НААДМЫН ӨДРҮҮД ДЭХ БИДНИЙ ЕРТӨНЦ


Хүйн долоон худгийн торгон ногоон дэнж, байгалийн өнгө будгийг хослуулаад наадмын энэ л өдрүүд аяа гайхалтай. Уламжлал ёсоор хурдан морьдын уралдаан шүдлэн /2020.07.10/ насаар эхлэхээр товлосон ч хойшлуулжээ. Учир нь үргэлжилсэн борооноос болж, уг насны морьдыг 13-нд уралдуулах болсон юм. Ийнхүү өдөр өнжин “саатсан” бороо үдэшдээ зогсож, эх оронд маань шинэ өглөө эхэллээ.

2020.07.11. Ир нь ханасан алтан тууртын хийморийн тоосонд, бяр нь амтагдсан аварга хүчтэнүүдийн дэвээнд, цэц нь жигдэрсэн эрхий мэргэдийн уухайнд омогшсон монгол наадам. Энэ жилийн тухайд корона вирусийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, үзэгчгүй наадмыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Өдөрт гурван нас уралдахаар баяр наадмын хөтөлбөрт тусгасан болохоор сэтгүүлийн багийнхан эхний уралдаанаас урьтаж очих гээд хотоос 06:00 цагтай уралдан гарцгаалаа. Тэнд биднийг нам гүм атлаа нов ногоон тал угтав. Том том асар, гэр, уяан дээрх морьд, үндэсний дээл хувцсаараа гоёсон наадамчид, худалдааны асрууд .... гээд л бум бужигнаж, түм түжигнэж байдаг Хүйн долоо худагийн дэнж энэ удаад тун нам гүмхэн. Өмнөх өдөр нь борооноос болж хоосон буцсан. Харин өнөөдөр бол өөр. Зам дагуу цагдаа нар зогсож, нэг бүрчлэн шалгана. Мандаттай бид ямартаа ч хаалтгүй орлоо. Жил бүр ирсээр ижил дасал болсон барианы цэнхэр хашаа, комиссын гэр, түүний зэргэлдээх сэтгүүлчдийн гэр, хүүхдийн төлөө газрынхны асар, цагдаагийн машин, цэрэг цагдаагийн ажилчид гээд өөр зүйлгүй. Цагаан хоолойгоор уяачдад морьдоо бүртгүүлэхийг сануулсан зар явах бөгөөд завсраар нь монгол наадмын болон хурдан морьдын тухай дуу цангинана. Комиссынхон болон бидний гэрээр хаа нэг хүүхдээ хөтөлсөн уяачид ирж бүртгэл хаана хийж байгааг асуухаас өөрөөр зочид үгүй.

Удсан ч үгүй цаг болж, гарааны зурхай руу бүртгүүлсэн азарганууд хөдөлж буйг цагаан хоолойгоор ахин зарлана.
... Тэгсэнээ эргэлээ ...барианд орлоо. Цэнхэр хашаанд айргийн азаргануудыг тосон бид диктафоноо барьж, аппаратаа үүрээд сэтгүүлчдийнхээ гэрээс гарлаа. Бариан дээр манай зурагчид ажиллаж байгаа болохоор дараагийн “өртөөний” бидний ажил эхэлж байгаа нь тэр. Хөлсний энэ хашаанд уралдаанч хэдэн хүүхдээ “барьж” авах гэж хөөрхөн юм болно оо. Өмнө жилээс хойш таараагүй хуучин танилууд маань нэгээр тогтохгүй олон байх чинь. Болоогүй ээ, зарим нь танимхайраад, би танд өнгөрсөн наадмаар яриа өгсөн шүү дээ гэнэ. Харин шинэ найзууд маань жаахан бишүүрхэнгүй. Гэхдээ анхны наадам, аль эсвэл анхны айраг гээд хөөр дүүрэн байгаа нь нүднээс нь илт. Зарим нь диктафон бариад очихоор сандарсандаа нэрээ хүртэл мартаж хайр хүргэх бол өөр нэг нь хэзээний том хүн шиг “Та сайхан наадаж байна уу” гээд эхэлнэ. Хэрсүү нь дэндсэн юм уу гэмээр атлаа бэлгэнд өгөх чихэр жимсэнд хөөрчихсөн гүйж байгааг нь харах сайхаан. Бидний дундах яриа товчхон болох ч тэр цөөхөн өгүүлбэрт тэдний ертөнц бүхлээрээ багтдаг. Тэр амжилт амархан ирдэггүйг мэддэг. Дов өндөр наадмын чансааг мэддэг.... Заримдаа томчуудын булхайг ч бас мэднэ. Гэхдээ өвөг дээдсийнхээ өв соёлыг тээлцэн, төрийн их баяр наадамд оролцож байгаадаа баярлана. Уяач ах нараараа бахархана. Тиймдээ ч олон хөвгүүн том болоод Тод, Манлай, Алдарт уяач болох мөрөөдөлтэйгөө хуваалцана. Болоогүй ээ, бас адуу мал яриад эхлэхээр нь тэднийхээ насыг мартчихна. Гэтэл цалингаа аваад ээжийгээ баярлуулна аа. Ээжийгээ баярлаж байгааг харах гоё...гээд тохирсон юм шиг ярихыг нь сонсохоор би ч дорхноо нялхамсаад ирнэ. “Эгч нь наадмын дараа асуух зүйл гарвал залгая. Утас нь хэд билээ” гэхээр мөн л бүгд ээжийнхээ утасны дугаарыг өгнө. Энэчлэн жил бүр л уралдаанч хүүхдүүд бидний ярианд “урилгагүй оролцдог” улс бол ээжүүд байгаа юм. Тийм ээ, баяр жаргалтай мөчүүддээ үрс нь ээжүүд та нарыгаа хөөр дүүрэн ярьж, заримдаа хоолой зангируулахад хүргэж орхидог дэггүй улс шүү дээ. Наадмын өдрүүдийн бидний ертөнц /сэтгүүлч би хийгээд уралдаанч хөвгүүд/-ийн зах зухаас дурдахад нэг иймэрхүү.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна