Хүлэг таних нүдтэй, хурд ирлэх шидтэй, аз өм нь бялхсан аатай уяач Д.Чулуунборыг дурсюу


Онгон сумын хурдан морины түүхийг ярихад тэргүүн эгнээнд дурдагдах хүлгүүдийн нэг нь Шарын хүрэн, Хүүхдүүдийн хар хэмээх хурдан азарганууд юм. Энэхүү хурдан хүлгүүд өөрсдийн эрч шандсаар гайхуулснаас гадна үр төлүүд нь газар эвхэн хурдалдгаараа зард гарсан билээ.
Энэ удаа та бүхэндээ цуут хурдан хүлгүүдийн унаган эзэн Чулуунбор хэмээх суут уяачийг танилцуулахаар зэхлээ. Ниндэв овогт Донойн Чулуунбор нь 1928 онд Хонгор сумын Хоньчийн хөндий хэмээх газар айлын дөрөв дэх хүү болон мэндэлж, таван жилийн цэргийн алба хаагаад 1953 онд нутагтаа иржээ. 1955 онд Загдын Дүгэр хэмээх даруу бүсгүйтэй ханилж, 11 хүүхдийн ижий аав бололцон, өнөр бүлийг тэргүүлэх болсон тэрээр морь уяхын сацуу бригадын тоо бүртгэгч, агент, нэгдлийн үхэрчин зэрэг ажлыг эрхэлж байгаад 1980 онд эрүүл мэндийн шалтгааны улмаас группт орсон байна.

Д.Чулуунборыг уяачийн замд хөтлөн оруулсан хүн бол түүний аав Доной юм. Тэрээр Гэлэн сахилтай лам хүн байсан бөгөөд морь танихдаа гаргуун хэмээгддэг байж. Хүүгээ цэргээс ирээд удаагүй байхад нь өөрийн дүүгийн хүү Доржпаламаас хавчиг хүрэн морь худалдан авч өгчээ. Д.Чулуунбор аавын шинжсэн хүрэн морийг уяж 1959, 1960, 1961 оны Хонгор сумын баяр наадамд аман хүзүүдүүлээд, 1962, 1963 онуудад айргийн гуравт хурдлуулсан байна. Ийнхүү аавын шинжиж таньсан хүлгийг таван жил завсаргүй айрагдуулсан тэрээр өөрийн талын дүү болох Лхэндэвээс хүрэн морь авч 1961 онд (Хонгор сумын баяр наадамд) аман хүзүүнд, 1962 онд айргийн гуравт тус тус хурдлуулж. Мөн Онгон сумын малчин Сэнсэншаравын улаан азарганы төл хар үрээг авч Хонгор сумын баяр наадамд олон удаа айрагдуулжээ. Тодруулбал 1967 онд шүдлэн, 1968 онд хязаалан тус тус айргийн гуравт, 1969 онд соёолон аман хүзүүнд, 1970 онд хавчиг азарга айргийн дөрөвт, 1972 онд наймтай айргийн гуравт, 1974 онд аравтай аман хүзүүнд тус тус хурдалж байжээ. Түүнчлэн нэгдлийн адуунаас худалдаж авсан бага хамар цагаан хүрэн морь нь 1965 онд даагандаа Хонгор сумын наадамд түрүүлснээс хойш 1966, 1967 онуудад Хонгорт, 1968 онд Онгонд тус тус түрүүлж байжээ.

Мөн 1968 онд Онгон сумын баяр наадамд Их хамар цагаан хүрэн морь түрүүлэхэд байнд нь ирсэн хүрэн даагыг уяж 1973 онд Онгон сумын баяр наадамд айргийн гуравт хурдлуулж байсан түүхтэй.
Энэ мэтчилэн уясан болгоноо түрүүлгэж айрагдуулдаг Д.Чулуунбор уяачийн буурал духт хар азарганы төл халтар морь 1981, 1983 онуудад айргийн гуравт, 1984 онд аман хүзүүнд хурдалсан бол Гэмт халиун морь нь 1969 онд айргийн гуравт, 1970 онд айргийн дөрөвт тус тус давхижээ.
Мөн нэгдэл адууг уналга эдэлгээнд сургах зорилгоор зохион байгуулагддаг байсан 100 дааганы уралдаанаас олон айраг, түрүү хүртсний дотор 1972 онд түрүү, аман хүзүүнд хурдлуулжээ. Тэр жил аман хүзүүнд хурдалсан хөх хүрэн даагыг нэгдлийн даргын шийдвэрээр Аймгийн сайн малчин болсон Л.Хүдэрчулууны мялаалга болгон бэлэглэсэн бөгөөд өнөөх нь 1974 онд хязааландаа сумын баяр наадамд айргийн гуравт хурдалж байсан аж. Түүнчлэн Б.Цэнджавын хүрэн даагыг уяж 1974 онд түрүүлгэн, 1976, 1977 онуудад айргийн гуравт хурдлуулж байжээ.

Ийнхүү морь уясан цагаас айраг түрүүний амжилт тасраагүй буурал уяач 1982 онд алдарт хүрэн азаргаа (шүдлэн үрээ) уяж Онгон сумын баяр наадамд айргийн гуравт хурдлуулаад,1983 онд Дарьганга сумын баяр наадамд мөн айрагдуулан, хойтон жил нь тэнгэрийн орноо зорьсон билээ.
Хүлэг таних нүдтэй, хурд ирлэх шидтэй аз өм нь бялхаж ядсан түүнийг Ч.Чулуунбаатар, Ч.Сүхбаатар, Ч.Хүрэлбаатар, Ч.Төмөрбаатар, Ч.Ихбаяр, Ч.Түвшинбаяр нарын хөвгүүд нь залгамжлан морь алдрыг нь мандуулсаар явна.
А.Тэлмэн
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
66.181.189.174
Гайхалтай
Reply202.126.89.147
Гайхалтай