Аймгийн Алдарт уяач Ё.Мэргэнбаатар: Хүрэн азарга маань дааган цагаас эхлэн дөрөв түрүүлсэн


Сүхбаатар аймгийн Онгон сумын уяачдын цуврал ярилцлагын ээлжит хүүрнэл хүрч байна. Бид энэ удаа Алтан дарь овооныхоо эзэн савдагт ивээгдэж, хайр хишгийг нь хүртсэн уяачдын нэг Их булаг 1-р багийн уяач, сумын Аварга малчин Ёндонгийн Мэргэнбаатарыг уулзуулахаар бэлтгэлээ. Тэрээр 1950 оны 1-р сарын 26 нд хуучны Хонгор суманд айлын дөрөв дэх хүүхэд болон мэндэлсэн бөгөөд 2010 онд сумын, 2017 онд аймгийн Алдарт уяач цолыг тус тус хүртсэн юм.
-Алтан овооны их тахилгад уясан хүлгээ түрүүлгэсэн хийморилог уяачтай уулзаж буйдаа баяртай байна. Тэр жилийн наадмын дурсамжаар яриагаа эхэлье. Хичнээн даага уралдаж таны хүрэн даага түрүүлсэн юм бэ?
-Алтан овооны анхны их тахилга болоод тэр үү хүн, мал их цугласан. Олон газраас сайн морьд ирсэн байсан. Даага гэхэд л 600-аад үрээ мордож миний хүрэн түрүүлж байсан юм.
-Сумандаа уралдалгүй дан уяагаар мордуулсан уу?
-Үгүй ээ, сумынхаа наадамд түрүүлчихээд Алтан овоогоо зорьсон. Гулсаж уралдаж байгаа хэр нь тэр олон хүлгийн түрүү магнайд хурдалж, бидний магнайг тэнийлгэж байлаа.
-Та даагаа түрүүлнэ гэж бодож байв уу?
-Сумандаа түрүүлчихээд очсон болохоор дээгүүр давхих байх гэсэн хүлээлттэй байсан. Гэхдээ түрүүлнэ гэж бодоогүй ээ.

-Хүрэн үрээ түүнээс хойш ямар амжилт үзүүлсэн бэ?
-Дараа жил нь шүдлэн үрээ Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор сумынхаа баяр наадамд дахин түрүүлсэн. Түүний дараа жил 1992 онд Сүхбаатар аймаг байгуулагдсаны 50 жилийн ой тохиож, хүрэн азарга маань урилгаар очоод 11-д хурдалж байлаа. Тэр жил тарга хүч нимгэн байсан тул тийнхүү айрагдаж чадаагүй юм. 1993 онд соёолон азарга Хэвшийн гууд болсон өвлийн уралдаанд түрүүлсэн. Тэрхүү уралдаанд гурван сумын морьд уралдсан юм.
-Ингэхэд удам угшлын тухайд юу билээ. Эцэг эхийг нь дэлгэрэнгүй сайхан танилцуулж өгөөч.
-Эх нь 1980 онд нэгдлийн 100 дааганы уралдаанд түрүүлсэн хонгор гүү. Тэр уралдаанд эр охин хамаагүй уралддаг юм. Удам угшлыг нь хөөвөл манай сумын гуравдугаар бригадын сайн уяачдын нэг Ува гэдэг хүний адууны угшилтай. Би хонгор даагаа өөрийн хамаатан боллох үхэрчин Лхагва гэж хүний адуунд аваачиж тавиад 1989 онд эр сартай хүрэн унагатай болсон нь миний хүрэн азарга юм.
-Эцэг нь Лхагва гуайн адуу юм уу?
-Тийм. Тэдний хүрэн азарганд хураагдсан юм билээ.
-Та хэдий үеэс эхлээд морь уясан бэ?
-1980 оноос юмуу даа. Сая ярьдаг нийгмийн 100 дааганы уралдааны түрүүг хүртснээс хойш морь уясан. Дараа жил нь аавын дүү Доржцэдэн гэдэг хүнтэй хамт хүрэн соёолон морь уяж, сумынхаа наадамд айргийн гуравт хурдлуулж байлаа. Түүнээс хойш том бага нийлсэн наадмаас олон айраг, түрүү хүртсээн.
-Таны уясан хүлгүүдээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь ямар морь вэ. Удам угшил амжилтыг нь дэлгэрэнгүй ярьж өгөөч.
-Мэдээж хүрэн азаргаа түрүүлж нэрлэнэ. Түрүү амжилтыг нь ярьчихсан шүү дээ. Түүний дараа гэвэл хээр азарга маань байна. 1997 онд Наран сумын баяр наадамд айргийн гуравт, 1998 онд Онгон сумын баяр наадамд аман хүзүүнд тус тус хурдалсан. Удам угшлын тухайд яривал Дарьгангын давдаг Моонон гэдэг хүний хээр азарганы төл юм. Манай хүргэн ах Цоодол бэлэгт аваад Дарьгангад нэг айрагдуулсан юм билээ. Тэгээд надад ирээд хоёр сумын наадамд айрагдсан.
-Танайханд танаас өөр морь уядаг хүн бий юу. Ялангуяа дээдчүүлийн тухайд...
-Манай аав морь уядаггүй хүн байсан. Харин хоёр дүү Шагдарсүрэн, Доржцэдэн нар нь морь уядаг байсан юм.

-Танай хүүхдүүд морь уядаг уу?
-Манайх хоёр хүүтэй. Том хүү Баянмөнх морь уях дуртай, байнга морь уядаг. Миний хүрэн азарганы төлийг уяж 2013 онд сумынхаа наадамд айргийн тавд давхиулсан.
-Морь уях төрийн хэрэгт үе дамжин шимтэж буй та бүхний үйлс дэлгэрч, морь тань хурдлахын ерөөлийг өргөе. Ярилцсанд баярлалаа.
Тод магнай сэтгүүлийн Онгон сумын тусгай дугаараас... /2020 он/
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
197.210.70.72
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. и
Reply