Морь засах, түрүүлэх морины бэлгэдэл шинж, сайн эргүүлэгийн тухай


Тарган морийг уяж засахад хорь хоног шаардлагатай. Хүч нимгэн морийг арван ес хоногоос дотогш засна. Морины хөлсийг зургаа ангилж үзнэ.
• Шавар хөлс
• Сэвсэн хөлс
• Тосон хөлс
• Шүүсэн хөлс
• Хөөсөн хөлс буюу хар хөлс
• Эцсийн хөлс буюу сувдан хөлс
Зарим морь нэг удаагийн хөлс авахад нэгэн төрлийн хөлс нь гараад шувтарч байхад зарим морь хоёр буюу түүнээс дээш удаа хөлс авахад нэг төрлийн хөлс нь гарч дуусдаг байна. Ийм учраас хөлсний өнгийг сайтар ажиглан ялгах хэрэгтэй. Хөлсийг сайн ялгаж танихын тулд үсний угт буй тоос шороо, хаг боргодосыг сайтар хусаж цэвэрлэвэл мэдэхэд хялбар болно.
Бат бэх биетэй, гэдэс ихтэй, урт тэлүү хавиргатай морийг нимгэн зоо тохом тавьж чанга давхиулж хөлслөх хэрэгтэй. Ийм морийг эрт барьж, орой тавь. Өндөр нарийн биетэй, нимгэн шүд, хөмсөгтэй морийг зөөлөн тохом тохож халгиулан хөлөргө. Үүнийг орой барьж, эрт тавь.
Анх шавар хөлсийг авахдаа салхигүй, нартай өдөр, үдээс хойш хатирч ав. Морийг барьсан өдөр хараагаар баримжаалсан ойр газраас давхиулж ирээд бага зэрэг гишгүүлж хөлсийг хусахгүй уях. Тарган морийг өдөрт дөрвөн удаа гишгүүлэх, туранхай морийг хоёроос гурван удаа гишгүүлэх. Тарыг долоогоос доош гурав хүртэл, сунгааг гурваас доош удаа хийх ёстой. Засал уяаг тухайн морины хүч чадлын хэрээр аль таарамжтайг тунгаан зохицуулах учиртай.
Анх хэр хэмжээний зайтай газраас тар, сунгаа хийсэн тэр газраас давхил хийх. Газрын баримжаа алдагдвал засал буруу болно. Энэ мэтээр засал зөв болбоос сувдан хөлс өөрөө гарна. Энэ хөлсийг нь тогтоох ёстой. Морины засал ханахдаа буйл нь цайрах, баас нь савтай гарах, усанд хийвэл живэх, тарлахад мах нь үл хөөх, эмээл доороо хөлрөхгүй байх, амьсгаа нь бага болон алгуур аажим болно. Мөн засал гүйцсэн морины гэдэсний хэлбэр нь өвчүүний халбаганаас хойш цавь хүртэл шулуун бөгөөд цавиар нарийвтар, бага булантай болон зөөлөн, арьс үрчлээгүй, тэнэгэр байна.
Морины гэдэс тэнцэхдээ илрэх тэмдэг нь амьсгалын үзүүр уушгины тархмалаас хэтрэн өнгөрч болохгүй бөгөөд тухайн морины дотогш татсан амьсгалын үзүүр нь цавины буланд хүрч байгаа мэт хавирга нь яралзаж, амьсгалыг гадагш түлхэхдээ алгуур тайван байна.
Ийнхүү засал дуусахад морь уяанд дурлах, уруул амаа долоох, унтан зүүдлэх, гэнэт цочих, сэрээд суниах, урд хөлөөрөө өвчүүгээ самардан дэлдэх, үргэлж унтах, унжилдсан тунгалаг шүлс гарах, мах нь чангарах, үс нь хурц өнгийн сортой болох, туурай нь өнгөтэй болох, хоншоор, хөх мах, булчин гурвын судас олонтаа илэрч гарах, өтөг бууц ба зөөлөн элсэнд хөрвөөх, уралдах өдөр өнгө зүс нь уснаас гарч ирсэн нугас мэт байвал түрүүлэх морины бэлгэдэл, шинж болно.
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
66.181.161.56
80403002
Reply