Хүлгийг биеийн хэлэмжээр шинжихүй

Хүлэг эрдэнийг биеийн хэлэмж буюу шинж байдлаар шинжлэхдээ: Харгай, зүс цэмцгэр, яргай, ууц, бор тураг, хувь таяг, хатан хараа, уран хаж, тэмээн тэлмэн, үнэгэн зоо, зүр, хээгүй хэмээн 13 төрөлд хуваах бөгөөд тус бүрийг дэлгэрүүлбэл:
1. Харгай хүлгийн шинж: Хөхөл, дэл тачир, үс халцгай, дөрвөн хөл шударга, сүүлний уг бүдүүн, нүд бүлтгэр, чихээ хайчилж явдаг.
2. Зүс цэмцгэр хүлгийн шинж: Дэл хоёр тийш байхын зэрэгцээ шингэн, магнай тэнэгэр, хөхөл өчүүхэн, ам нь зөөлөн, хөтлөхөд урд хожид явах, уявал нөгөө морин дээр толгойгоо тавьж амраах, хэзээд хазаар даран хурдлах, хоншоор хотгор.
3. Яргай хүлгийн шинж: Махгүй, жижиг толгойтой, нарийн сэртэн чихтэй, хүзүү нь урт, хажуу хавирга матаастай, сүүл тэгш.
4. Ууц гэгч хүлгийн шинж: Нүд улаан, чих дэлдгэр, борви нь ботгоны борви шиг, сайвар явдалтай.
5. Бор тургийн шинж: Шүд нь иртэй, цагаан өнгөтэй, чих нь бяцхан үнэгнийх мэт.
6. Хувь таяг гэгч хүлгийн шинж: Зэгзгэр биетэй, ханхар ташаатай, дээд бие агуу, доод бие хомс. Омрууны үс сэрэвгэр, хүзүү гүрдгэр, шөрмөс бүдүүн.
7. Хатан хараа хүлгийн шинж: Ам хамар их, дэл сүүл шингэн, бүхий биедээ эргүүлэгтэй, нарийн сэртэн чихтэй, үүрсэх дуу нь харжигнаантай, шүд нь хониных мэт.
8. Уран хаж хүлгийн шинж: Чихний үзүүр явахад нь хомбогонох, нарийн урт толгойтой, дөрвөн туурай хөмрүү, сүүл шингэн, санаа өчүүхэн.
9. Уран ширээ хүлгийн шинж: Шүд ахар бөгөөд өнгө нь зохистой, даагандаа сулхан, шүдлэн насандаа гишгэл сайтай.
10.Тэмээн тэлмэн хүлгийн шинж: Хойноос нь харвал хоёр хүн барилдсан мэт, өмнөөс нь харахад гуйвсан хүн мэт, уралдахын цагт эрмэг хүчтэй, хурдтай.
11.Үнэгэн зоо хүлгийн шинж: Толгой бяцхан, шувуун хошуутай, хүзүү нь урт, үүрсэх дуу чанга. Бие нарийн, хавирга матаастай, үнэгэн чихтэй, нүд бүлтгэр, олон морьтой үл ханьсах, ганцаараа явдаг. Дөрвөн хөл бөх, үргэлж шогшиж явах, ойр ойрхон гишгэгдэлтэй, хүзүүгээрээ нахис нахис хийх, толгойгоороо тоглож явах. Сагаг өчүүхэн, дунд хоёр шүд нь богино.
12. Зүр хүлгийн шинж: Унаган цагт нь баривал гурав хоног хэвтэхгүй байх, жижиг толгойтой, шүвуун хошуутай, хөхөл, дэл, сүүл шингэн сайн хүлэг бөлгөө.
13. Хээгүй сайхан морь: Хавтгай өргөн биетэй, хоёр хацрын мах нь ялгаатай, гэдэс их, хавирга матаастай, адаг сүвээний хавирга урт. Ийм морийг анхаарч, арчилгаа их хийх хэрэгтэй.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна