Их биеийн тэнцэл хамгийн чухал нь

Хурдан морийг шинжих олон шинж бий. Монхор хамартай, урт чихтэй, том нүдтэй, бийрэн сүүлтэй, зузаан тууртай, хавирга сүврэг өргөн гэх мэтчилэн ерөнхий 51 шинжээр шинждэг хэмээн сударт бичсэн байдаг шүү дээ. Тэр бүх шинж цогцолсон адуу маш ховор. Ер нь тэрхүү 51 шинж бүрдвэл “хүлэг” болдог юм гэнэ билээ. 51 шинж нь төгс бүрдсэн хүлэг тэр болгон төрөхгүй байлгүй дээ. Би хувьдаа биеийн тэнцлийг илүүд үздэг. Их биеийн тэнцлээс гадна гавал, цээж, бөгсний хайрцаг бас их чухал.
Их биеийн тэнцэл гэдэг нь:
Их бие шоо дөрвөлжин биш ч гэлээ тэгш өнцөгт хэлбэртэй байхыг их биеийн хайрцаг сайтай гэдэг. Тухайн адуу багавтар биетэй байж болох ч гол нь хайрцаг сайтай байх ёстой. Их биеийн хайрцаг зөв байна уу, үгүй юу гэдгийг би хувьдаа өвчүүний бүдэрхийгээс шонтгор мөрний товгор дээгүүр дамнуулаад ташаан толгойны үзүүр хүртэл буюу хамгийн өндөр цэгт хүргэж бариад, сэрвээний хамгийн өндөр цэгээс доош бэрэвхийний дээд үе хүртэл буулган хэмждэг. Энэхүү хоёр хэмжээс хоорондоо тэнцэж байвал их биеийн хайрцаг сайтай гэж ойлгодог юм. Энэ ганц миний арга биш. Бидний өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн уламжлалт Монгол хэмжээс юм. Европ тийшээ арай өөрөөр хэмждэг юм билээ.
Монгол хэмжээсээр хэмжихэд бэрэвхийний дээд үен дээр тэнцдэг адуу бас тийм олон биш. Ихэнх морьд бэрэвхийний үенээс хоёр, гурван хуруу дутдаг. Миний ажигласнаар бэрэвхийний үенээс дээшээ хэмжээстэй байгаа морь уралдахдаа дөрвөн мөчөө савчуулж, олигтой амжилт үзүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, суучихаад байдаг юм билээ. Үенээс нэг юм уу, хоёр хуруу доошоо илүү буусан хэмжээстэй адуу унахад сайн боловч хурдлаад шальдаггүй. Ер нь бэрэвхийний үенээс доошоо буусан хэмжээстэй адуу эдэлгээ даахдаа сайн байдаг тул тэр талаар ашиглах нь илүү үр дүнтэй.
Гавлын хайрцаг гэдэг нь: Гавлын хайрцаг тэнцэнэ гэдэг нь магнай, түүш өргөн, хайрцаглахад дөрвөлжин хэлбэр үүсэхийг хэлж байгаа юм.
Цээжний хайрцаг гэдэг нь:
Шонтгор мөр, дал, улаан суга, өвчүүг ерөнхийд нь харахад дөрвөлжин хайрцаг үүсгэнэ.
Бөгсний хайрцаг гэдэг нь:
Шонтгор өгзөг, ахар сүүлний уг, олон уулзах, ташаан толгой зэргийг араас нь харахад дөрвөлжин хэлбэр үүсгэхийг хэлж байгаа юм.
"Уяачийн өврийн ном"ноос...
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна