Хүлэг эрдэнийн нууцад нэвтрэгч их уяач

Ороо бусгаа цаг үе хүмүүний амьдралыг тэр гэхийн тамтаггүй сэгсэрч, эх орон элгэн саднаас нь хагацаан, хат суулгадаг аж. Идэр залуу насандаа хар цэрэгт татагдаж, түүнээсээ оргож бусган, хүний газар гүний хошуунд айлын тогоо өнгийн суух эр хүнд эмзэг бэрх байхаас яахав. Гэсэн ч хатуугаас халширч нугаралгүй сэтгэлдээ нар мандуулсаар эх орон, элгэн садандаа ирж хань ижил, үр хүүхэд, анд нөхдөөр хүрээлүүлэн КИНО шиг амьдарсан нэгнийг уншигч танд танилцуулах гэж байна.
Өмнөговь аймгийн Цогтцэций сум буюу Их Шанхайн хэцэд хэдэн үеэрээ амьдран суусан Гүмдийнх хоёр хүү, ганц охинтой. Ууган хүү нь Шоорон хэмээх Пунцаг, отгон хүү нь Равдансүрэн.
Эцэг эхийн голомт сахих ёстой Равдансүрэн эр бие гүйцэх үеэс хувь заяаны эргүүлэгт татагдан, хар цэрэгт морджээ. Зугтах арга сүвэгчилсээр гүн шөнөөр гавтайгаа оргож, өглөөн наран мандахад өвөр Монголын нутагт хөл тавьж чадсан байна. Азаар буян номонд сүслэгч сайн санаат ламтай тааран, мал хуйг нь эргүүлэн өл хоол залгасаар овоо хэдэн жилийн нүүр үзжээ. Нэг өглөө сайхан сэтгэлт лам өвгөн “За хүү минь чиний нутаг буцах цаг болж. Замын хоол хүнсийг чинь би бэлтгэе. Дуугарахгүй сайн тэмээ олж аваад, хоноггүй яв. Шуурхайхан явна шүү” хэмээн бачимдуулж.
Учир байдлыг ухан лавлахын сөхөөгүй сандарсан Равдансүрэн тэмээгээ унаж жонжуулсаар Баян-Овоо сумын нутаг Хар заг орчмоор орж ирэн, Ханбогдод суурьшсан байна.
Шинэ нутаг орон түүний ээдрээт амьдралд цэг тавьж, Хачи өвгөний ганц охин Насанжаргал гэх бүсгүйтэй ханилан арван хүүхдийн аав, ижий бололцон, нэгдлийн хонь, үхэр адуу тэргүүтнийг маллаж, хажуугаар нь наймаа панз үсэргэн амьдрал ахуй, хүсэл сонирхолдоо хөхүлэн дэмжих болжээ.
Хал үзэж, хүний чанар, мөнгөний цэнийг мэдрэх болсон тэрээр Цогтцэций сумын Амтын Жанцан, Азар Дамиран нарын уяачидтай дотно нөхөрлөнө. Жанцан уяач Аварга хээр, Зараа хээрээс эхлээд олон хурдан морьдтой ч унах хүүхэдгүй. Равдансүрэнгийн хоёр дахь хүү Хад өвгөний морийг унаж хурдлуулаад шагналд нь гүү, үрээ авч, өөрийн адууны цусыг сэлбэхийн зэрэгцээ эцэг нь наймаа хийн мөн нэмэрлэх. Жанцангаас авсан буурал үрээ хожмоо сайн их насны морь болж, сумын наадамд гурвантаа түрүүлснээс эхлээд дурьдвал цөөнгүй.
Мөн Азар хэмээх Дамирангаас эмнэг хээр үрээ авч соёолонд нь Ханбогд сумын наадамд хол түрүүлгээд Шанхайн хэцийн Момо хэмээх Норовдоржид зарж. Хээр азарга чих султай адуу байсан тул нутгийнхан Дудраа хэмээн нэрийддэг байсан бөгөөд Норовдоржид очоод тэр хавьдаа олон түрүүлж айрагдссан гэдэг.Равдансүрэнд энэ хээр азарганы төл хээр шүдлэн үлдэж, хүү Хад нь уян, сумын наадамд түрүүлгэжээ. Энэ мэтчилэн Равдансүрэнгийн уяж тодруулсан хүлгүүд цөөнгүй. Том шарга, буурал, цэгээн, Шөвгөр хүрэн, Соёолон хээр зэрэг олон хурдан хүлгүүдийнх нь тухай одоо ч нутгийн уяачид ярьсаар байх.
Равдансүрэн уяач хурдан сайхнаас гадна жороо адуунд дуртай нэгэн. Баян-Овоо сумын Шар Ёндонгоос жороо хүрэн морийг нь 2000 төгрөгөөр худалдаж авч ууган хүүдээ өгч хэсэг шуугиулж байв. Үүнээс гадна Амтын Жанцангийн жороо хээр, Сосорын жороо хүрэн зэрэг тухайн цаг үедээ зартай хүлгүүдийг үнэ цохин авч, бас өөрийн адуунаас үнэд хүргэн зарж чаддаг овсгоотой нэгэн байжээ.
Битүү адуу таньж тодруулахдаа гаргууныг нь мэдэх нутгийнхан “наадам үзэхийг чи мэднэ” хэмээгээд уяатай морьдноос нь хөтлөөд явчихдаг байсан тухай хүү Хад нь дурсан ярьсан.
Товчхондоо Равдансүрэн уяач хүлэг эрдэнийн нууцад нэвтрэн хүний өөрийн олныг баярлуулсан буянтан билээ. Тэрээр 1976 онд 80 дөхөж байхдаа бурхны хүлгийн уяаг тааруулахаар тэнгэрийн орноо оджээ. Өдгөө түүний үр хүүхэд, ач зээ нар нь хүлэг эрдэнийн хиймориор төр түмнээ цэнгүүлсээр байна.
Б.Хастөр
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна