Адууг шүдлэх аргачлал


Адууг шүдлэхэд шүдний солигдол, солигдсон байдал буюу харагдах байдал нь харилцан адилгүй байдаг тул шүдлэхдээ шүдийг зуусан байдлаар эгц урдаас нь, зуусан байдлаар нь хажуу талаас нь, амыг ангайлгаж эгц дээрээс нь болон доороос нь гэсэн 3-4 байдлаар нь харж тодорхойлно. Учир нь зарим насны адуу тухайлбал соёолон, хавчиг соёлон насны адуу л гэхэд голын үүдэн 4 шүд солигдсон байдал дээр нэмж захын үүдэн шүд элэгдсэн байдлыг давхар харж тодорхойлохгүйгээр дан голын үүдэн шүд хараад яг таг тодорхойлох боломжгүй. Энэ нь эгц урдаас нь харахад соёлон, хавчиг соёлон насны адууны шүд ижилхэн байдаг гэсэн үг. Иймд солигдсон байдлыг бүх талаас нь харж байж тодорхойлох нь адууны насыг тодорхойлоход алдаагүй байх нэг нөхцөл болдог.
Адууг шүдлэхдээ дараахь 3 байрлалаар шүдлэнэ.
- Шүдийг эгц урдаас нь харах байдал.

- Шүдийг хажуу талаас нь харах байдал.

- Шүдний цөгцийг эгц дээрээс болон доороос нь харах байдал.

Сүүн шүд нь голын үүдэн шүднээсээ эхэлж солигддог тул ихэнх тохиолдолд эгц урдаас нь харсан байдлаар тодорхойлох хэрэгтэй болдог. Жишээ нь хязаалан адууны шүд л гэхэд голын дээд доод үүдэн шүд нь солигдсон байдаг тул зөвхөн урдаас нь хараад таньж болох бөгөөд өөр өнцөг болон өөр талаас нь хараад байх шаардлагагүй байдаг.
Голын үүдэн шүдний зуултын байдлаар шүдийг бүрэн тодорхойлох боломжгүй үед шүдийг зуулгасан байдлаар хажуу талаас харж тодорхойлох хэрэгтэй байдаг.
Голын үүдэн шүдний зуултын байдлаар шүдийг бүрэн тодорхойлох боломжгүй үед шүдийг зуулгасан байдлаар хажуу талаас харж тодорхойлох хэрэгтэй байдаг. Тухайлбал даага-шүдлэнгийн шүд, хавчиг соёлон-нас гүйцсэн адууны шүд нь эгц урдаас нь харах байдлаараа хоорондоо ялгагдахгүй адилхан байдаг ба энэ хоёр насны адууг зөвхөн захын үүдэн шүдний ургалтын байдлаар нь тодорхойлдог. Мөн соёлон адуу нь захын үүдэн шүдний солигдолоор тодорхойлох боломжтой байдаг тул хажуу талаас нь харж тодорхойлоход илүү нарийвчлалтай байдаг.
Шүдний цөгцний хэлбэр нь нас бүрээр харилцан адилгүй байдаг тул адууны насыг бүр нарийвчлан тодорхойлоход цөгцний байдлыг зайлшгүй харах шаардлагатай байдаг. Тухайлбал соёлон адууны шүд л гэхэд шүдний ургалт хэлбэр зүйн тогтоцын хувьд харилцан адилгүй байдаг бөгөөд захын үүдэн шүд “хув цагаан” унаж солигдож дуусаад ясан шүдний ургах байдал болон цөгцний дүүргэлт буюу чиг махны түрэгдэх байдлаар нь нарийвчлан тодорхойлж гаргах жишээтэй байдаг. Цаашид нас гүйцсэн адууны насыг тодорхойлохдоо цөгцний хэлбэр өөрчлөлтыг үндэслэн тодорхойлдог.
МУ-ын зөвлөх малзүйч, ХААУ-ны доктор Д.Зоригтбаатар
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
103.10.23.149
Хэрэгтэй мэдээлэл байна
Reply