Сумын заан, сумын Алдарт уяач Ц.Буджав: Сумынхаа наадамд соёолон айрагдуулаад, өөрөө барилдаад түрүүлж байлаа


Сүхбаатар аймгийн Асгат сумын Өлзийт I багийн харьяат, сумын Алдарт уяач, сумын заан Цэрэндоржийн Буджав бол сум, аймаг, улсын Сайн малчин, Хөдөлмөрийн хүндэт медальтай нэгэн. Ийнхүү ажил үйлсээрээ бусдыгаа тэргүүлээд зогсохгүй морь уяна, бас бөх барилдана гээд түүнд олон эрдэм бий.
-Монгол Улсын Алдарт уяач Винтовын хурдан хар азарга танайхны адуу гэдэг байх аа?
-Тийм ээ, манай адуу байгаа юм. Эцэг нь манай сумын Мооногийн ембүү хээр азарга. Энд өөрийн адууны хээрэгч гүүгээ тавиад гарсан төл. Би 1998 онд хязаалан уяж, суманд дөрөвлүүлээд, Дарьгангын наадамд тавлуулж, соёолон болдог хавар нь зарж байсан юм.
-Суманд айрагдсан адуу ямар ханштай байх уу?
-3,5 сая төгрөгөөр өгсөн. Тэр үедээ бол боломжийн ханш л даа.
-Шинэ эзэндээ очоод яаж давхисан бэ?
-Архангай аймгийн “Тамирын хурд”-д нэг түрүүлсэн. Бас хоёр ч бага наадамд түрүүлсэн. Одоо Дорнодод гүүгээ хураагаад л байж байна гэсэн.
-Үр төлүүд нь яаж давхисан юм бол?
-Тэрийг мэдэхгүй.
-Таны хээрэгч гүүний төлүүдээс яаж давхисан бэ?
-Эгчээс нь гарсан бор даага уягдаад Баянцагаан уулын тахилгад тавласан. Одоо Алтан овооны наадамд уралдуулна даа.

-Ингэхэд та хэзээнээс морь уяж байгаа юм бэ?
-Би чинь 1990 оноос эхэлж морь уясан. Анхны жилээ Жигмэддорж гэж хүнээс битүү хээр хязаалан авч уяад, суманд гуравлуулсан. Харин соёолон хоёр, гурав ч ороод, сумандаа аман хүзүүдэж, зургадугаар сарын 1-ний уралдаанд гуравлан, өвөл Адуу нийгэмлэгийн уралдаанд зургаагаар орсон. Өвлийн бас нэг уралдаанд түрүүлсэн. Энэ онд чинь одтой сайхан наадсан л даа. Сумынхаа наадамд хээр соёолон аман хүзүүлгэчихээд өөрөө бөхийн барилдаанд нь түрүүлж байсан юм. Харин хавчиг азарга өнжөөд, долоотой суманд таваар ороод, наймтай уралдаагүй. Хөл нь муудсан учраас гүү хураалгаад тавьсан.
-Морь түрүүлж айрагдах, өөрөө түрүүлэх хоёрын аль нь илүү амттай вэ?
-Морь ороход илүү кайфтай.
-Таны хээр азарганы төлүүд яаж хурдалсан бэ?
-Төлүүдээс нь гайгүй давхисан нь энд тэнд бий. Жишээлбэл, манай хүргэн Энхбат ахын бор соёолон байна.
-Дараа нь ямар адуугаар наадаж байв?
-Ембүү хар байна. Энэ жил хар даага орж байна. Үнэндээ нэг хэсэг морь унах хүүхэдгүйгээс завсарласан. Энэ жилээс дахин уях санаатай. Ирэх жилээс тэжээлийн “ид шид”-ийг үзье дээ. Тэжээлд оруулахгүй бол цагаан өвсөөр уралдуулдаг үе ард хоцорчээ. Ямар ч хурдан байгаад тамир дутдаг юм шиг байна. Тэгээд ч энэ морин уралдаан мэргэжлийн талдаа болж байгаа энэ цагт ажлын хажуугаар морь уяна гэж байхгүй болжээ. Нөгөө талаас мал ахуйдаа анхаараад цаг зав ч тааруу байлаа. Би чинь малчин хүн шүү дээ. 10-р ангиа төгсөөд цэрэгт явж, халагдаад л мал малласан.
-Хүүхдүүд морь уяж байна уу?
-Манайх хоёр хүү, нэг охинтой. Хөвгүүд уяна аа. Гэхдээ бага нь цэрэгт явсан.
-Хэдэн онд улсын сайн малчин болсон юм бэ? Ямар болзол хангасан байх ёстой вэ?
-2013 онд улсын сайн малчин болж байлаа. Мэдээж шалгуур байлгүй яах вэ. Малынхаа тоо толгойг өсгөхөөс гадна, ашиг шим таваарлаг байдлыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох гээд л.Би дөрөв,таван айл малжуулсан хүн.
-Адууныхаа удам угшлыг хэрхэн сайжруулж байна даа?
-Анхааралгүй яах вэ. Би сайн гүүгээ тавих юм уу, охин адуу илүүтэй цуглуулдаг. .
-Таны аав Цэрэндорж морь уядаг байв уу?
-Бид чинь гурван үеэрээ морь уяж байгаа улс. Өвөө Гочоогийн Жигмэд маань уяач явлаа. Энэ Асгатынхаа Их Уул, Буйрын төвөөр нутагладаг, олон адуутай, морь сайн уядаг хүн байсан. Үүнээс хурдан хүрэн азарга, хоёр гурван бор морь, улаан морь нь сайн давхина. Харин аавын хувьд сум, аймагтаа одтой наадна. Сумын наадмын 20 шахуу айраг, түрүүтэй. Аймгийн баяр наадамд шүдлэн, даага оруулсан гэдэг юм.

-Хэдэн онд юм бол?
-Би бага байсан болохоор сайн санахгүй байна. Хээр шүдлэн тавлаж, халтар даага гурав бил үү дөрвөөр орсон гэсэн. Сумандаа бол алаг морио хязаалан түрүүлгэж, хоёр ч айрагдуулсан. Мөн хоёр ч хээр мориных нь нэг нь соёолон орж, өнөөх нь бүдүүн морь айрагдсан. Голдуу их насны морь, азарга уядаг байсан шиг байгаа юм. Гэхдээ бага нас ч уяж байсан.
-Аавын тань адуу ямар удам угшилтай вэ?
-Аавын адуу зээрд хонгор голцуу зүстэй. Жижиг зээрдийн угшлын л адуу байсан болов уу. Сүүлд нь Лхамсүрэн гуайн хар, Махбуриад гуайн улааны угшлын адуугаар цус сэлбэсэн. Тодруулбал, Лхамсүрэн гуайн харын төлийн төл гүүтэй бол Махбуриад гуайн улаан азарганых, Гүнсэн гуайн хүрэн адууны төл байсан. Энэ Гүнсэн гуайн хүрэн азарга чинь суманд хоёр, гурав түрүүлсэн байх шүү. дээ.
-Аав нь барилддаг байв уу?
-Үгүй ээ. Гэхдээ аавын ээжийн талдаа бөхийн удамтай.
-Та хэдэн онд сумын заан болсон юм бэ?
-Сумандаа гурав түрүүлж, хоёр шөвгөрсөн. Тэгээд 1994 онд сумын заан цолыг хүртэж байлаа.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.
Тод магнай сэтгүүлийн Асгат сумын тусгай дугаараас
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна