уяач Дэмбэрэлийн Чимиддорж гэж хүний адуунд тэнцсэн эмнэг хээр үрээг унааны морины оронд аваад бүтэн жил эдэлжээ. Унаа морь цөөтэй учир хэдэн гүү дагуулаад хээр үрээгээ эдлээд л байж. Хавчиг болох жил нь Раднаагийн Батбаяр уяачаар анхлан уюулаад Алаг-Эрдэнэ сумын баяр наадамд уралдуултал Мижидийн Галбадрахын улаан азарганы дараа ирж аман хүзүүджээ. Тэр жил Р.Батбаяр хээр азарганд цэргийн онжаваас нь (Увсын аймгийн) бэлгэнд ирсэн Тэс угшилтай хээр байдсыг хураалгаж. Хоёр хээрийн дундаас гарсан нь дээрх их ойн түрүү хээр азарга юм. Эрдэнэт хүлэг эзнээ олж төрдгийн бас нэгэн жишээ. Сайн адуу эзнээ онож төрдөгийн бас нэгэн баталгаа юм.
Их ойн түрүү хээрийг дааганд нь сургах гэтэл сүрхий ааширхаг байсан учир шүдлэнгээс нь оролдож, моринд томдсон хүүхдээр ганц нэг давхил хийлгээд аймагт мордуултал 20 гаргаж давхижээ. Хязааландаа ч мөн гавьсангүй. Харин 1988 онд соёолондоо аймгийн баяр наадамдаа түрүүлэн ирж Тод магнай торгон жолоо өргүүлэн тодроод, хавчигтаа аман хүзүүдсэн ч долоотой азарга айрагдаж чадсангүй.

1991 он. Тэгш ойн жилийн баяр наадам хүлээлт ихтэй байдаг хойно аймаг, сум даяараа мэрийж байв. Тэр жилийн уяач сойлгын талаар Р.Батбаяр уяачаас тодруулахад:
“Би тэр жил уламжлалынхаа дагуу Туяа бригадын сайн уяачид, дотно нөхөд болох Цэрэнгийн Чулуун гуай, Цэнд-Аюуш нартай хамтран морьдоо уяж эхэлсэн. Аймгийн ой 7-р сарын 20-дын орчим болох харин сумд 11-ндээ наадмаа хийхээр болов. Гурвуулаа гурван азаргаараа гурван сум руу салж уралдан, гурван түрүү авахаар тохироод Цэнд-Аюуш Арбулаг руу, Чулуун гуай Алаг-Эрдэнэ рүү, би Бүрэнтогтох явж уралдсан юм. Нөгөө хоёрын маань азарганууд очсон сумдадаа түрүүлж, харин миний хээр түрүүлж чадалгүй гуравт хурдаллаа. Ингээд гурвуулаа эргэж цуглаад ярьлаа даа. Одоо аймагт яах уу тэр болтол гурвууланг нь нийлүүлж үзэх үү гэж байна... Тэгэхээр нь би “та 2-той нийлэхгүй одоо яадаг ч байсан ганцааранд нь ажил хийж байгаад л үзнэ” гэлээ. Тэгээд л их наадмын өдөр нөгөө “дутуугаа гүйцээж дундуураа дүүргэнэ” гэдэг шиг сайхан түрүүлсэн дээ. Тэр том ой, тэр олон хурд цугласан байхад өөрийн морь түрүүлэх сайхан байлгүй яахав” хэмээн эр хүний хийморь болсон эрдэнэт хүлгээ дурсаж бахархан ярина билээ.
Дараа жил нь буюу 1992 онд хээр азарга айргийн гуравт хурдалсан. Тэр жил Туяа бригадын уяач О.Цэнд-Аюушийн хүрэн азарга түрүүлж, Мөрөнгийн Г.Намсрайдоржийн хээр азарга аман хүзүүдсэн гэдэг.
Хээр азаргатай холбоотой өөр нэгэн сонирхолтой баримт бол тэрээр эцэгтэйгээ эн тэнцүү уралдаж байсан содон хүлгүүдийн нэг.1989 оны наадмаар эцэг хээр нь (Г.Намсрайдоржийн хээр) түрүүлж, хүү нь аман хүзүүдсэн бол, 1992 онд эцэг нь аман хүзүүдэж, хүү нь мөн л шил даран хурдалж, гуравт баригджээ.
Ийн тухайн цаг үедээ хурдан хурцаараа шагшигдаж Хөвсгөл аймгийн хурдан морины түүхэнд од болон гялалзаж домог мэт мөнхөрсөн Р.Батбаярын хээр азарга гэж зассан зээрийн шагай шиг цэмцгэр, жижгэвтэр биетэй, уяа хурд ороод ирэхээрээ илүү ааштай болдог эрэмгий хүлэг байсан тухай уяачид ярьдаг.
Харин эзэн уяачийнх нь тухайд лавшруулан судалж баяр наадмын цувааг шүүрдэж үзвээс Балдангийн Бат-Эрдэнийн “Асрын өмнө торгон жолоо” хэмээх бэсрэг боловч уншууртай сайхан номноо ийн бичжээ.
“Ардын хувьсгалын 45 жилийн ой аймгийн баяр наадмын зургаан насны 352 морьдын уралдаан хурдан даагаар эхэлж Бүрэн сумын уяач Раднаагийн есөн настай хүү Батбаярын сургаж унасан цагаан хонгор даага түрүүлжээ” (Б.Бат-Эрдэнэ “Асрын өмнө торгон жолоо”. 1990) гэх бөгөөд цаашлаад нөгөө жаахан хүүгийн сургаж уяж эхэлсэн цагаан хонгор үрээ шүдлэн хязаалан, соёолон жилээ аймгийн баяр наадамд (1967, 1968, 1969 онуудад) дарааллан дөрөв түрүүлж, ховорхон амжилтын эзэн болсон тухай бичиж. Энэ бол Раднаагийн Батбаяр уяачийн амжилтын гараа байлаа.
Раднаагийн Батбаяр уяач шар халтар морио соёолонд нь түрүүлгээд их морь айрагдуулсан. Нэрт уяач Далайн Янжингийн хүү Наранбаатарын саарал морийг Түнэлийн Дугараа гуай хүү Зоригтдоо авч өгөх гэж байхад нь “Би л уяна энэ саарал морийг... аймгийн наадамд дараа жил түрүүлгэхгүй бол та нарт эмээлтэй мориороо мөрий тавина“ гэж хэлэн аваад 1989 онд аймгийн баяр наадамд түрүүлгэж байсан гээд л хуучлаад суухад мөн ч аатай, амттай, баялаг түүхтэй уяач юм байна.
Дашрамд илүүц болгон Б.Бат-Эрдэнэ гуайн цохон тэмдэглэсэн “Тарганы Намжаан таван хээр азарганууд” гэж ямар угшилтай адуу байсан гэдгийг тодруулахаар судалж үзлээ. Манай аймгийн Алаг-Эрдэнэ сумын Эрхэл нуур орчмын нутгаар нутагладаг “Тарган” гэж ээжийнхээ авгайлсан нэрээр овоглосон Намжаа гэж хүн Тэс гаралтай улаан хээр гүүг Завханы тууварчнаас авч үлдээд олон сайн хурдтай болж. Тэр хээр гүүний төл азаргыг гайхам хурдан Галшарын адуунаас залсан ах Ядамын Нацаг, Ядамын Зана нарын адууны охин төлтэй нийлүүлээд үнэн хурдан адуунууд ар араасаа төрөн гарсан гэдэг. МУ-ын Алдарт уяач Мижидийн Галбадрах гуай Тарганы Намжаа гэж айлд өссөн, Галбадрах гуайн ах нь Мухлаач гэж хүн хурдан морьт Ядамын Нацаг гуайн адууг харж, хөлсөнд нь байдсан гүү авч нийлүүлсэн нь тэр. Өөрөөр хэлбэл Завхан Тэс угшлын гүүний эр төл Галшар адууны охин төлыг нийлүүлэн Эрхэлийн Тарганы Намжаа гэж хүний хурд гарсан. Мижидийн Галбадрах гуайн олон хурдан бор адуу энэ адууны салбар мөн. Айргийн гуравт хурдалсан П.Энхбаярын алаг азарга бол Тарганы Намжаан таван хээрийн хамгийн бага азарганы төл, Түнэлийн Жамаагийн хээр азарга бол мөн тэр хээрүүдийн Түнэл рүү зарагдсан төл. Аман хүзүүдсэн хээрийн тухайд Ч.Мөнхбаярын аав нэрт уяач Чимиддорж гуайн адуу.
1951 оны АХ-ын 30 жилийн ойгоор Я.Нацагийн хээр азарга түрүүлсэнээс хойш 40 жилийн дараа тэр адууны удмын азарганууд аймгийн тэгш ойд дийлж давхисан түүх энэ болой.
"Дэлтэй цэнхэр" МСУХ-ны ажлын албаны дарга Т.Наранхүү
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна